Хятадын дарга Ши Жиньпин Мягмар гаригаас Бямба гариг хүртэлх өдрүүдэд Казахстан, Тажикистанд айлчилна гэдгийг тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Тэрбээр Хятад, Оросын тэргүүлдэг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Тус уулзалт нь Казахстанд Лхагва, Пүрэв гаригт болох аж.
Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ши Жиньпин, Владимир Путин нарыг уулзуулахаар ажиллаж байгааг ОХУ мэдэгдэв. Хоёр улсын удирдагч хамгийн сүүлд тавдугаар сард Бээжинд уулзсан. Европ, АНУ-тай зөрчилдсөн хэвээр байгаа удирдагчид энэ уулзалтаар харилцаагаа дахин бататгах төлөвтэй байна. Мөн Хойд Солонгост айлчлах үеэрээ Ким Жон Унтай байгуулсан шинэ гэрээнийхээ тухай тайлбарлаж магадгүй. Тус гэрээнд хоёр улсын аль нэг нь дайны байдалд орсон тохиолдолд харилцан цэргийн тусламж үзүүлнэ гэж заажээ.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ