Трамп халдашгүй эрхтэй болов

Хуучирсан мэдээ: 2024.07.02-нд нийтлэгдсэн

Трамп халдашгүй эрхтэй болов

Трамп халдашгүй эрхтэй болов

Ерөнхийлөгч асан Дональд Трамп албан тушаал хашиж байхдаа хийсэн аливаа үйлдэлдээ хариуцлага үүрэхгүй байх шийдвэрийг Дээд шүүхээс гаргасан байна. Энэ нь түүнийг хуулиас дээгүүрх байр суурьд аваачсан гэж шинжээчид үзлээ. Трамп ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй, халдашгүй эрхээ ашиглах боломжтой болов.

Түүнийг 2020 оны Капитол дахь үймээнийг дэгдээсэн гэж үздэг. Гэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу Трамп өөрийн эрхээ ашиглан Капитол дахь хэргийг хэрэгсэхгүй болгох аж. Дээд шүүхээс олгосон халдашгүй эрх нь зөвхөн төрийн албан тушаал хашиж байх үеийн хэргүүдэд нөлөөлнө. Хувийн журмаар үйлдсэн гэмт хэрэг, аливаа асуудалд үйлчлэхгүй юм. Тодруулбал, 2020 оны сонгуулийн үр дүнг Конгресс баталгаажуулах үед Трамп үүнийг эсэргүүцэж, үйл ажиллагаанд саад учруулсан гэж Ардчилсан намынхан буруутгаж байв. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон үймээнийг Трамп өдөөн хатган, бий болгосон гэж мөн адил Ардчилсан намын эрх баригчид үзэж, шүүхэд хандсан. Энэ бүх мэдээллийг Трамп үгүйсгэсэн юм.

Дээд шүүхийн Даваа гаригт гаргасан шийдвэрийг Трамп сайшааж, Үндсэн хууль болон ардчиллын төлөөх том ялалт гэж тодорхойлжээ. Гэвч Ардчилсан намын удирдагчид шийдвэрийг буруутгаж, АНУ-ын хувьд хамгийн гунигтай өдөр болсон гэж мэдэгдэв. Мөн Трампийн эрхийг баталгаажуулж буй  Дээд шүүхийн шийдвэр нь гутамшигтай бөгөөд үнэнийг дарах гэсэн оролдлого гэлээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж