НЭМЭЛТ:
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонгохыг дэмжжээ. Д.Амарбаясгалан нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж буй.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
Монгол ардын намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2024.07.02/ 08.30 цагт Төрийн ордонд хуралдахаар товложээ. Хуралдаанаар Засгийн газрын тэргүүн, бүтцийг хэлэлцэх бөгөөд АН, ХҮН-тэй Засгийн газарт хамтрах эсэх шийдэх юм. Албан бус мэдээллээр, МАН Засгийн газраа байгуулахдаа АН, ХҮН намтай хамтарвал зарим яамдын тоог нэмэх, хэрэв хамтрахгүй бол МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх гэнэ. Хэрэв МАН дангаараа засаг бүрдүүлбэл 60/40 гэсэн хувилбар буюу дан дээлтэй, давхар дээлтэй сайд нараар багаа бүрдүүлэх хувилбар ч ярьжээ.
Мөн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарыг үргэлжлүүлэхээр тохирсон гэх мэдээлэл ч бий.
Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулсан учраас өнөөдөр анхдугаао чуулган хуралдаж, шинэ гишүүд тангараг өргөснөөр 2024-2028 оны парламент бүрдэх юм.
Т.ОД
Холбоотой мэдээ