УИХ-ын 2024 оны сонгуульд нийт сонгогчдоос нэг хувиас дээш санал авсан есөн нам Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжилт авах эрхтэй болоод байна. Тодруулбал,
- МАН 35 хувь
- АН 30.1 хувь
- ХҮН нам 10.4 хувь
- Үндэсний эвсэл 5.2 хувь
- ИЗНН 5 хувь
- Шинэ нэгдсэн эвсэл 4.8 хувь
- Үнэн ба зөв нам 2.8 хувь
- Иргэний хөдөлгөөний нам 1.4 хувь
- Бүгд найрамдах нам 1.3 хувийн дэмжлэг авсан юм.
УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталснаар УИХ-д суудал авч чадаагүй ч нэг хувийн босго давсан гэдэг үндэслэлээр Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам, Иргэний хөдөлгөөний нам, Бүгд найрамдах нам тус бүр татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжилт авах эрх үүсээд байна. Төсвөөс олгох мөнгийг улс төрийн намууд зориулалтын дагуу ашиглах ёстой.
Өмнө нь УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвсэл парламентад суудал авч чадаагүй л бол төсвөөс санхүүжилт авах боломжгүй байсан юм.
Нэг хувийн босго давж, санхүүжилт авах боломжтой болоод буй улс төрийн хүчнүүдээс УИХ-ын сонгуульд хамгийн олон удаа ялагдсан нь Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нар гэж хэлж болно.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ