Аялах нутгаар чинь цаг агаар ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2024.07.03-нд нийтлэгдсэн

Аялах нутгаар чинь цаг агаар ямар байх вэ?

Аялах нутгаар чинь цаг агаар ямар байх вэ?

Аялал, зугаалгын цаг ирснээр иргэд орон нутгийг зорих нь нэмэгдэж байна. Удахгүй улсын баяр наадам, аймаг сумдын ой зэрэг нийтийг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ үед цаг агаар ямар байх талаар тоймлон хүргэж байна.


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР БОРООТОЙ

Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД–ийн орчим хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ОЖД-ААС АХИУ ХУР ТУНАДАС ОРНО

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ДУЛААН БАЙНА

Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР АГААРЫН ТЕМПЕРАТУР ОЖД-ИЙН ОРЧИМ БАЙНА

Энэ сард агаарын дундаж температур Дундговийн нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас нутгийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд нутгийн хойд хэсгээр бороо, бусад нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж