Эдийн засгийн уналт, өсөлтийг илтгэх ер бусын үзүүлэлтүүд

Эдийн засгийн уналт, өсөлтийг илтгэх ер бусын үзүүлэлтүүд

Эдийн засгийн уналт, өсөлтийг илтгэх ер бусын үзүүлэлтүүд

Аливаа улс орныг уналт руугаа явж буй эсэхийг та 10 эдийн засагчаас асуугаад үзээрэй. Лавтайяа 10 өөр хариулт сонсох вий. Тийм ч учраас эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлохын тулд дотоодын нийт бүтээгдэхүүн, ажлын байр гэх мэт уламжлалт мэдээллээс татгалзахыг зарим шинжээч зөвлөж байна. Тэгвэл доорх сонирхолтой үзүүлэлтүүд дээр тулгуурлан улс орны эдийн засгийг тодорхойлж болох аж.

АЖЛЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ТЭМДЭГ:

-Эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол ажлын байр. Энэ мэдээллийг олж авахын тулд бид Хөдөлмөрийн статистикийн товчооны ажилгүйдлийн тоон үзүүлэлтийг хардаг. Гэхдээ ажил эрхлэлттэй холбоотой өөр нэг чухал хүчин зүйл бий. Энэ бол жил тутамд зарагдаж буй ажлын дүрэмт хувцасны тэмдэгийн тоо ширхэг. Түргэн хоолны сүлжээ рестораны кассчинаас эхлээд барилгын дотор засалчид гээд олон сая ажилчны дүрэмт хувцас бүр өөрийн гэсэн бэлгэдлийн чанартай таних тэмдэгтэй байдаг. Ийм төрлийн таних тэмдэг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг компани бол "World Emblem". Тус компанийн санхүүгийн мэдээллийг тийм амар олж авах боломжгүй. Гэхдээ тус компанийн захирал саяхан "USA Today"-д ярилцлага өгөхдөө борлуулалт нь өнгөрсөн оны мөн үеэс 19 хувиар өссөн гэжээ. Энэ үзүүлэлтийг харвал эдийн засаг тэгтлээ уначихаагүй гэж дүгнэж болох ажээ.

ЭРЭГТЭЙ ДОТУУР ХУВЦАС:

-Эрчүүдээс дотуур хувцасны сонголтын талаар асуугаад үзвэл бүгд нэг л ижил төрлийн хариулт хэлэх байх. Санхүүгийн боломжтой үедээ аль болох материал сайтайг нь худалдаж авна. Харин мөнгө санхүү тааруу үедээ ямартай ч шувтраад уначихааргүй л нэг зүйл олж өмсдөг гэх аж. Тэгвэл эрэгтэй дотуур хувцасны борлуулалт эдийн засгийн үзүүлэлтийг бүхэлд нь илтгэж чадах болов уу? Зарим эдийн засагч чадна гэж бодож байна. "Hanesbrands", "PVH Corp", "Ralph Lauren" зэрэг брэндийн сүүлийн 12 сарын борлуулалтыг харвал эрэгтэй дотуур хувцасных харьцангуй жигд байжээ.

УРУУЛЫН БУДАГ:

-Уруулын будаг бол харьцангуй хямд үнэтэй нэмэлт хэрэгсэл. Энгийн уруулын будагны үнэ 5-20 ам.доллар хооронд хэлбэлзэнэ. Эдийн засаг хүндхэн байвал эмэгтэйчүүд нүүр будалтын бүтээгдэхүүн, үнэртэй ус сэлт зэргийнхээ хэрэглээг танадаг гэдгийг түүх гэрчилдэг аж. Харин уруулын будаг яадаг бол? Тансаг зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт багасах тусам уруулын будгийнх нэмэгддэг эдийн засгийн урвуу хамаарал байдаг ажээ. "L’Oreal", "Estee Lauder", "Ulta Beauty" зэрэг томоохон гоо сайхны компаниудын өнгөрсөн нэг жилийн борлуулалтыг харвал бүгд орлогын өсөлттэй байсан.

АЧАА ТЭЭВРИЙН ЗАРДАЛ:

-Дэлхий даяарх ачаа тээвэр нь эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. Зарим эдийн засагч ачаа тээврийн нэгж, үйл ажиллагааг хянахын оронд үнийг нь хянадаг. Учир нь эрэлт, нийлүүлэлтийн ертөнцөд тээвэрлэлтийн эрэлт их байх тусам ачааны зардал их байх ёстой юм. Үүнийг хяная гэвэл Балтийн хуурай индексийг нэг өнгийхөд хангалттай. Балтийн хуурай индекс гэдэг нь дэлхийн хамгийн ачаалалтай тээврийн замуудын нэг болох Балтийн тэнгисээр бараа тээвэрлэх зардлын хэмжүүр. Уг индексээр төмрийн хүдэр, үр тариа зэрэг барааг тээвэрлэх зардлыг хэмждэг. Балтийн хуурай индексийг харвал өнгөрсөн нэг жилийн хугацаанд ачаа тээврийн зардал 55 хувиас дээш байжээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын өмнөх үеэс давсан үзүүлэлттэй байжээ.

АЯЛЛЫН МАШИН:

-Хэрвээ та аяллын машинаар аялалд гарч үзээгүй бол сайхан зүйлээс хоцорч л яваа юм байна. Аяллын машин нь тансаг зэрэглэлд тооцогдох өндөр үнэтэй тээврийн хэрэгсэл бөгөөд засч сэлбэх зардал нь ч их. Мөн хийн хэрэглээг нь км тутамд галлоноор тооцдог. Тэгэхээр аяллын машины борлуулалт бол эдийн засгийн бас нэгэн чухал үзүүлэлт гэж зарим эдийн засагч үзэж байна. Аяллын машины АНУ дахь хамгийн том үйлдвэрлэгч нь "Winnebago". Тус компанийн борлуулалт сүүлийн хэдэн жилийн турш тогтмол буурч, сүүлийн нэг жилд хувьцааны үнэ нь 35 хувиар унажээ.

Энэхүү мэдээллийг бэлтгэхдээ зөвхөн ер бусын үзүүлэлтүүдийг зориуд түүсэн гэдгийг дахин сануулъя. Та оргилуун дарсны борлуулалтыг сонирхоод үзэж болно. Аль эсвэл эрэгтэй дотуур хувцасны борлуулалтын оронд эмэгтэйчүүдийн банзалны уртыг хянаад үзсэн ч болно. Эмэгтэйчүүдийн банзалны урт хөрөнгийн зах зээлтэй зэрэгцэн уртасч, богиносдог гэх сонирхолтой баримт ч байдаг аж. Мөн цөцгийн тостой попкорны индексийг сонирхоод үзээрэй. Зарим шинжээчийн хэлснээр ийм төрлийн попкорны индекс хямралын үед өсдөг. Эмэгтэйчүүд эдийн засаг сайн байгаа цагт үсээ урт ургуулж, цөвүүн цагт богино засалтыг сонгодог гэх яриа ч бий. Энэ жишээг япончуудаас харж болох аж.

Дээр дурдсан шиг сонирхолтой, ер бусын хэмжүүрүүд олон бий. Гэхдээ тэр болгоныг нухацтай авч үзэх хэрэггүй аж. Эцсийн дүндээ бизнес эрхлэгчдийн эдийн засгийн гол үзүүлэлт бол тэдний үйлчлүүлэгчид юм. Бизнесээ эдийн засгийн уналт, босолтоос ангид байлгах хамгийн сайн арга бол төрөлжүүлэх явдал. Аль болох олон салбартай, олон байршилд үйлчлүүлэгчтэй байх ёстой. Нэг хотод дотуур хувцасны худалдан авалт багасч байхад нөгөө хотод нь ажлын дүрэмт хувцасны тэмдгийн борлуулалт өссөн байдаг.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TammyBuckley 2024-07-02 109.248.15.86

Харуулах боломжгүй.

Avatar

CassieGonzalez 2024-07-02 95.182.127.28

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferReyes 2024-07-02 188.130.137.47

Харуулах боломжгүй.

Avatar

AnitaGordon 2024-07-02 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAnderson 2024-07-02 5.183.130.251

Харуулах боломжгүй.

Avatar

KimBrown 2024-07-02 45.81.136.186

Харуулах боломжгүй.

Avatar

KarenWilliams 2024-07-02 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

EricaHernandez 2024-07-02 194.34.248.254

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseLoos 2024-07-02 46.8.107.115

Харуулах боломжгүй.

Avatar

TammySpencer 2024-07-02 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleKubitz 2024-07-02 194.32.229.90

Харуулах боломжгүй.

Avatar

AngieWhittleton 2024-07-02 45.15.72.190

Харуулах боломжгүй.

Avatar

GingerEpperson 2024-07-02 46.8.110.87

Харуулах боломжгүй.

Avatar

JulieVoisine 2024-07-02 46.8.11.141

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenMendez 2024-07-02 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHarris 2024-07-02 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCersosimo 2024-07-02 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMurphy 2024-07-02 188.130.142.85

Харуулах боломжгүй.

Avatar

KimBell 2024-07-02 46.8.110.28

Харуулах боломжгүй.

Avatar

LailaPerkins 2024-07-02 45.15.73.13

Харуулах боломжгүй.

Avatar

MaryHrabec 2024-07-02 109.248.14.132

Харуулах боломжгүй.

Avatar

LilianVelez 2024-07-02 109.248.205.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHarley 2024-07-02 185.181.245.233

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWalker 2024-07-02 45.15.72.158

Харуулах боломжгүй.

Avatar

TammyFarmer 2024-07-02 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

SandraCooper 2024-07-02 188.130.186.156

Харуулах боломжгүй.

Avatar

JulieWilliams 2024-07-02 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LauraThompson 2024-07-02 45.86.0.38

Харуулах боломжгүй.

Avatar

ShelbyHudson 2024-07-02 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MeredithCoombs 2024-07-02 45.15.72.90

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaAndrews 2024-07-02 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

SaraBryant 2024-07-02 45.11.20.97

Харуулах боломжгүй.

Avatar

MargaritaJackson 2024-07-02 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinaGillespie 2024-07-02 188.130.143.123

Харуулах боломжгүй.

Avatar

KatyBrasley 2024-07-02 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

CassieRivera 2024-07-02 109.248.49.183

Харуулах боломжгүй.

Avatar

DianePerry 2024-07-02 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

AmyJones 2024-07-02 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSilakos 2024-07-02 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

TammyMiddleton 2024-07-02 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

MoniqueLehman 2024-07-02 188.130.220.131

Харуулах боломжгүй.

Avatar

KelliMartinez 2024-07-02 46.8.10.71

Харуулах боломжгүй.

Avatar

KelliGupta 2024-07-02 188.130.129.77

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaMason 2024-07-02 213.226.101.183

Харуулах боломжгүй.

Avatar

MistyDiaz 2024-07-02 94.158.190.15

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilson 2024-07-02 94.158.190.177

Харуулах боломжгүй.

Avatar

DanaMiller 2024-07-02 194.32.229.207

Харуулах боломжгүй.

Avatar

OlgaSullivan 2024-07-02 185.181.245.181

Харуулах боломжгүй.

Avatar

ChantellPratt 2024-07-02 188.130.129.94

Харуулах боломжгүй.

Avatar

KellieWaterman 2024-07-02 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyReed 2024-07-02 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

KristiGregor 2024-07-02 46.8.222.85

Харуулах боломжгүй.

Avatar

LoriOrtiz 2024-07-02 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

AnneSpoonemore 2024-07-02 188.130.221.245

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж