Ес дэх удаагийн парламентыг бүрдүүлэх УИХ-ын сонгууль өнгөрсөн Баасан /2024.06.28/ гаригт болж, 1.4 сая сонгогч саналаа өгснөөр дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн УИХ-ыг байгуулж чадлаа.
Нийт 126 гишүүнээс бүрдэх УИХ-д дөрвөн нам, нэг эвслийн төлөөлөл сонгогдсоноор бужигнаантай парламент байгуулагдах болж байна. Шинээр бүрдэх парламентын онцлох дүрийг тоймлон хүргэе.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ парламент дахь суудлаа 6-гаар ахиулав
УИХ-ын 2020 оны сонгуульд 62 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулж байсан МАН 2024 оны сонгуульд 68 суудал авсан нь парламент дахь суудлаа өмнөхөөсөө ердөө 6-гаар ахиулсан гэсэн үг.
76 гишүүнтэй парламентын 62 суудлыг авна гэдэг бол том ялалт. Харин УИХ 126 гишүүнтэй болсон үед өмнөх суудлын тоогоо ердөө 6-гаар ахиулж 68 болно гэдэг бол ялалт биш, ялагдал юм.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд анх удаа УИХ-ын сонгуулийг удирдаж орлоо. Улс төрийн намуудын дарга нар намын жагсаалтаар энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшин ялалт байгуулав. Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа улиран сонгогдоод байна.
Харин МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гурав дахь удаагаа МАН-ын сонгуулийн менежерээр ажиллав. Тэрбээр УИХ-ын сонгуулийн II тойрог буюу Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймагт өрсөлдөн ялалт байгуулснаар анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдлоо.
АН-ын дарга Лу.Гантөмөр 13 суудлаа 42 болгож нэмэгдүүлэв
Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд 42 суудал авсан нь том амжилт. Хэдийгээр Засгийн газрыг байгуулах хэмжээний олонхийн суудал авч чадаагүй ч хүчтэй сөрөг хүчин болж ажиллах итгэлийг ард олноосоо хүлээлээ гэж хэлж болно.
Л.Гантөмөр Ардчилсан намын даргаар сонгогдсон үеэс дотооддоо эв нэгдлийг хангаж ажиллахыг хичээсэн ч сонгуулийн кампанит ажлын үеэр ч гишүүд нь намынхаа эсрэг ажилласан нь сонгуулийн үр дүнг бууруулахад нөлөөлөв. Тэрбээр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ авлигагүй, өргүй Монголыг бий болгох, ажлын байрыг бий болгохын төлөө зүтгэх амлалт өгөөд буй.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хувьд намын жагсаалтын нэгдүгээрт бичигдсэнээр УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдоод байна. Тэрбээр УИХ-ын сонгуулийг анх удаа удирдаж оров.
ХҮН нам найман суудалтай болов
ХҮН нам УИХ-д ганцхан төлөөлөлтэй байсан бол энэ удаагийн сонгуулиар 8 боллоо. Хэдий бүлэг байгуулах хэмжээний суудлыг авч чадаагүй 800 хүний дайтай ажиллах болно гэдэг амлалтыг намын дарга Т.Доржханд ард иргэддээ өгөөд буй.
ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд намын жагсаалтаар УИХ-д сонгогдсоноор хоёр дахь удаагаа хууль тогтоох дээд байгууллагад ажиллах боллоо. Тэрээр хоёр дахь удаагаа намаа удирдаж сонгуульд “зодоглов”.
Хүч тэнцвэргүй тулаанд 4 суудал авч чадав
УИХ-ын сонгуульд оролцох эрхийг авсан үеэс хүч тэнцвэргүй тулаанд орсон Үндэсний эвсэл энэ удаагийн сонгуульд сонгогчдоос 73,575 санал авснаар УИХ-д дөрвөн суудалтай боллоо.
Байгуулагдаад гуравхан сар болсон эвсэл УИХ-ын сонгуульд дөрвөн суудал авсан нь чамлах тоо биш гэдгийг судлаачид онцолж буй.
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын хувьд гурав дахь удаагаа УИХ-д сонгогдоод байна. Өмнө нь хоёр удаа МАН-аас тойрогт өрсөлдөж ялалт байгуулж байсан бол энэ удаад эвслийн жагсаалтаар сонгогдлоо.
Иргэний зориг ногоон нам УИХ-д дөрвөн төлөөлөлтэй болов
Байгуулагдаад 20 жил болж буй ч УИХ-д хоёроос дээш суудал авч үзээгүй Иргэний зориг ногоон нам энэ удаад парламентад дөрвөн суудал авсан нь УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдсаны үр дүн гэж үзэж болно. Мөн олон нийтийн дэмжлэг хүлээхэд дуучин Нара буюу М.Нарантуяагийн сурталчилгаа хамгийн их нөлөө үзүүлэв. Сошиалд олон дагагчтай жинхэнэ инплюүсер гэдгээ харуулж, 72 мянган сонгогчийн саналыг татсан гэж хэлж болно. Тэрбээр намын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах дуу хоолой болж ажиллана гэдгээ мэдэгдээд буй.
Б.Батбаатарын хувьд 2023 оны аравдугаар сараас эхлэн Иргэний зориг ногоон намын даргаар ажиллаж байна. Өмнө нь Ардчилсан намаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан бөгөөд энэ удаад намын жагсаалтаар сонгогдсоноор парламентад хоёр дахь удаагаа ажиллана.
Ерөнхийлөгчөөс буусан Х.Баттулга ба Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр
Монголын улс төрийн түүхэнд Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан тохиолдол үгүй. Гэвч 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан Х.Баттулга энэ удаагийн УИХ-ын сонгуульд Хөвсгөл, Булган, Орхон аймагт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан юм. Хөвсгөл, Булган аймагт Ардчилсан нам засаглаж буй нь түшиг болж, УИХ-д сонгогдоход нөлөөлөв.
Мухар төмөр зам барьж, Монголыг хорлосон, ШХАБ-д Монгол Улсыг элсүүлэх оролдлого хийж байсан түүнийг УИХ-д орж ирсэнд болгоомжлох хүмүүс олон байгаа юм.
УИХ-д өмнө нь гурван удаа сонгогдон ажилласан, энэ хугацаанд Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын алба тус тус хашсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнээр ялалт байгуулаад байна.
Тэрбээр зүүн бүс буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт өрсөлдөж ялалт байгуулав. Монгол Улсад өмнө нь Ерөнхийлөгчийн алба хашиж байсан албан тушаалтнуудын төрсөн ах дүү нар УИХ-ын сонгуульд өрсөлдөж байсан тохиолдол үгүй. Тиймээс ширүүхэн шүүмжлэл сонсч, сөрж гарсан ирсэн нэр дэвшигч гэж хэлж болно. Ахынхаа улс төрийн карьерт дарагдаж, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч явсан түүний ирэх дөрвөн жилд хийх улс төр олны анхааралд байх нь дамжиггүй юм.
Хамгийн ахмад нь ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл МАН-ын жагсаалтын тавд эрэмбэлэгдсэнээр УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн хүнээр нэрлэгдэж ирсэн тэрбээр 73 настай бөгөөд УИХ-д сонгогдсон хамгийн ахмад гишүүн болж байна.
Салбар бүрийн төлөөлөл УИХ-д сонгогдох ёстой гэж үзэн, МАН шинжлэх ухааны салбарын төлөөлөл болгон, Д.Рэгдэл ерөнхийлөгчийг нэр дэвшүүлсэн юм.
УИХ-ын дэгийн тухай хуулиар анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн нь удирддаг. Иймээс 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулганыг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл удирдана.
С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн нар тав дахь удаагаа УИХ-д сонгогдов
МАН-аас УИХ-ын сонгуулийн II тойрог буюу Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймагт өрсөлдөн ялалт байгуулсан Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын хувьд тав дахь удаагаа парламентад сонгогдлоо. Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөнөөс хойш тасралтгүй тав дахь удаагаа парламентад сонгогдов.
Түүнтэй нэгэн зэрэг 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын сонгуулийн II тойрогт ялалт байгуулснаар УИХ-д тав дахь удаагаа сонгогдлоо. Тэрбээр сонгогчдоос 73280 хүний санал авсан юм.
Мөн 2008 оны УИХ-ын сонгуулиар парламентын гишүүн болж байсан Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн УИХ-ын сонгуулийн IV тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймагт нэр дэвшин өрсөлдсөнөөр тав дахь удаагаа УИХ-д сонгогдов.
Сайд С.Бямбацогт энэ удаагийн УИХ-ын сонгуулиар 79829 санал авсан нь бусад тойрогт нэр дэвшигчдээс хамгийн их санал авсан нэр дэвшигч боллоо. Харин сайд Ц.Даваасүрэнгийн хувьд тав дахь удаагаа УИХ-д сонгогдсон ч найман мандаттай тойргийн хамгийн сүүлд жагссан юм.
10 мянган саналаар Ц.Сандаг-Очир УИХ-ын гишүүнээр сонгогдов
УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулсан нь зөв байсан ч тойрог хуваарилалт шог байсныг итгэлх үйл явдал олон өрнөв. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Багахангай, Багануур дүүрэгт нэр дэвшсэн Ц.Сандаг-Очир 10363 санал, Шадар сайд С.Амарсайхан 14168 санал авснаар УИХ-д сонгогдоод буЙ. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар 53649 санал авсан хэрнээ ялагдал хүлээв. Тэрбээр УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдсөн юм.
Тус тойрог нийт есөн мандаттай байсан бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Цогтбаатар 55935 санал авснаар УИХ-ын дарга Г.Занданшатарын өмнүүр таслагдаж, УИХ-ын гишүүн болсон юм.
УИХ-д анх удаа казак эмэгтэй сонгогдов
УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны давуу тал нь жагсаалтаар нэр дэвшсэн эмэгтэйчүүдэд ээлтэй байдгаараа онцлогтой. Энэ ч үүднээс Иргэний зориг ногоон намын дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн С.Замира УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор Монголын парламентын түүхэнд анх удаа казак эмэгтэй гишүүн болж байна. Мөн 2024 оны УИХ-ын сонгуулиар анх удаа 32 эмэгтэй гишүүнтэй болж буй нь Монголын улс төрийн амьдралын 30 гаруй жилийн түүхэнд гарч байгаагүй амжилт болов. Дээрх амжилтад хүрэхэд хууль эрх зүйн орчныг эмэгтэйчүүд нэр дэвшихэд ээлтэй болгон өгсөнтэй холбоотой юм.
Тойргоос сонгогдсон 8 эмэгтэй:
- Х.Булгантуяа МАН
- Б.Батцэцэг МАН
- Д.Үүрийнтуяа МАН
- Ч.Номин МАН
- Ч.Ундрам МАН
- Э.Болормаа МАН
- Л.Мөнхбаясгалан АН
- Х.Болормаа АН
Нам, эвслийн жагсаалтаар сонгогдсон 24 эмэгтэй:
МАН
- М.Энхцэцэг
- О.Саранчулуун
- Д.Ганмаа
- М.Мандхай
- Б.Уянга
- А.Ариунзаяа
- Б.Хэрлэн
- О.Номинчимэг
- Х.Баасанжаргал
АН
- С.Одонтуяа
- С.Цэнгүүн
- Ж.Баярмаа
- Д.Энхтуяа
- Б.Пунсалмаа
- П.Батчимэг
- Б.Жаргалан
- Ц.Мөнхтуяа
ХҮН
- Л.Энхсаран
- Г.Уянгахишиг
- Б.Мөнхсоёл
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ
- А.Ундраа
- М.Сарнай
ИЗНН
- М.Нарантуяа
- С.Замира
Г.ХОРОЛ
KimBell 2024-07-01 46.8.110.28
Харуулах боломжгүй.
LailaPerkins 2024-07-01 45.15.73.13
Харуулах боломжгүй.
MaryHrabec 2024-07-01 109.248.14.132
Харуулах боломжгүй.
LilianVelez 2024-07-01 109.248.205.78
Харуулах боломжгүй.
JenniferHarley 2024-07-01 185.181.245.233
Харуулах боломжгүй.
MichelleWalker 2024-07-01 45.15.72.158
Харуулах боломжгүй.
TammyFarmer 2024-07-01 109.248.204.53
Харуулах боломжгүй.
SandraCooper 2024-07-01 188.130.186.156
Харуулах боломжгүй.
JulieWilliams 2024-07-01 46.8.23.151
Харуулах боломжгүй.
LauraThompson 2024-07-01 45.86.0.38
Харуулах боломжгүй.
ShelbyHudson 2024-07-01 46.8.157.37
Харуулах боломжгүй.
MeredithCoombs 2024-07-01 45.15.72.90
Харуулах боломжгүй.
PaulaAndrews 2024-07-01 109.248.143.111
Харуулах боломжгүй.
SaraBryant 2024-07-01 45.11.20.97
Харуулах боломжгүй.
MargaritaJackson 2024-07-01 188.130.128.71
Харуулах боломжгүй.
KatrinaGillespie 2024-07-01 188.130.143.123
Харуулах боломжгүй.
KatyBrasley 2024-07-01 46.8.107.131
Харуулах боломжгүй.
CassieRivera 2024-07-01 109.248.49.183
Харуулах боломжгүй.
DianePerry 2024-07-01 188.130.142.43
Харуулах боломжгүй.
AmyJones 2024-07-01 188.130.220.228
Харуулах боломжгүй.
MichelleSilakos 2024-07-01 45.86.0.72
Харуулах боломжгүй.
TammyMiddleton 2024-07-01 46.8.11.11
Харуулах боломжгүй.
MoniqueLehman 2024-07-01 188.130.220.131
Харуулах боломжгүй.
KelliMartinez 2024-07-01 46.8.10.71
Харуулах боломжгүй.
KelliGupta 2024-07-01 188.130.129.77
Харуулах боломжгүй.
RhondaMason 2024-07-01 213.226.101.183
Харуулах боломжгүй.
MistyDiaz 2024-07-01 94.158.190.15
Харуулах боломжгүй.
JessicaWilson 2024-07-01 94.158.190.177
Харуулах боломжгүй.
DanaMiller 2024-07-01 194.32.229.207
Харуулах боломжгүй.
OlgaSullivan 2024-07-01 185.181.245.181
Харуулах боломжгүй.
ChantellPratt 2024-07-01 188.130.129.94
Харуулах боломжгүй.
KellieWaterman 2024-07-01 212.115.49.78
Харуулах боломжгүй.
AshleyReed 2024-07-01 46.8.15.47
Харуулах боломжгүй.
KristiGregor 2024-07-01 46.8.222.85
Харуулах боломжгүй.
LoriOrtiz 2024-07-01 46.8.56.188
Харуулах боломжгүй.
AnneSpoonemore 2024-07-01 188.130.221.245
Харуулах боломжгүй.
KristiSwearingen 2024-07-01 188.130.221.201
Харуулах боломжгүй.
CherinaAlcime 2024-07-01 188.130.184.77
Харуулах боломжгүй.
MelanieGonzales 2024-07-01 46.8.22.150
Харуулах боломжгүй.
CarrieSimmons 2024-07-01 46.8.213.55
Харуулах боломжгүй.
зряин 2024-07-01 124.158.104.158
ХҮК дүүгнн монгжжлаад байхдаа яахав дээ. Бүр цайрчжээ
EbonyHughes 2024-07-01 46.8.154.104
Харуулах боломжгүй.
HillaryHunt 2024-07-01 109.248.15.117
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-01 66.181.177.65
Хөөрхий муу Зандка даргыгаа харамсххл олон олон эмээ нар нулимасаа шүдарч байна , зарим нь одоо яая гэхэв дээ , өөрөө ойчсон өвгөн уйлдаггүй – нэг гишүүнд ноогдох сонгогчдынхоо тоог тэнцүү байхаар хуулиа засчихгүй \ Нямка шиг \ хохь нь гэх нэгэн ч байна …
Нэргүй 2024-07-01 139.5.217.143
ШУны академи гэж МАНы дэргэдэх байгууллага болжээ.
ClaudiaLacy 2024-07-01 188.130.129.201
Харуулах боломжгүй.
иргэн 2024-07-01 66.181.189.251
Үнэхээр авлига хээл хахуультай тэмцэнэ гэж байгаа бол хамгийн түрүүнд хий ажил бол шүгэл үлээгчдийг хамгаалах хууль эрхзүйн асуудлыг шийдвэрлэх. Үүнийг шийдэх. Тэгвэл төрийн хулгайч буюу төрийн хөрөнгөөр хөрөнгөжиж тэрбумтангуудын асуудал ил болно шүү дээ.
Сонгогч с 2024-07-01 103.9.90.100
МАН дангаар Засгийн газраа байгуулаад шинэ сэргэлтийн бодлогоо үргэлжлүүлэх нь зөв ХҮН намтай хамтрач болох юм. Харин АН сөрөг хүчний үүргээ Үндэсний эвлэл ИЗНН-тай хатраад хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж бодож байна.
Ммихаө 2024-07-01 202.9.40.168
Эвслийн засгийн газар ард түмэн хүсэхгүй
Ардчилсн нам сөрөг хүчинээ хийгээд явдийн бга биз
Хүн намтай нийлээд засгаа байгуулллж болохгүй юмгүй.
БИД БҮХЭН 2024-07-01 103.57.92.150
МАН 54 хувийн суудал авсан ул хариуцлагаа үүрч дангаараа засгаа бүрдүүлж өмнөх ил болгосон хулгайчиддаа хариуцлага тооцож амлалтуудаа биелүүлэх ёстой. хамтарсан нэрээр аль аль талын хулгайчдаа ял завшуулах МАНАН-г үүсгэх ёсгүй шүү. АН, ХҮН, ҮЭ нар яс горьдсон шүлс нь савирсан ноой лугаа, идүүртэй шорвогт шунан зүтгэгч тэжээвэр гахай лугаа түр зуурын албан тушаалуудад шунаж хамтарсан засаг байгуулахад оролцож ичих нүүрээ элгэндээ битгий наагаарай. Та нарын нэрийг барьж биелэгдэхгүй амлалтын бамб
нийтээр 2024-07-01 103.57.92.150
бамбай болгож хариуцлага тохож хуваалцах гэсэн санаархал МАН-д байгаа шүү. Та бүхэн олигтойхон сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд албан тушаалын төлөө шүлсээ савируулахаа болочдээ. тэвчээчээ. АН-ыг муулж муулчихаад хамтарсан засаг байгуулая гээд буй нь МАН үнэхээр шившиг,хариуцлагаа бусдад чихдэг муухай араншингаа л гаргах гэж буй шүүдээ. Гантөмөр, Доржханд, Номтойбайр та нар энэ удаа улс төрийн зориг гаргаж тэвчиж татгалзаад наад МАН-даа бүрэн хариуцлага үүрүүл. Ихэхн хулгайчид нь МАН-д уй тул
Нэргүй 2024-07-01 202.131.225.53
амжилт хүсье Улс орноо хөгжүүлэхийн төлөө ажиллаарай буян болно шүү өөрт нь
CherylLucas 2024-07-01 188.130.220.169
Харуулах боломжгүй.