Д.Амарбаясгалан: Эв нэгдлийг хангаж, ард түмнийхээ эрхийг дээдэлнэ

LiveД.Амарбаясгалан: Эв нэгдлийг хангаж, ард түмнийхээ эрхийг дээдэлнэ

Д.Амарбаясгалан: Эв нэгдлийг хангаж, ард түмнийхээ эрхийг дээдэлнэ

УИХ-ын 2024 оны сонгууль зургадугаар сарын 28-нд болсон. Улмаар 126 гишүүн сонгогдож, өчигдөр гишүүний үнэмлэхээ гардаж авсан билээ. Тэгвэл өнөөдөр /2024.07.02/ УИХ-ын анхдугаар чуулган болж байна. 


 

14 : 17
2024-7-2

Зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо

УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүд ээ. Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын ес дэх удаагийн сонгууль амжилттай явагдаж, шинэ гишүүд сонгогдлоо. Шинэ УИХ нь мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн зарчмаар 48 гишүүн сонгож, бүрэлдэж байгаа нь Монгол Улсын парламентат ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг төлөвшүүлсэн түүхэн үйл явдал болж байна. Өнөөдөр УИХ-д УИХ-ын таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн. Ийнхүү төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан.

Иймд улс төрийн намууд УИХ-д суудалтай эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн төлөө бодлогын төлөө үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг, түүнийг эрх баригч болоод сөрөг хүчнүүд хүндэтгэдэг улмаар үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна. Энэ зөвшилцлийн хүрээнд эрчим хүч, хөдөөгийн хөгжил, шинэ хоршоо, эрүүл мэнд, нийгмийн салбар, Улаанбаатар хотын хөгжил, иргэний нийгмийг бэхжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээх зэрэг улс орны амьдралын амин чухал ажлуудад цогц реформ, шинэчлэлт хийх хариуцлагатай үүрэг та бидэнд ногдож байна. 

УИХ-ын даргын хувьд УИХ-д суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч эв нэгдлийг хангаж эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, Үндсэн хуулийг дээдэлж ажиллана. Хүний эрхийг хангах, хамгаалах нь төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төв байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь хүний эрхийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжил хангах зэргийг УИХ онцгой анхаарч ажиллана. 

13 : 35
2024-7-2

УИХ-ын тогтоолыг баталсанд тооцлоо

УИХ-ын гишүүн Д.РЭГДЭЛ:

-УИХ-ын дарга сонгоно. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 19.1-д Монгол Улсын Их хурлын 10.1-д зааснаар олонх болсон нам, эвсэл УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ гэж заасан. УИХ-ын 2024 оны ес дэх удаагийн сонгуулиар УИХ-д 68 суудал авсан МАН УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эрхтэй болсон байна. Ингээд МАН-аас УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн тухай УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулна. 

УИХ-ын гишүүн Л.МӨНХБААТАР:

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хуралдаан даргалагч, эрхэм гишүүд ээ. Үндсэн хуулийн 24.1 дэх хэсэг УИХ-ын тухай хуулийн 16 дүгээр зүйлийн 16.3.2 дахь заалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, МАН-ын удирдах зөвлөлийн 2024 оны долдугаар сарын 2-ны Б22 дугаар тогтоолыг үндэслэж УИХ-ын гишүүн Дашзэвэгийн Амарбаясгаланг нэр дэвшүүлж байна. 

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нь 1981 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 

1998 онд Говь-Алтай аймгийн нэгдүгээр дунд сургууль, 2003 онд ШУТИС-ийн холбоо мэдээллийн технологийн их сургууль төгссөн бөгөөд, 2011 онд МУИС-ийн нийгмийн шинжлэх ухааны сургуульд тус тус төгссөн. Цахилгааны инженер, мэдээлэл электроникийн инженер, улс төр судлаач мэргэжилтэй. Ажлын туршлагын тухайд 2000-2007 онд Соёмбо принтинг ХХК-ийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд Монгол шуудан ТӨХК-ийн маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд МАН-ын хэрэг эрхлэх газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, 2015-2016 онд МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга, 2016 онд Монгол Улсын МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2022 оны наймдугаар сараас Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. 

УИХ-ын эрхэм гишүүд ээ. Та бүхнийг УИХ-ын даргад нэр дэвшигчийг дэмжиж өгөхийг хүсье. 

УИХ-ын гишүүн Д.РЭГДЭЛ:

-126 гишүүнээс таван гишүүн татгалзаж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонгохыг олонх дэмжсэн тул УИХ-ын тогтоолыг баталсанд тооцлоо. Тогтоолыг уншиж, танилцуулъя. 

Монгол Улсын Их хурлын тогтоол. 

2024 оны долдугаар сарын 2-ны өдөр. 

Монгол Улсын Их хурлын даргыг сонгох тухай. Үндсэн хуулийн 24.1 дэх хэсэг, УИХ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 16 дугаар зүйл, 16.3.2 дахь заалт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 хэсэг санал хураалтын дүнг үндэслэн УИХ-аас тогтоох нь 

1. УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн Дашзэвэгийн Амарбаясгаланг сонгосугай

Энэхүү тогтоолыг 2024 оны долдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 

УИХ-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИН:

-Ер нь парламент бүр өөрийнхөө зохион байгуулалт дэгийг эхлээд өөрөө бий болгож байх ёстой. Өөрөө амьд организм. Харамсалтай нь энэ парламентыг энэ дөрвөн жилд хэн удирдах вэ гэдэг асуудал дээр ямар ч хэлэлцүүлэггүйгээр гар өргөх дэг хуульд хийсэн байна. Парламентын ардчиллыг бэхжүүлье гэж бодож байвал үнэхээр яах аргагүй шинээр бүрэлдэж байгаа парламент бүр өөрөө өөрийнхөө асуудлыг өмнөх парламентын тогтоосон жаягаас өөрөөр шийдэх эрх чөлөө нь заавал байх ёстой. 

УИХ-ын даргаар сонгогдож байгаа хүнтэй холбоотой таван зүйл хэлэхийг хүссэн юм. 

Энэ тогтоолын төслийн саналтай холбогдуулаад хэлье. УИХ-ын дарга бол парламентат ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн гол багана. Ер нь бол УИХ-ын даргыг 126 гишүүний нэг байлгах зарчимд шилжих ёстой. УИХ-ын дарга гэдэг хүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орж яагаад гадуур эрх мэдэл эдэлдгийг зогсоох ёстой. ҮАБЗ бол Ерөнхийлөгчөөр удирдуулаад Засгийн газрын гол гүйцэтгэх чиглэлийн байгууллага болно. Хэрэв парламентаас төлөөлөл гаргавал Хууль зүйн байнгын хороо гадаад бодлого хариуцсан аюулгүй байдал хариуцсан байнгын хорооноос төлөөлөл орохоос биш УИХ-ын дарга тусгай үүрэг хүлээдэг бүтэц байх ёсгүй. Тиймээс энэ парламент зоригтой шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. 

Хоёрдугаарт, тусгай хяналтын дэд хороотой холбоотой чиг үүргийг сайжруулахгүй бол Монгол Улсын иргэн рүү халдаж байгаа тагнуул, цагдаа зэрэг олон байгуулалгын үйл ажиллагаа гадаад байгууллагын үүйл ажиллагаа шиг өрнөдөг болсон байна. Тиймээс энэ удаагийн УИХ хүний эрхийн талд ажиллах бол иргэнийхээ эсрэг ажилладаг энэ байдлын эсрэг ажиллах чиг үүргийг Хууль зүйн дотоод хэргийн хороо руу шилжүүлэхийг хүсч байна. 

Гуравдугаарт, парлментын засаглал бүхий улс оронд ямар ч парламент нь гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдож нэг байшинд байдаггүй. Тэгэхээр төрийн ордноос Засгийн газраа гаргана гэдэгт итгэж байна. Дөрөвдүгээрт, эвслийн бус Засгийн газар байгуулах албан бус яриа гарсан. Ийм тохиолдолд парламент суларна. Сул байдлыг нөхөхийн тулд хяналтыг сайжруулах зорилгоор аудит, хүний эрхийн комисс гэхчлэн бие даасан байдлаар хяналт тавьдаг байдлыг сайжруулах ёстой. Тавдугаарт, авлигатай тэмцэх үйл явцыг парламент тэргүүлэх шаардлагатай. 

10 : 47
2024-7-2

УИХ-ын гишүүн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ

УИХ-ын гишүүн Д.РЭГДЭЛ:

-Үсгийн дарааллын дагуу гишүүд тангаргаа өргөнө. 

УИХ-ын гишүүн Ж.АЛДАРЖАВХЛАН:

-Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангаргалъя. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ. 

УИХ-ын гишүүн Д.РЭГДЭЛ:

-126 гишүүн тус бүр тангаргаа өргөж, УИХ хэлэлцэх хоёр дахь асуудалдаа орлоо. 

10 : 18
2024-7-2

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг танилцуулж байна

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг танилцуулъя. Сонгогчдынхоо итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд ээ. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хзрээнд УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн хуульд заасны дагуу зургадугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Мөн гадаадад байгаа сонгогчдоос санал авах ажлыг 33 улсын 47 дипломат төлөөлөгчийн газар зургадугаар сарын 21-23-нд амжилттай зохион байгууллаа. Үндсэн хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд төр барих дээд байгууллагад төлөөллөө сонгосон нийт сонгогчиддоо мөн талархал илэрхийлье. Монгол Улсын Их хурлын 2024 оны энэ удаагийн ээлжит сонгууль УИХ-ын 126 гишүүнийг анх удаа хосолсон тогтолцоогоор зохион байгуулсан өргөн цар хүрээтэй онцлогтой боллоо.

Сонгуульд нийт 19 нам, хоёр эвсэл 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн нь УИХ-ын сонгуулийн түүхэнд хамгийн их оролцогчтой болсон онцлогтой байлаа.

Сонгуулийн тогтолцооны онцлогоор олон нам, нэр дэвшигч оролцсон нь СЕХ-нд шинэ сорилт мөн болсныг онцлоё. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хэн, хэзээ, юуг хэрхэн хийсэн байхыг нарийвчлан тогтоож өгсөн сонгуулийн эрх зүйн процессоор зохицуулагдаж байдаг онцлогтой. Энэхүү онцлогоор СЕХ энэ удаагийн сонгуулийг нээлттэй, ил тод зохион байгуулахад онцгой анхаарлаа. 

Сонгогчдод эргэлзээ төрүүлсэн, худал ташаа мэдээллийг нийтэд түгээхээс өмнө гомдол шаардлагын дагуу анхаарч ажилласан болно. Сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд зөрчил гаргасан эсэх гомдлыг Зөрчлийн тухай хуулийн дагуу цагдаа, тагнуул, хуулийн есөн байгууллага шалгахаар хуульчилсан бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 31-нээс хойш нийслэлд 756, орон нутагт 554 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээр гомдол мэдээлэлд холбогдох байгууллагууд шалгалтын ажил явуулсан. 

Тагнуулийн ерөнхий газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам болон СЕХ-ны дэргэдэх мэдээлэл технологийн төвийн хамтарсан ажлын хэсэг санал тоолох төхөөрөмж, бүртгэлийн техник хэрэгслийг хуульд заасны дагуу нэг бүрчлэн шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгож ажилласан болно. Сонгуулийн техникүүдийг хоёр үе шаттайгаар нэг бүрчлэн шалгаж, гэрчилгээ олгох үйл ажиллагааг сонгуульд оролцогчдын хяналттайгаар нээлттэй зохион байгууллаа. 

Монгол Улсын Их хурлын энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг гадаадын болон олон улсын нэр хүндтэй 15 байгууллагын 36 сэтгүүлч, сурвалжлагч сурвалжилж ажилласан. 

Мөн сонгууль ажиглах 29 орны сонгуулийн төв байгууллагын ажилчид, элчин сайдын яамдын хүмүүс болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудын төлөөлөгч нар хяналт тавьж ажиллалаа. 

Ингээд 126 гишүүнээр албан ёсоор сонгогдсон гишүүдийн нэрсийг танилцуулъя. 

Нэгдүгээр тойрог /Өвөрхангай, Архангай, Баянхонгор/

  • Оюунсайханы Алтангэрэл
  • Сайнхүүгийн Ганбаатар
  • Батмөнхийн Батцэцэг
  • Пүрэвбаатарын Мөнхтулга
  • Дашдондогийн Ганбат
  • Ганзоригийн Тэмүүлэн
  • Ганбатын Хосбаяр
  • Дамдинсүрэнгийн Жаргалсайхан
  • Даваагийн Цогтбаатар

Хоёрдугаар тойрог  /Ховд, Говь-Алтай, Завхан, Увс/

  • Сандагийн Бямбацогт
  • Одонгийн Цогтгэрэл
  • Дашзэвэгийн Амарбаясгалан
  • Бөхчулууны Пүрэвдорж
  • Баттогтохын Чойжилсүрэн
  • Банзрагчийн Түвшин
  • Очирбатын Амгаланбаатар
  • Батжаргалын Заяабал
  • Загджавын Мэндсайхан
  • Энхбатын Болормаа

Гуравдугаар тойрог /Баян-Өлгий/

  • Хажекберийн Жангабыл
  • Буланы Бейсен
  • Тилеуханы Аубакир

Дөрөвдүгээр тойрог Хөвсгөл, Орхон, Булган

  • Халтмаагийн Баттулга
  • Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
  • Дамбын Батлут
  • Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
  • Доржсүрэнгийн Үүрийнтуяа
  • Лхагвын Мөнхбаатар
  • Жадамбын Бат-Эрдэнэ
  • Цэрэнпилийн Даваасүрэн

Тавдугаар тойрог /Сэлэнгэ, Дархан-Уул, Төв/

  • Болдын Жавхлан
  • Цэвэгдоржийн Туваан
  • Далайн Батбаяр
  • Жадамбын Энхбаяр
  • Буяагийн Тулга
  • Гонгорын Дамдинням
  • Сүхбаатарын Эрдэнэболд
  • Сүрэнжавын Лүндэг
  • Чинбатын Ундрам
  • Жигжидийн Батжаргал

Зургадугаар тойрог /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/

  • Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
  • Мягмарсүрэнгийн Бадамсүрэн
  • Цагаанхүүгийн Идэрбат
  • Ухнаагийн Отгонбаяр
  • Лхагвасүрэнгийн Соронзонболд
  • Шинэбаярын Бямбасүрэн
  • Мөнгөнцогийн Ганхүлэг

Долдугаар тойрог /Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр/

  • Ренчинбямбын Сэддорж
  • Борхүүгийн Дэлгэрсайхан
  • Нанзадын Наранбаатар
  • Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан
  • Цагаанхүүгийн Мөнхбат
  • Равжихын Эрдэнэбүрэн
  • Гомбын Ганбаатар

Наймдугаар тойрог /Баянзүрх/

  • Жигжидсүрэнгийн Чинбүрэн
  • Баттөмөрийн Энхбаяр
  • Пүрэвсүрэнгийн Наранбаяр
  • Энхтайваны Бат-Амгалан
  • Хүрэлбаатарын Булгантуяа

Есдүгээр тойрог /Баянгол/

  • Жаргалсайханы Золжаргал
  • Хассуурийн Ганхуяг
  • Жамбалын Ганбаатар

Аравдугаар тойрог /Чингэлтэй, Сүхбаатар/

  • Ням-Осорын Учрал
  • Отгоншарын Батнайрамдал
  • Цэндийн Баатархүү
  • Нацагдоржийн Батсүмбэрэл
  • Дамдины Цогтбаатар
  • Хөххүүгийн Болормаа

Арваннэгдүгээр тойрог /Сонгинохайрхан/

  • Энхбаярын Батшугар
  • Норовын Алтанхуяг
  • Наранцэцэгийн Алтаншагай
  • Пүрэвжавын Сайнзориг
  • Чинбатын Номин

Арванхоёрдугаар тойрог /Хан-Уул/

  • Тогтмолын Мөнхсайхан
  • Чулуунбилэгийн Лодойсамбуу
  • Жуковын Алдаржавхлан

Арвангуравдугаар тойрог /Налайх, Багануур, Багахангай/

  • Сайнбуянгийн Амарсайхан
  • Цэндийн Сандаг-Очир

Нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшиж, сонгогдсон гишүүд:

МАН-ын жагсаалтаас:

  • Ганзоригийн Лувсанжамц
  • Мөнхчулууны Энхцэцэг
  • Чинбаатарын Анар
  • Отгоны Саранчулуун
  • Дүгэрийн Рэгдэл 
  • Даваасамбуугийн Ганмаа
  • Сүхбаатарын Эрдэнэбат 
  • Мэндбаярын Мандхай 
  • Дашцэрэнгийн Энхтүвшин 
  • Болдын Уянга 
  • Жанчивын Галбадрах 
  • Аюушийн Ариунзаяа 
  • Баярмагнайн Баярбаатар 
  • Бадарчийн Хэрлэн 
  • Дуламын Бум-Очир 
  • Одсүрэнгийн Номинчимэг 
  • Сархадын Зулпхар 
  • Хүрэлбаатарын Баасанжаргал 

АН-ын жагсаалтаар:

  • Лувсаннямын Гантөмөр 
  • Салдангийн Одонтуяа
  • Жамбын Батсуурь 
  • Саруулсайханы Цэнгүүн 
  • Өлзийхүүгийн Шижир
  • Жудагийн Баярмаа
  • Жадамбаагийн Баясгалан 
  • Доржзодовын Энхтуяа 
  • Дашдэмбэрэлийн Тэмүүжин 
  • Бадамдоржийн Пунсалмаа
  • Эрдэнэбилэгийн Одбаяр 
  • Пүрэвийн Батчимэг 
  • Ганбатын Очирбат 
  • Батбаярын Жаргалан 
  • Амгаланбаатарын Ганбаатар 
  • Цэндсүрэнгийн Мөнхтуяа

ХҮН намын жагсаалтаас:

  • Тогмидын Доржханд
  • Лутаагийн Энхнасан 
  • Пүрэвжавын Ганзориг 
  • Гончигдоржийн Уянгахишиг 
  • Бадрахын Найдалаа
  • Баатаржавын Мөнхсоёл 

Үндэсний эвслийн жагсаалтаас:

  • Нямтайширын Номтойбаяр
  • Агваанлувсангийн Ундраа
  • Даваахүүгийн Пүрэвдаваа
  • Мягмардашийн Сарнай 

Иргэний зориг ногоон намын жагсаалтаас:

  • Батын Батбаатар 
  • Мөнхтөрийн Нарантуяа 
  • Рэнцэндоржийн Батболд
  • Сонгобайгийн Замира нарыг батламжилж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ. Та бүхэн Монголын УИХ-ын анхны 126 гишүүнээр сонгогдож түүхэн цаг мөчид тангаргаа өргөж, иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээж, өндөр ёс зүйтэй ажиллахыг нийт сонгогчдынхоо нэрийн өмнөөс хүсч байна. 

09 : 58
2024-7-2

Өргөн түмнийхээ итгэлийг хүлээж, өндөр төрийнхөө түшээгээр сонгогдсон гишүүдэд

УИХ-ын анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн хорооны гишүүд, 40 мянга гаруй төрийн албан хаагч болон сонгуулийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай түгээн ажилласан гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн ажилтнууддаа талархал илэрхийлье. Төрийн түшээд ээ. Өргөн түмнийхээ итгэлийг хүлээж, өндөр төрийнхөө түшээгээр сонгогдсон та бүхэн Үндсэн хууль болон бусад хууль, төр засгаа эмхлэн байгуулж, түмэн олныхоо эрхэм үйлдээ цаг алдалгүй шамдан ажиллах шаардлагатай байна. Энэ мөчөөс эхлэн төрийн түшээд та бүхэн хувийн ашиг сонирхлоос ангид байж нийт ард иргэд, төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, амалсан амлалтаа биелүүлэх цаг хугацаа ийнхүү эхэлж байгааг цохон тэмдэглэе. Чуулганы танхимд хувь хүмүүсийн хэрүүл маргаан биш улс орны хөгжлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу эрх ашиг биш улс орны язгуур эрх ашиг хөндөгддөг байх учиртай. Үүнийг ч ард түмэн та бүхнээс хатуу шаардах болно.

УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж нь ард түмнээс эхтэй гэдгийг ямагт санаж яваарай. 

Парламент бол ард түмний хураангуй. Та бүхэн ард түмний төлөөлөл, төр засаг, иргэдийг холбох гүүр юм шүү гэдгийг огт мартаж болохгүй. Хүн нэрээ тогос өдөө гэдэг ардын сайхан үг бий. УИХ-ын гишүүн, төрийн түшээ гэсэн энэхүү эрхэм нэр хүндийг та бүхэн нэр төртэй, өндөрт өргөн хариуцлагатай авч явахыг хүсч байна хэмээв.

Хуульд заасны дагуу чуулганы хуралдаан даргалагчийг сонгох хүртэл хамгийн ахмад гишүүн даргална гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Дүгэрийн Рэгдэл хуралдааныг даргалж байна. 

УИХ-ын гишүүн Д.РЭГДЭЛ:

-УИХ-ын гишүүн анхдугаар хуралааныг нээж байгаа түүхэн баярт өдрийн мэнд хүргэе. УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дүн, дүнг хүлээн зөвшөөрөх тухай илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

80 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

CaitlinJohnson 2024-07-02 109.248.205.2

Харуулах боломжгүй.

Avatar

WandaGomez 2024-07-02 95.182.126.12

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieYoung 2024-07-02 194.32.229.64

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonMidtbo 2024-07-02 188.130.136.209

Харуулах боломжгүй.

Avatar

MandyAtkins 2024-07-02 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

TiaWhaley 2024-07-02 109.248.142.184

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaDominguez 2024-07-02 188.130.128.73

Харуулах боломжгүй.

Avatar

DoraJohnson 2024-07-02 45.15.73.199

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraStepanova 2024-07-02 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LatonyaFord 2024-07-02 188.130.129.161

Харуулах боломжгүй.

Avatar

TammySmith 2024-07-02 109.248.48.217

Харуулах боломжгүй.

Avatar

SarahShrader 2024-07-02 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

TammyBuckley 2024-07-02 109.248.15.86

Харуулах боломжгүй.

Avatar

CassieGonzalez 2024-07-02 95.182.127.28

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferReyes 2024-07-02 188.130.137.47

Харуулах боломжгүй.

Avatar

AnitaGordon 2024-07-02 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAnderson 2024-07-02 5.183.130.251

Харуулах боломжгүй.

Avatar

KimBrown 2024-07-02 45.81.136.186

Харуулах боломжгүй.

Avatar

KarenWilliams 2024-07-02 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

EricaHernandez 2024-07-02 194.34.248.254

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseLoos 2024-07-02 46.8.107.115

Харуулах боломжгүй.

Avatar

TammySpencer 2024-07-02 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

FatimaWalsh 2024-07-02 185.181.246.104

Харуулах боломжгүй.

Avatar

AngieWhittleton 2024-07-02 45.15.72.190

Харуулах боломжгүй.

Avatar

GingerEpperson 2024-07-02 46.8.110.87

Харуулах боломжгүй.

Avatar

JulieVoisine 2024-07-02 46.8.11.141

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenMendez 2024-07-02 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHarris 2024-07-02 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCersosimo 2024-07-02 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMurphy 2024-07-02 188.130.142.85

Харуулах боломжгүй.

Avatar

KimBell 2024-07-02 46.8.110.28

Харуулах боломжгүй.

Avatar

LailaPerkins 2024-07-02 45.15.73.13

Харуулах боломжгүй.

Avatar

MaryHrabec 2024-07-02 109.248.14.132

Харуулах боломжгүй.

Avatar

LilianVelez 2024-07-02 109.248.205.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHarley 2024-07-02 185.181.245.233

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWalker 2024-07-02 45.15.72.158

Харуулах боломжгүй.

Avatar

TammyFarmer 2024-07-02 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

SandraCooper 2024-07-02 188.130.186.156

Харуулах боломжгүй.

Avatar

JulieWilliams 2024-07-02 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LauraThompson 2024-07-02 45.86.0.38

Харуулах боломжгүй.

Avatar

ShelbyHudson 2024-07-02 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MeredithCoombs 2024-07-02 45.15.72.90

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaAndrews 2024-07-02 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

SaraBryant 2024-07-02 45.11.20.97

Харуулах боломжгүй.

Avatar

MargaritaJackson 2024-07-02 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinaGillespie 2024-07-02 188.130.143.123

Харуулах боломжгүй.

Avatar

KatyBrasley 2024-07-02 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

CassieRivera 2024-07-02 109.248.49.183

Харуулах боломжгүй.

Avatar

DianePerry 2024-07-02 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

AmyJones 2024-07-02 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSilakos 2024-07-02 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

TammyMiddleton 2024-07-02 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

MoniqueLehman 2024-07-02 188.130.220.131

Харуулах боломжгүй.

Avatar

KelliMartinez 2024-07-02 46.8.10.71

Харуулах боломжгүй.

Avatar

KelliGupta 2024-07-02 188.130.129.77

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaMason 2024-07-02 213.226.101.183

Харуулах боломжгүй.

Avatar

MistyDiaz 2024-07-02 94.158.190.15

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilson 2024-07-02 94.158.190.177

Харуулах боломжгүй.

Avatar

DanaMiller 2024-07-02 194.32.229.207

Харуулах боломжгүй.

Avatar

OlgaSullivan 2024-07-02 185.181.245.181

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-02 103.168.34.140

JDUCHIN NOHOI g*** NUURSNII HULGAICH ODOO DARGA U TEE ENE GOLOGIIN BUH BARIMT DELGEECHEE ENE ZOLBIN BANDI ALTAI HEDNE GOLOGTEI NIILEJ UULSIN HULGAILAAD DUUSLAA ENE MUU NUSAN TAGLAAG BARIMT DELGEED OG

Avatar

Нэргүй 2024-07-02 87.138.222.242

ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ БҮР УИХ ДАРГА БОЛДОГ ЮМ ГЭНЭЭ ДАМПУУРЦАН ФИСТААКУУД ШҮҮ

Avatar

ChantellPratt 2024-07-02 188.130.129.94

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-02 213.87.150.185

ард түмнийхээ эрхийг дээдлэхгүй бол *л амь 2 той чинь ярина шүү

Avatar

KellieWaterman 2024-07-02 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-02 59.153.114.129

Ха ха улаан луйварчин дарга гэнүү. Анхнаасаа буруу замаар орлоо. Энэ хурал удахгүй дээ

Avatar

AshleyReed 2024-07-02 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

KristiGregor 2024-07-02 46.8.222.85

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-07-02 122.201.23.83

за цаг хугцаа харуулна биз дээ, Цаг хугцааг хүлээх л болж дээ, өөрсдөө сонгосон юм чинь,хэхэ

Avatar

Нэргүй 2024-07-02 139.5.218.213

Buzar goliison nuursnii hulgaich

Avatar

Зочин 2024-07-02 66.181.189.123

… хэнд ч хэзээ ч хуулийн хариуцлага хүлээлгэж үзээгүй байж энэ ард түмнийг бага доромжлолдоо. Заа, их өөдрөгөөр бодоод хуулийн хариуцлага хүлээлгэсэн, ял шийтгэл оноосон гэж бодъё. Тэр нь зүгээр л билэгдэлийн чанартай. Хувхай а******н, яргачин хүний тал хүзүүгүй хулгайчийг, тэр ерөнхий сайд байсан мөртлөө, өөрийн гэсэн толгойгүй явсны улмаас "очих эх оронгүй" цагаачилж яваа Сайханшаахайг олж ирэх үгүйг Оюунэрдэнээс л харах үлдлээ дээ. Ийм боломжоор чамайг энэ ард түмэн дахин хангаж өглөө.

Avatar

Нэргүй 2024-07-02 43.242.243.154

ер нь Сайханбилэг яасан юм бэ, муу үйл хийсэн бол алдааг нь засахгүй байгаа шалтгаан нь юув гэж бодож үзэв үү. удахгүй түүнд хөшөө ч босгож магад

Avatar

Нэргүй 2024-07-02 139.5.218.93

Энэ ардчилсан үзэлтэй гэх тархай бутархай жижиг нам эвслүүд АН-ын саналыг зулгаасаар ер дээш гаргахгүй нь. Д.Баярхүү: Эхний 5-аас хойшхи нь тарах хэрэгтэй.

Avatar

LoriOrtiz 2024-07-02 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

Unknown 2024-07-02 202.55.183.178

Дашдэмбэрэлийн Тэмүүжин Хишигдэмбэрэл шд XDDD

Avatar

Нэргүй 2024-07-02 66.181.177.33

76 гишүүний тоог 50 болгож бууруулахын оронд 50 хүнээр нэмдэг буруу

Avatar

Нэргүй 2024-07-02 202.126.88.194

Malmin neg gishuund ochih huch ihseed hahuul nemegden bizde

Avatar

сонгогч 2024-07-02 202.9.46.56

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Монгол төрийн бэлгэдэл, үнэт зүйл болсон төрийн далбааг шүд зуун урж тасдаж хаядаг Ч.Лодойсамбуу гэдэг хүн төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, УИХ- н гишүүн болох ёс суртахууны эрхтэй юу ??? Ер нь ийм үйлдэл гаргасан хүнд үзүүлэх шийтгэл гэж байна уу? Эсвэл хэн дуртай нь ураад, дэвсээд байж болдог юмуу ??? Хариулт өгөх байгууллага байна уу?

Avatar

Нэргүй 2024-07-02 66.181.187.150

Хууль мэддэг хүн хууль бус хулхи далбаа урсан юмаа

Avatar

Нэргүй 2024-07-02 37.19.205.193

Хулхи далбаа гэж мэдэхгүй юм байна. Төрийн далбаа давуу цаас пластик байна уу хамаагүй хүндэтгэлтэй хандаж ирсэн. Гэтэл тэр муу г***й энд сууж байх гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж