Монголчуудын 56 хувь нь тамхинаас татгалзуулах батлагдсан хувилбаруудыг ашиглах ёстой гэж үзэж байна

Монголчуудын 56 хувь нь тамхинаас татгалзуулах батлагдсан хувилбаруудыг ашиглах ёстой гэж үзэж байна

Монголчуудын 56 хувь нь тамхинаас татгалзуулах батлагдсан хувилбаруудыг ашиглах ёстой гэж үзэж байна

Судалгааны байгууллага болох SICA-ийн Монгол Улсад хийгдсэн судалгаагаар ядуурал, авлигатай тэмцэхийн зэрэгцээ эрүүл мэнд нь иргэдийн нэн тэргүүнд тавигддаг асуудал юм гэж дүгнэжээ. Монголчуудын 33% нь эрүүл мэндийн асуудлыг 1-р зорилт байх ёстой гэж үзэж, 46% нь авлигыг, 51% нь ядууралтай тэмцэхийг онцолсон байна.

Судалгаанд оролцогчдын 31% нь Монгол Улсын хүн амын эрүүл мэнд муудаж байна гэжээ. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын тал орчим хувь нь Монгол Улсын Засгийн газраас зарласан “Алсын хараа 2050” хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн зорилтод хүрэх талаар тийм ч өөдрөг үзэлгүй байна. Уг хөтөлбөрт тусгагдсанаар “Иргэдэд эрүүл дадал хэвшил, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийн зэрэгцээ чанартай, хямд, үр дүнтэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгоход оршиж байна” гэсэн юм. Судалгаанд хамрагдагсдын тал хувь нь л Монгол Улс энэхүү зорилтод хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.

Оролцочгдын 62% нь эрүүл мэндийн бодлогыг олон улсын байгууллагаас санал болгосноор биш, харин Монгол Улсын Засгийн газар өөрсдөө Монгол хүний онцлог, нөхцөл, боломжид тулгуурлаж судалсны дүнд хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзжээ.

Монгол Улсад халдварт бус өвчлөл нэмэгдсээр байгаа ба халдварт бус өвчин үүсэх гол шалтгаануудын нэг болох зан үйлийн хортой хүчин зүйл болох тамхидалтын түвшин өндөр хэвээр байна. Судалгаанд оролцогчдын 49% нь монголчуудын дундах утаат янжуур тамхидалт багасгах нь эрүүл мэндийн хувьд чухал асуудал гэж үзжээ. Үүний зэрэгцээ хор хөнөөлийг бууруулах үзэл баримтлалыг тамхинаас гарах хэрэгсэл болгон дэмжих нь зөв гэдэг байр суурьтай байгаа талаар судалгаанд тэмдэглэжээ. Тиймээс судалгаанд оролцогчдын 56 хувь нь Монголын Засгийн газар цаг хугацаа, нөөц бололцоогоо зарцуулах нь батлагдсан “Алсын хараа 2050” хөтөлбөрийн хүрээнд эрсдэл багатай хувилбараар тамхинаас татгалзах бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Судалгаанд оролцогчдын 54% нь тамхичдад хор хөнөөл багатай хувилбаруудын талаар найдвартай мэдээллээр хангах ёстой гэдэгтэй санал нэгдсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж