Их Монгол Улсын харьяа улсуудын үнэт олдворуудыг "дэлгэлээ"

Их Монгол Улсын харьяа улсуудын үнэт олдворуудыг "дэлгэлээ"

Их Монгол Улсын харьяа улсуудын үнэт олдворуудыг "дэлгэлээ"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулагдсан Чингис хаан Үндэсний музей нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн музей бөгөөд, олон улсын түвшинд хэдийн танигдаад байгаа билээ. Өнгөрсөн жил Францын Нант хотод Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэнг гаргаж зургаан сарын хугацаанд 250 мянга гаруй үзэгчдийг хүлээн авч, Чингис хааны тухай өрнөдийн ойлголтыг өөрчлөх, Монголд зочлох сонирхлыг буй болгож, Монголын өв соёлыг гадаадын иргэдэд таниулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн.

Харин энэ удаад долдугаар  сарын 3-наас наймдугаар сарын 25-ны хооронд Монголын эзэнт гүрэн, Ил хаант улс, Юань улс, Кидан улстай холбоотой дурсгалуудыг хадгалж буй дэлхийн алдарт Луврын музей, Францын Үндэсний Архив, Севрийн Үндэсний Керамикийн музей, Чимэглэлийн Урлагийн музей болон Швейцарийн Ритберг музей, цуглуулагч Сэм ба Мирна Майэрсын цуглуулга зэрэг Европын таван томоохон музей, архивуудтай хамтран Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэн харуулж байна. Ингэснээр монголчууд Европын улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалуудыг эх нутагтаа үзэх боломж бүрдэж, Чингис хаан Үндэсний музей нь олон улсын түвшний үзэсгэлэнг хүлээн авах боломжтой болсныг илтгэж байгаа юм.

Мөн Ил хаант, Юань улс, Кидан улс, Хүннү үеийн ховор чухал дурсгалууд нь Монгол нутгаас олдоогүй бөгөөд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын бүх харьяа улсуудын дурсгал нэгэн дор анх удаа "чуулж" байгаагаараа онцлогтой.

Энэхүү үзэсгэлэнгийн онцлох гол дурсгал нь 1305 онд Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн монгол бичгийн захидал юм. Найман зууны дараа эх хувиар, анх удаа эцэг өвгөдийн нутаг Монгол Улсдаа ирж буй Өлзийт хааны захидал нь Монгол хаадын бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв, төрт ёсны аугаа уламжлал, монгол бичгийн гайхамшиг, монголын их амар амгаланг бүрэн илэрхийлж чаддагаараа нэн онцлогтой төдийгүй түүхэн баримт юм.

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нь Монгол Улсын түүхийг дэлхий дахинд зөв ойлгуулах, сурталчлах, Монголын түүх өв, соёлын тухай цогц үзэсгэлэнг дэлхий дахинд гаргаж байгаа. Бид  зөвхөн гадаадад үзэсгэлэн гаргахаас гадна дэлхийн томоохон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дурсгалуудаас эх орондоо авчирч, олон улсын чанартай үзэсгэлэн гаргаж байгаагийн эхлэл. 2025 оны гуравдугаар сард Чингис хаан үзэсгэлэнг Чех улсын Прага хот дахь Үндэсний музей, аравдугаар сард Щвейцарын Цюрих хотын Ритберг музейд, 2026 онд Берлины Түүхийн музей, Канад, АНУ зэрэг улс орнуудад тусгай үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна. Тус музей байгуулагдсаны үндсэн шалтгаан нь олон улсын зэрэглэлийн үзэсгэлэнг хүлээж авах оронг зай бий болгосонтой холбоотой. Монголд зочлох жилийн хүрээнд Чингис хаан Үндэсний музей нь аялал жуулчлалын томоохон төв болсон. Мөн энэхүү үзэсгэлэн нь монголчууд дэлхийд хэрхэн нөлөө үзүүлж, амар амгаланг тогтоож соёл, худалдаа, эдийн засаг, улс төрийн дэглэмийн хувьд хэрхэн өөрчлөлтийг хийж өнөөгийн улсын ертөнцийг үндэслэсэн гэдгээр хийгдсэн. Үзэсгэлэнгийн гол үзэл санаа нь Чингис хаанаар нэрлэгдэж, Чингис хааныг хүртэлх монголын эртний улсуудын түүхтэй холбоотой дурсгалууд, Монголын эзэнт гүрний дурсгал түүний угсааныхны дурсгал гэсэн хэсгүүдээс бүрдэж байна гэв.

Швейцарын Ритберг музейн дэд захирал Белц, Франуцын Севр

-Ирэх жил Швейцарт Монголын хотууд, хотжилтийн үйл явц, монголчуудын талаар үзэсгэлэн зохион байгуулна. Энэ үеэр Орхоны хөндийг онцгойлон харуулна. Яагаад гэвэл Монголчуудыг дэлхий дахинаа морин дэл дээр давхиад байдаг улс гэж хардаг. Гэтэл Монголчууд эртнээс хот байгуулж, хөгжиж ирсэн  их түүхтэй ард түмэн гэдгийг харуулах хүсэлтэй байна гэв.

Францын Севр Керамикийн Үндэсний музейн куратор Делфин Мирудо

-Монголчуудад энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Ил хаадын үед хэрэглэж байсан архитектурын чимэглэлийг харах боломжийг бүрдүүлж байгаа. Ил хаад нь Монголчууд Иран, Иракийн тодорхой хэсгийг эзлэн авч хаанчилж байсан 1258 оноос бидэнд ирсэн  эд зүйлс ирснийг үзэсгэлэнгээр танилцуулах гэж байна. Чингис хааны үр удам болсон Ил хаад өөрсдөө оюун ухааныг маш их хүндэтгэдэг өндөр боловсролтой, шинжлэх ухааны судлаач, түүхч хүмүүсийг өөрийн ордондоо ажиллуулж байсан ул мөрийг үлдээсэн байдаг нь шинжлэх ухааны соёлыг дахин тодорхойлсон-гэв.

Монголын музейн түүхэн дэх анхны томоохон үзэсгэлэн орчин цагийн музей байгуулагдсны 100 жилийн ойн босгон дээр  ийнхүү зохиогдож байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LatonyaFord 2024-07-02 188.130.129.161

Харуулах боломжгүй.

Avatar

TammySmith 2024-07-02 109.248.48.217

Харуулах боломжгүй.

Avatar

SarahShrader 2024-07-02 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

TammyBuckley 2024-07-02 109.248.15.86

Харуулах боломжгүй.

Avatar

CassieGonzalez 2024-07-02 95.182.127.28

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferReyes 2024-07-02 188.130.137.47

Харуулах боломжгүй.

Avatar

AnitaGordon 2024-07-02 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

KimBrown 2024-07-02 45.81.136.186

Харуулах боломжгүй.

Avatar

KarenWilliams 2024-07-02 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

EricaHernandez 2024-07-02 194.34.248.254

Харуулах боломжгүй.

Avatar

JulieJones 2024-07-02 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseLoos 2024-07-02 46.8.107.115

Харуулах боломжгүй.

Avatar

TammySpencer 2024-07-02 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

AngieWhittleton 2024-07-02 45.15.72.190

Харуулах боломжгүй.

Avatar

GingerEpperson 2024-07-02 46.8.110.87

Харуулах боломжгүй.

Avatar

JulieVoisine 2024-07-02 46.8.11.141

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenMendez 2024-07-02 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHarris 2024-07-02 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCersosimo 2024-07-02 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMurphy 2024-07-02 188.130.142.85

Харуулах боломжгүй.

Avatar

KimBell 2024-07-02 46.8.110.28

Харуулах боломжгүй.

Avatar

LailaPerkins 2024-07-02 45.15.73.13

Харуулах боломжгүй.

Avatar

MaryHrabec 2024-07-02 109.248.14.132

Харуулах боломжгүй.

Avatar

LilianVelez 2024-07-02 109.248.205.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHarley 2024-07-02 185.181.245.233

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWalker 2024-07-02 45.15.72.158

Харуулах боломжгүй.

Avatar

TammyFarmer 2024-07-02 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

SandraCooper 2024-07-02 188.130.186.156

Харуулах боломжгүй.

Avatar

JulieWilliams 2024-07-02 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LauraThompson 2024-07-02 45.86.0.38

Харуулах боломжгүй.

Avatar

ShelbyHudson 2024-07-02 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MeredithCoombs 2024-07-02 45.15.72.90

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaAndrews 2024-07-02 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

SaraBryant 2024-07-02 45.11.20.97

Харуулах боломжгүй.

Avatar

MargaritaJackson 2024-07-02 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinaGillespie 2024-07-02 188.130.143.123

Харуулах боломжгүй.

Avatar

KatyBrasley 2024-07-02 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

CassieRivera 2024-07-02 109.248.49.183

Харуулах боломжгүй.

Avatar

DianePerry 2024-07-02 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

AmyJones 2024-07-02 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSilakos 2024-07-02 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

TammyMiddleton 2024-07-02 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

MoniqueLehman 2024-07-02 188.130.220.131

Харуулах боломжгүй.

Avatar

KelliMartinez 2024-07-02 46.8.10.71

Харуулах боломжгүй.

Avatar

KelliGupta 2024-07-02 188.130.129.77

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaMason 2024-07-02 213.226.101.183

Харуулах боломжгүй.

Avatar

MistyDiaz 2024-07-02 94.158.190.15

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilson 2024-07-02 94.158.190.177

Харуулах боломжгүй.

Avatar

DanaMiller 2024-07-02 194.32.229.207

Харуулах боломжгүй.

Avatar

OlgaSullivan 2024-07-02 185.181.245.181

Харуулах боломжгүй.

Avatar

ChantellPratt 2024-07-02 188.130.129.94

Харуулах боломжгүй.

Avatar

KellieWaterman 2024-07-02 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyReed 2024-07-02 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

KristiGregor 2024-07-02 46.8.222.85

Харуулах боломжгүй.

Avatar

LoriOrtiz 2024-07-02 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-02 43.242.242.59

Заавал очиж үзнэ. Орос, Япон Дани, Швед, улсуудад маш их материал дурсгал байдаг гэсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж