ОХУ: Трамп дайныг 1 өдөрт зогсоож чадахгүй

Хуучирсан мэдээ: 2024.07.02-нд нийтлэгдсэн

ОХУ: Трамп дайныг 1 өдөрт зогсоож чадахгүй

ОХУ: Трамп дайныг 1 өдөрт зогсоож чадахгүй

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп дахин сонгогдвол Украины дайныг зогсоож чадна гэж удаа дараа хэлж байсан. Тэгвэл НҮБ дэх ОХУ-ын Элчин сайд Василий Небензя үүнийг үгүйсгэв. Тэрбээр "Украин дахь хямралыг нэг өдрийн дотор шийдвэрлэх боломжгүй" гэж Даваа гаригт сэтгүүлчдэд хэлжээ.

Трамп 2023 оны тавдугаар сард "Оросууд ч тэр, украинчууд ч тэр бүгд үхэж байна. Би энэ үхлийг зогсоохыг хүсч байна. Би 24 цагийн дотор л үүнийг хийж чадна. Путин, Зеленский хоёртой уулзаад л болгочихно" гэж хэлж байв. Үүнийгээ олон ч удаа давтаж хэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн мэтгэлцээний үеэр л гэхэд Трамп "Хэрвээ бид Путины хүндлэлийг хүлээсэн ерөнхийлөгчтэй байсансан бол тэр Украинд хэзээ ч довтлохгүй байсан" гэж хэлсэн юм.

Василий Небензя хэлэхдээ "Орос, Украины талууд 2022 оны дөрөвдүгээр сард Истанбулд хэлэлцээр хийх үед л дайн зогсвол зогсохоор байсан. Энэ хэлэлцээг хийхэд барууны дэмжигчид нь Украинд саад болсон. Тэд үргэлжлүүлэн ОХУ-тай тулалд гэж Киевт хэлсэн. Зеленский ойрдоо энхийн төлөвлөгөө гэсэн зүйлтэйгээ л энд тэнд яваад байна. Энэ нь энхийн төлөвлөгөө гэхээсээ илүү онигоо шиг л зүйл дээ" гэжээ.

Швейцарьт өнгөрсөн сард болсон уулзалтын үеэр Украины энхийн төлөвлөгөөнд 80 орчим улс нэгдсэн. Гэвч ОХУ энэ уулзалтад оролцоогүй бөгөөд зарим нэг хөгжиж буй орон төлөвлөгөөг дэмжээгүй.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж