Сурвалжлага: Наадамд бэлтгээд Хүй мандлын дэнжийнхэн завгүй байна

Сурвалжлага: Наадамд бэлтгээд Хүй мандлын дэнжийнхэн завгүй байна

Сурвалжлага: Наадамд бэлтгээд Хүй мандлын дэнжийнхэн завгүй байна

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт 19 дахь жилдээ болно. Жилээс жилд наадамчин олны хөл, хурдан морьдын тоосонд дарагддаг Хүй мандлын дэнж туурайн төвөргөөний өмнө тунчиг чимээ шуугиан багатай байна. Долдугаар сарын эхний өдөр нүд бэлчсэн ногоон тал болсон тус газарт тохижилт, засвар үйлчилгээний ажил хийсэн ажилчид байх аж. Хагас сар хүрэхгүйн өмнө үер усанд цохиулж, шавар шавхаанд дарагдсан байсан Хүй долоон худгийн хөрс ёстой л ширдэг дэвссэн мэт ногоон зүлгэнд хучигджээ.

Наадмын өдрүүдээ хоног тоолон хүлээн суугаа эрхэм уншигч танд баярын бэлтгэл хэрхэн хангагдаж буйг хүргэхийг зорилоо. Биднийг Хүй долоо худагт очиход цэвэрлэгээ, тохижилтын ажил ид хийгдэж байв. Монгол наадам цогцолборын ажилчид ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, өнгө нь гандсан явган хүний жижиг гүүр, барианы зураас зэргийн өнгийг сэргээн будаж байхтай таарсан. Угтаа энэхүү цогцолборыг 2013 онд 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, Хүй долоон худгийг Монгол наадам цогцолбор болгохоор хийж эхэлжээ.

БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАЖ БАЙНА

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяртай ярилцсан юм. Түүний хэлснээр энэ жил Хүй долоо худгийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаснаас гадна гар утасны сүлжээ унах асуудлыг бүрэн засчээ. Өмнө нь төмөр замаас цахилгаан эрчим хүчээ авдаг байхад багагүй хүндрэл, саатал гардаг байсан учир энэ жил төвийн системд холбогдсон гэнэ.

Биднийг очиход сүлжээний засвар, үйлчилгээний инженерүүд сүлжээний станцууд дээр ажиллаж байгаатай тааралдав. Одоо гар утасны сүлжээ унах, тасалдах зэрэг асуудал гарахгүй.

Наадмын өдрүүдэд Монгол наадам цогцолбороор 230 гаруй мянган хүн үйлчлүүлдэг. Үүнийгээ дагаад багагүй асуудал үүснэ. Хамгийн том асуудал нь ариун цэврийн байгууламж. Энэ жил тус газарт нийтдээ 46 ариун цэврийн байгууламжийг байгуулсан бөгөөд нэмэлтээр арван зөөврийн байгууламжийг байршуулжээ. Бүх сангийн угсралтын ажлуудыг нь дуусгасан гэв. 

Мөн худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны асуудал бий. Энэ жил нийтдээ 200 гаруй аж ахуй нэгж, хуушуур, хоолоор үйлчилнэ. Хоолны үйлчилгээ эрхлэх хүсэлтийг "Ulaanbaatar.mn"-ээр дамжуулан авч, холбогдох дүүргийнх нь хүнс худалдааны хэлтэс шалгаруулна. 

"Монгол наадам цогцолборт энэ жил 87 сая төгрөгийн төсөв, зардлыг хуваарилсан"

230 ОРЧИМ МЯНГАН ХҮНИЙ АЧААЛЛЫГ АСУУДАЛГҮЙ ДАВНА

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр "Оргил үедээ манай цогцолборт 230 орчим мянган хүн ирдэг. Бид асуудалгүй энэ ачааллыг давна гэж үзэж байгаа. Гол нь хувь хүний соёлоос их хамаарна. Наадамчид соёлтой, хогоо хамаагүй хаяхгүй, цэвэрхэн наадаарай гэж уриалж байна" гэлээ. 

Энэ зун Монгол наадам цогцолборт "Морь хурдан уу, дугуй хурдан уу?" уламжлалт тэмцээн, 48 орны бөө нар оролцсон дэлхийн бөөгийн фестиваль, хүүхэд багачуудад зориулсан "Монгол хүү" арга хэмжээ зэрэг болжээ. Харин үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил гээд зургадугаар сарын 20-оос хойш ямар нэг томоохон нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаггүй. Энэ хугацаанд тухайн талбай, газар дээр зүлэг ногоо ургах, нөхөн сэргээгдэх боломжийг нь олгодог аж. 

Наадмын дараа төлөвлөж байгаа томоохон арга хэмжээ нь Даншиг наадам. Энэ жил Даншиг наадам наймдугаар сарын 3-4-нд болно. Мөн олон сумдын тэгш ой давхцаж байгаа учир сумдын арга хэмжээ бас болох гэнэ. 

ХҮЙ ДОЛООН ХУДАГТ 30-40 МЯНГАН ХҮНИЙ СУУДАЛТАЙ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАРИНА

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяраас ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын талаар лавлахад "Ирэх жилүүдэд төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль хэрэгжинэ. Энэ хуулийн хүрээнд ерөнхий төлөвлөгөөний хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, морин тойруулга хийх, спорт комплекс, спортын ордон зэргийг барих бололцоо бүрдэж байна. Наадамтай холбоотойгоор цэвэр, бохир ус татах, зохицуулах ажлууд байна. Ирэх жилүүдийн хамгийн том төсөл бол Төв цэнгэлдэх хүрээлэн. Нэг ёсондоо 30 мянгаас 40 мянган хүн нэг дор багтах боломжтой цэнгэлдэхийг Хүй долоон худагт барина гээд Засгийн газрын тогтоол, шийдвэр гарсан" гэлээ. 

ДААТГАЛГҮЙ УНААЧ ХҮҮХДИЙГ УРАЛДУУЛАХГҮЙ

Долдугаар сарын 10-нд хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт болж, хурдан морьдын уралдаан эхэлнэ. Жилээс жилд хурдан морьдын уралдааны томоохон асуудал нь эрлийз болон Монгол морьдын асуудал байдаг. Тэгвэл энэ жил урьдын адил морьдыг зургаан насны ангиллаар уралдуулж, зөвхөн сэрвээний өндрөөр нь хэмжинэ.

Үүнээс гадна унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч, даатгал хийлгээгүй, зориулалтын хувцас хэрэглэлгүй хүүхдийг уралдуулахгүй. Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянган төгрөг. Хэрвээ хүүхэд гэмтэж бэртсэн тохиолдолд 20.0 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгодог байна. Энэ нь дан ганц хурдан морины уралдааны үед бус бүтэн нэг жилийн хугацаанд буюу бусад нөхцөлд гэмтэж бэртсэн үед бүрэн олгогддог аж.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БАТЦАГААН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

68 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

CaitlinJohnson 2024-07-02 109.248.205.2

Харуулах боломжгүй.

Avatar

WandaGomez 2024-07-02 95.182.126.12

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieYoung 2024-07-02 194.32.229.64

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonMidtbo 2024-07-02 188.130.136.209

Харуулах боломжгүй.

Avatar

MandyAtkins 2024-07-02 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

TiaWhaley 2024-07-02 109.248.142.184

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaDominguez 2024-07-02 188.130.128.73

Харуулах боломжгүй.

Avatar

DoraJohnson 2024-07-02 45.15.73.199

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraStepanova 2024-07-02 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LatonyaFord 2024-07-02 188.130.129.161

Харуулах боломжгүй.

Avatar

TammySmith 2024-07-02 109.248.48.217

Харуулах боломжгүй.

Avatar

SarahShrader 2024-07-02 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

TammyBuckley 2024-07-02 109.248.15.86

Харуулах боломжгүй.

Avatar

CassieGonzalez 2024-07-02 95.182.127.28

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferReyes 2024-07-02 188.130.137.47

Харуулах боломжгүй.

Avatar

AnitaGordon 2024-07-02 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAnderson 2024-07-02 5.183.130.251

Харуулах боломжгүй.

Avatar

KimBrown 2024-07-02 45.81.136.186

Харуулах боломжгүй.

Avatar

KarenWilliams 2024-07-02 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

EricaHernandez 2024-07-02 194.34.248.254

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseLoos 2024-07-02 46.8.107.115

Харуулах боломжгүй.

Avatar

TammySpencer 2024-07-02 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleKubitz 2024-07-02 194.32.229.90

Харуулах боломжгүй.

Avatar

AngieWhittleton 2024-07-02 45.15.72.190

Харуулах боломжгүй.

Avatar

GingerEpperson 2024-07-02 46.8.110.87

Харуулах боломжгүй.

Avatar

JulieVoisine 2024-07-02 46.8.11.141

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenMendez 2024-07-02 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHarris 2024-07-02 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCersosimo 2024-07-02 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMurphy 2024-07-02 188.130.142.85

Харуулах боломжгүй.

Avatar

KimBell 2024-07-02 46.8.110.28

Харуулах боломжгүй.

Avatar

LailaPerkins 2024-07-02 45.15.73.13

Харуулах боломжгүй.

Avatar

MaryHrabec 2024-07-02 109.248.14.132

Харуулах боломжгүй.

Avatar

LilianVelez 2024-07-02 109.248.205.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHarley 2024-07-02 185.181.245.233

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWalker 2024-07-02 45.15.72.158

Харуулах боломжгүй.

Avatar

TammyFarmer 2024-07-02 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

SandraCooper 2024-07-02 188.130.186.156

Харуулах боломжгүй.

Avatar

JulieWilliams 2024-07-02 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LauraThompson 2024-07-02 45.86.0.38

Харуулах боломжгүй.

Avatar

ShelbyHudson 2024-07-02 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MeredithCoombs 2024-07-02 45.15.72.90

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaAndrews 2024-07-02 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

SaraBryant 2024-07-02 45.11.20.97

Харуулах боломжгүй.

Avatar

MargaritaJackson 2024-07-02 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinaGillespie 2024-07-02 188.130.143.123

Харуулах боломжгүй.

Avatar

KatyBrasley 2024-07-02 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

CassieRivera 2024-07-02 109.248.49.183

Харуулах боломжгүй.

Avatar

DianePerry 2024-07-02 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

AmyJones 2024-07-02 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSilakos 2024-07-02 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

TammyMiddleton 2024-07-02 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

MoniqueLehman 2024-07-02 188.130.220.131

Харуулах боломжгүй.

Avatar

KelliMartinez 2024-07-02 46.8.10.71

Харуулах боломжгүй.

Avatar

KelliGupta 2024-07-02 188.130.129.77

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaMason 2024-07-02 213.226.101.183

Харуулах боломжгүй.

Avatar

MistyDiaz 2024-07-02 94.158.190.15

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilson 2024-07-02 94.158.190.177

Харуулах боломжгүй.

Avatar

DanaMiller 2024-07-02 194.32.229.207

Харуулах боломжгүй.

Avatar

OlgaSullivan 2024-07-02 185.181.245.181

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-02 202.180.219.28

olon juulchid yavaad baidag.oo-iin asuudal gardag shyy.

Avatar

ChantellPratt 2024-07-02 188.130.129.94

Харуулах боломжгүй.

Avatar

аагий 2024-07-02 66.181.180.242

Шаар хагалдаг тоглоом хагарсан шаарны үлдэгдэл нь тэрүүгээр нэг хог, тойргоор унуулдаг 4 дугуйтай мотоцикл нь тойрог газрынхаа зүлэг ногоог эвдээд улаан шороо болгоцон иймэрхүү юмнуудаа больж болдоггүй юумуу.Ер нь нарантуулыг нүүлгэж аваачдагаа болимоор бна.

Avatar

KellieWaterman 2024-07-02 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-02 202.9.40.59

Ямар ч байсан хүй 7 худагт очиж хурдан мориныхоо тоосонд биеэ ариусгаж, эрч хүчээ олж аваад 4 хуушуур иднэ. Барианд орж байгаа ухаант хүлгүүдийг харж сэтгэлээ баясгаад тэгээд шууд хөдөө нутаг руу хөлгийн жолоо залж 10 хоног сайхан амарч байгаад ирнэ. Хаана ч явсан миний эх орны байгаль дотно, сайхан байдаг юм даа.

Avatar

AshleyReed 2024-07-02 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

NEMO 2024-07-02 64.119.29.63

ХҮЙ ДОЛООН ХУДАГТ 30-40 МЯНГАН ХҮНИЙ СУУДАЛТАЙ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАРИНА ……….ЭНЭ МАШ БУРУУ ШИЙДВЭР ШҮҮ …………… ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН АМЬД ОРЧИН БАЙХ ЁСТОЙ ……….. ТЭНД СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОХ ЁСТОЙ ……..ТЭНД ХУРАЛ ЦУГЛААН ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛОХ ЁСТОЙ ТЭГЭЖ БАЙЖ ГАРГАСАН ЗАРДАЛАА БУЦААЖ ОЛОХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ МАЛУУДАА ……………. ХҮЙ 7 ХУДАГД БАРИВАЛ МАЛЫН ХАШАА БОЛНО ЖИЛД ГАНЦХАН НААДМААР Л АШИГЛАХ БОЛНО МАШ БУРУУ ШИЙДВЭР Б НА …….МӨНГӨ ИДЭХ АРГА ……….. ЗОГСОО

Avatar

KristiGregor 2024-07-02 46.8.222.85

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж