Xамтран ажиллах санамж бичиг байгуулав | News.MN

Xамтран ажиллах санамж бичиг байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Xамтран ажиллах санамж бичиг байгуулав

Монгол Улсын Гадаад харилцааны  сайд Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Цогоо нар Монгол Улсаас гадаад орнууд, тухайлбал хөрш орнуудтай харилцах тулгуур асуудлуудын судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гүйцэтгэж, хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн бодлогыг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах зорилгоор өчигдөр хамтын санамж бичигт гарын үсэг зурцгаалаа.
Энэхүү санамж бичгийн дагуу Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсан эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн гадаад харилцааны бодлогын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, онол-практикийн бага хурал, уулзалт, семинар, зөвлөлгөөн хамтран  зохион байгуулах, Монгол Улсад дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд сургалт, судалгаа, олон нийтийн арга хэмжээг хамтран гүйцэтгэх, гадаад орнуудын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн талаарх судалгаа, шинжилгээний ажлын тухай мэдээлэл солилцох, гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудын тусламжтайгаар гадаад орнуудын болон тив, бүсийн хөгжлийн хөтөлбөр, үзэл баримтлал, хөгжлийн төлөвлөлтийн талаарх баримт бичгүүдийг судлах, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн асуудлаар зохион байгуулж буй үндэсний болон хурал зөвлөлгөөн, семинар, уулзалтад хамтран оролцох, эрдэм, шинжилгээ судалгааны эмхэтгэл гаргах зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.
Санамж бичиг дөрвөн жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.freecall.mn 2010-09-03 202.170.67.217

Сайн байцгаана уу
Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярьж болох Freecall Картыг санал болгож байна холбоо барих утас 11350550

Avatar

Зочин 2010-09-03 202.131.226.98

Iphone4 16gb-32Gb utasnuudiig bolomjiih uneer zarna tsuun uldsen baigaa 99096353

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж