Евро 2024: Бельгийн алтан үе цомгүй дуусч, Роналдо нулимсаа нуусангүй

Евро 2024: Бельгийн алтан үе цомгүй дуусч, Роналдо нулимсаа нуусангүй

Евро 2024: Бельгийн алтан үе цомгүй дуусч, Роналдо нулимсаа нуусангүй

Евро 2024 тэмцээний хасагдах шатны ээлжит тоглолтууд боллоо.


ФРАНЦ 1 – 0 БЕЛЬГИ

Бельгийн хөлбөмбөгийн алтан үе албан ёсоор өндөрлөх шиг. Эден Азар, Лукаку, Кевин де Брюйне, Тибо Куртуа, Аксель Витцел, Тоби Алдервейрелд, Ян Вертонген гээд дэндүү ганган, нэгэн үеийн залуус эхнээсээ зодог тайлсаар сүүлийн фронт нь Еврод хүч үзэв. Харамсалтай нь, хасагдах шатанд Францын эсрэг золгүй байдлаар хожигдож, гэртээ харилаа.

Тоглолтын тухайд Франц илүү бөмбөг эзэмшиж, довтолгооны оролдлого хийж байсан ч Бельгийн цөөн довтолгоо илүү аюул тарьж байлаа. Ялангуяа Доку, Опенда зэрэг залуус Францын хамгаалалтыг тайван байлгасангүй. Де Брюйне ч аюул тарьж, түүний чөлөөт цохилтыг Майнан амаргүй байдлаас зогсоосон.

Франц довтолж, Бельгийн хамгаалалтаас сөрөг довтолгоо руу шилжих аргаа эрэхийлсээр 80 дахь минут эхэлсэн. Энэ Еврогийн үеэр тоглолтын төгсгөлд олон гоол орж байгаа учир хүн бүхэн л ямар нэгэн зүйл хүлээсэн. Тэр хүлээлтийг Коло Муани тайлж, түүний цохьсон бөмбөг Ян Вертонгенд ойж орсноор Франц тэргүүлж эхлэв. 83 дахь минутад орсон энэхүү гоол энэ тоглолтыг цорын ганц гоол байжээ.

Тоглолт Францын ялалтаар өндөрлөж, Бельгийн шигшээ баг тэмцээнээ өндөрлүүллээ. Бельгийн хөлбөмбөгийн алтан үе 2018 оны дэлхийн аваргын хүрэл медальтай ч цомгүй дуусч байна гэхэд хилсдэхгүй.

Тоглолтын шилдгээр шалгарсан Жуле Кунде "Миний хувьд энэ тоглолт манай багийн энэ тэмцээнд үзүүлсэн хамгийн сайн тоглолт байлаа. Бид олон боломж үүсгэж, цогц тоглолоо. Сүүлд орсон гоол бол бидний хичээл зүтгэлийн үр дүн байсан" гэв.

Харин Кевин де Брюйне" Өрөвдөлтэй байна. Бид төлөвлөгөөнийхөө дагуу сайн тоглолоо. Францыг илүү бөмбөг эзэмшихийг мэдэж байсан. Бид олон биш ч өөрсдийн боломжоо гаргасан. Зарим үед бид аюул тарьж байлаа. Бид төлөвлөгөө тоглолтын төгсгөл хүртэл сайн хэрэгжсэн. Гоол алдсаны дараа сэргэх хугацаа байсангүй" гэжээ.

ПОРТУГАЛ 0 – 0 СЛОВЕНИ

(Торгуулийн цохилт 3 – 0)

Кристиано Роналдогийн сүүлийн Евро амар, хурдан дуусахгүй бололтой. Өчигдөр болсон тоглолтод хоёр баг үндсэн цагт хуурай тэнцэж, нэмэлт цаг гарсан. Уг нь үндсэн цагт аль, аль багт нь хожих боломж байв. Харамсалтай нь, Португалаас Бернардо Силва, Словениас Беньямин Шешко хоёр гоол оруулах боломжоо алдаж, бие биедээ боломж олгосон.

Нэмэлт цагийн эхний үеийн төгсгөлд Роналдод торгуулийн цохилт ирлээ. Барагтаа бол алддаггүй, чухал мөчид айж, эмээж үзээгүй Роналдо цохилтоо алдчихсан. Алдчихсан гэхээсээ Ян Облак гайхалтай хаалтыг толилуулсан хэрэг. Цохилтоо алдсан Роналдо сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унагаав. Багийнх нь түүнийг тайвшруулж, урам өгч байсан нь харагдсан.

Улмаар нэмэлт цагт ч гоол орсонгүй. Торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болов. Португалын хаалгач Диегу Кошта түүхэн амжилт үзүүлж, эсрэг багийнхаа гурван ч цохилтыг хааж, баг нь 3-0 гэсэн харьцаатай ялалт байгуулжээ. Еврогийн түүхэнд нэг тоглолтод гурван удаа торгуулийн цохилт хаасан хаалгач үгүй.

Тоглолтын дараа тоглолтын шилдэг Диегу Кошта "Нэмэлт цаг Шешкогийн довтолгоог хаах үедээ үүнийг хийх ёстой гэж бодсон. Түүний биеийн хэлэмжийг уншиж, багтаа тусалсан. Энэ тоглолт миний амьдралын хамгийн шилдэг тоглолт. Хийх ёстой зүйлээ л анхааралтай хийлээ. Өөрийнхөө мэдрэмжийг л дагалаа. Мэдээж торгуулийн цохилт цохих тамирчдыг судалсан. Гэхдээ тоглолтын үеэр тамирчид өөрчлөгдсөн учир арга барилаа ч өөрчлөх хэрэг гарсан. Багтаа тусалсандаа үнэхээр баяртай байна.

Энэ Еврогийн нээлт болоод буй Словенийн хамгаалагч Яка Бийол "Багаараа бахархаж байна. Бид эхнээсээ дуустал 100 хувь бүхнээ зориуллаа. Бид торгуулийн цохилт гаргасан ч гурвыг нь алдаж, аз дутлаа. Бид өөрсдөөрөө бахархах хэрэгтэй. Мэдээж бид ялахыг хүссэн. Эргэн ирнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэ тэмцээндээ сэтгэл хангалуун байна. Бид шилдгүүдтэй өрсөлдөж чадна гэдгээ баталлаа. Энэ бидний эхлэл" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MargaritaJackson 1 цагийн өмнө 188.130.128.71

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

KatrinaGillespie 3 цагийн өмнө 188.130.143.123

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

KatyBrasley 6 цагийн өмнө 46.8.107.131

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

CassieRivera 8 цагийн өмнө 109.248.49.183

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

DianePerry 10 цагийн өмнө 188.130.142.43

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

AmyJones 2024-07-02 188.130.220.228

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

MichelleSilakos 2024-07-02 45.86.0.72

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

TammyMiddleton 2024-07-02 46.8.11.11

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

MoniqueLehman 2024-07-02 188.130.220.131

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

KelliMartinez 2024-07-02 46.8.10.71

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

KelliGupta 2024-07-02 188.130.129.77

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

RhondaMason 2024-07-02 213.226.101.183

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

MistyDiaz 2024-07-02 94.158.190.15

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

JessicaWilson 2024-07-02 94.158.190.177

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

DanaMiller 2024-07-02 194.32.229.207

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

OlgaSullivan 2024-07-02 185.181.245.181

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

ChantellPratt 2024-07-02 188.130.129.94

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

KellieWaterman 2024-07-02 212.115.49.78

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

AshleyReed 2024-07-02 46.8.15.47

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

KristiGregor 2024-07-02 46.8.222.85

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2735895

Avatar

Нэргүй 2024-07-02 47.227.179.89

Одоо ч Европын аварга гээд л дандаа харууд тоглодог болжээ .1980 хад онд Германы шигшээнд дандаа Герман хүн тоглодог байлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж