Линдсей аавдаа захидал бичлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Линдсей аавдаа захидал бичлээ

Жүжигчин Линдсей Лохан саяхан эрх чөлөөтэй болоод буй. Харин тэр тайван амьдрах хувьгүй нэгэн болтой. Учир нь түүний аав охиныхоо хувийн эд зүйлсийг өндөр үнээр худалдахыг завджээ. Тэрхүү зүйлс дотор нь Линдсейн өдрийн тэмдэглэлээ хөтөлдөг дэвтэр байсан аж. Энэхүү асуудалтай холбоотойгоор Линдсей хуульчаараа дамжуулан аавдаа хандаж захиа бичээд байгаа ба уг захиандаа “Миний хувийн зүйлсийг худалдах гэсэн увайгүй оролдлогоо зогсоо” гэсэн утга бүхий хатуу сануулга өгсөн байна.
Энэ нь түүний эцгийн охиныхоо нэрийг ашиглаж мөнгө олох гэсэн анхны оролдого биш юм. Тэрбээр өмгөрсөн жил Линдсейн хэд хэдэн хувийн шинж чанартай дуут мэссэжийг мөн хэвлэл мэдээллийн зарим сайтад худалдсан хэрэгт холбогдож байсан.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж