2024 оны УИХ-ын шинэ гишүүд үнэмлэхээ гардаж авахтай зэрэгцэн УИХ дахь олонхын бүлэг буюу МАН-ын даргын төлөө нам доторх өрсөлдөөн эхэлжээ. Тухайлбал, Нийслэлийн МАН хотод ялалт байгуулсан учраас МАН-ын бүлгийн даргыг томилно гэх амбицтай байгаа бол УИХ-д олон сонгогдсон учраас УИХ-ын гишүүн С.Бямбацогт болно хэмээн зүтгэж буй.
Түүнээс гадна УИХ-ын дарга болох тохироотой 2024 оны сонгуульд оролцож, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хүссэн албан тушаалдаа томилогдохгүй байх магадлалтай байна. Эрх баригчдын зүгээс УИХ-ын даргад МАН-ын генсек Д.Амарбаясгаланг зүтгүүлж байгаа учраас УИХ-ын даргын суудлаас "мултарсан" Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр мөн бүлгийн дарга болохоор зүтгэж буй гэх мэдээлэл байна.
Т.ОД
Холбоотой мэдээ