Сураг ажиг: Г.Занданшатар ЕТГ-ын дарга болно

Хуучирсан мэдээ: 2024.07.01-нд нийтлэгдсэн

Сураг ажиг: Г.Занданшатар ЕТГ-ын дарга болно

Сураг ажиг: Г.Занданшатар ЕТГ-ын дарга болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш /2024.07.02/10:00 цагт товлосон. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн юм.

Ингэснээр, УИХ-ын тухай хуулийн дагуу шинэ парламентын гишүүд тангаргаа өргөж, Засгийн газрын бүтэц, сайд нарын томилгоогоо хэлэлцэх юм. Эх сурвалжийн мэдээллээр эрх баригч намын зүгээс УИХ болон Засгийн газарт шинэ томилгоо хийж байгаа сурагтай. УИХ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар, түүний оронд Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонгох, ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг, МАН-ын генсекээр Я.Содбаатарыг томилохоор тохирч байгаа аж.

Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатарыг, УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг Эрүүл мэндийн сайдаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэр дэвшүүлэх асуудал ч яригдсан байна.

УИХ-ын энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан бөгөөд 78 гишүүн тойргоос 48 гишүүн намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон. Нийт 19 нам, хоёр эвсэл УИХ-ын сонгуульд өрсөлдсөнөөс МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл дөрөв, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудал авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж