Тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурна

Өнөөдөр 11.00 цагт Гадаад харилцааны яаманд Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.

Энэ нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих нийт 102 сая иен буюу ойролцоогоор нэг сая 200 мянган ам.долларын үнийн дүн бүхий “Улаанбаатар хотын усан хангамжийн шинэ эх үүсвэрийг Гачуурт тосгонд барих” төсөл, мөн Япон Улсын Засгийн газрын Соёлын буцалтгүй тусламжаар нийт 100 сая 900 мянган иен буюу нэг сая 185 мянган ам.долларын өртөг бүхий “Радио телевизийн сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах” төслүүдийг хэрэгжүүлэх тухай байх аж.

Төсөл хэрэгжүүлэх тухай уг баримт бичигт монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Японы талаас Элчин сайд Т.Кидокоро, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Т.Исогай нар тус тус гарын үсэг зурах юм байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж