МАН-аас АН болон ХҮН-д хандаж, засагт хамтрах саналаа хүргүүлсэн. Хамтарсан Засгийн газар нийтдээ 20-23 сайдтай байхаар яригдаж байна.
Шинэ парламентын даргад МАН-ын генсек Б.Амарбаясгалан нэр яригдаж байгаа юм. Харин гүйцэтгэх засаглалаа Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн авч явахаар болжээ.
Тэгвэл АН-аас хэн, хэн сайд болох нь одоогоор тодорхойгүй. Ямар ч байсан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаярыг солихоор болсон гэх мэдээлэл байна. АН түүхэндээ ийм сул дорой генсектэй байж үзээгүй. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр түүнийг намын байрнаасаа цухайгаагүй, эсрэг намд илт үйлчилсэн гэх шүүмжлэлийг АН-ын жирийн гишүүдийн зүгээс гаргах болсон.
Э.Одбаяр нь АН-ын “Нэг Монгол” фракцид харъялагддаг. Тэрбээр тамгаа “Нэг Монгол” фракцийнхаа тэргүүн, УИХ-ын гишүүн асан Н.Ганибалд шилжүүлэхээр тохирсон гэх мэдээлэл ч цацагдах болсон. Н.Ганибал нь зүүн бүсэд өрсөлдөж өвдөг шороодсон юм.
Э.Одбаярын хувьд жагсаалтын 11-д бичигдэж, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авсан. Тэрбээр шинэ засгийн газарт сайд болохоор амбилцалж яваа гэх. Үнэндээ АН-ын ялагдлын гол буруутан болсон тэрбээр намын нэрээр жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тиймээс Засгийн газарт сайд болох эрх түүнд байхгүй гэж буруутгах хүмүүс бий.
Ямар ч байсан сонгуулийн сурталчилгааны үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нь намынхаа төлөө ганц мэдэгдэл хийж, ганц мэтгэлцээнд ороогүй. Намынхаа байранд нуугдаж суусаар УИХ-ын гишүүн болсон хүмүүсийн нэг. Ийм хүнийг Засгийн газарт оруулах нь АН-ын мянга, мянган гишүүдийн сэтгэл рүү ус цацсантай адилхан юм.
Түүнчлэн өмнө нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг "Нэг Монгол" авч, генсекийн суудлыг урьд өмнө байгаагүйгээр унагасан. Тиймээс энэ удаад АН генсекээ өөр фракциудаас томилох ёстой гэсэн эсэргүүцэл ч гарч байгаа бололтой.
Б.БАТ
Холбоотой мэдээ