Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-ноос өнөөдөр /2024.07.01/ УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгож байна.
СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН:
-УИХ-ын ээлжит сонгуулийг 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр 69.85 хувийн ирцтэй амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг сонгох сонгуулийг хосолсон тогтолцоогоор зохион байгуулсан нь сонгууль зохион байгуулалтын хувьд болоод эрх зүйн орчны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлог сонгууль боллоо. УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж хуулийн дагуу хүчин төгөлдөр болж амжилттай зохион байгуулагдлаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо зургадугаар сарын 30-нд хуралдаж, санал хураалтын дүнд үндэслэж, тойрог тус бүрд хамгийн их санал авсан нийт 78 нэр дэвшигч, мөн нам эвслийн дүнд үндэслэж 48 гишүүнийг УИХ-ын гишүүнээр сонгосонд тооцож, үнэмлэх олгохоор шийдвэр гаргалаа.
Нэг сонгогч, нэг сонголтын үнэ цэн бол Үндсэн хууль, ардчиллын баталгаа юм. Тиймээс сонгогчдынхоо итгэлийг хүлээж, хуульд заасны дагуу үүрэг хариуцлагатай байхыг нийт гишүүдээсээ хүсч байна.
УИХ-ын гишүүнээр тойрогт сонгогдсон үнэмлэхийг дараах 78 гишүүнд олголоо.
Нэгдүгээр тойрог /Өвөрхангай, Архангай, Баянхонгор/
- Оюунсайханы Алтангэрэл
- Сайнхүүгийн Ганбаатар
- Батмөнхийн Батцэцэг
- Пүрэвбаатарын Мөнхтулга
- Дашдондогийн Ганбат
- Ганзоригийн Тэмүүлэн
- Ганбатын Хосбаяр
- Дамдинсүрэнгийн Жаргалсайхан
- Даваагийн Цогтбаатар
Хоёрдугаар тойрог /Ховд, Говь-Алтай, Завхан, Увс/
- Сандагийн Бямбацогт
- Одонгийн Цогтгэрэл
- Дашзэвэгийн Амарбаясгалан
- Бөхчулууны Пүрэвдорж
- Баттогтохын Чойжилсүрэн
- Банзрагчийн Түвшин
- Очирбатын Амгаланбаатар
- Батжаргалын Заяабал
- Загджавын Мэндсайхан
- Энхбатын Болормаа
Гуравдугаар тойрог /Баян-Өлгий/
- Хажекберийн Жангабыл
- Буланы Бейсен
- Тилеуханы Аубакир
Дөрөвдүгээр тойрог Хөвсгөл, Орхон, Булган
- Халтмаагийн Баттулга
- Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
- Дамбын Батлут
- Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
- Доржсүрэнгийн Үүрийнтуяа
- Лхагвын Мөнхбаатар
- Жадамбын Бат-Эрдэнэ
- Цэрэнпилийн Даваасүрэн
Тавдугаар тойрог /Сэлэнгэ, Дархан-Уул, Төв/
- Болдын Жавхлан
- Цэвэгдоржийн Туваан
- Далайн Батбаяр
- Жадамбын Энхбаяр
- Буяагийн Тулга
- Гонгорын Дамдинням
- Сүхбаатарын Эрдэнэболд
- Сүрэнжавын Лүндэг
- Чинбатын Ундрам
- Жигжидийн Батжаргал
Зургадугаар тойрог /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/
- Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
- Мягмарсүрэнгийн Бадамсүрэн
- Цагаанхүүгийн Идэрбат
- Ухнаагийн Отгонбаяр
- Лхагвасүрэнгийн Соронзонболд
- Шинэбаярын Бямбасүрэн
- Мөнгөнцогийн Ганхүлэг
Долдугаар тойрог /Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр/
- Ренчинбямбын Сэддорж
- Борхүүгийн Дэлгэрсайхан
- Нанзадын Наранбаатар
- Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан
- Цагаанхүүгийн Мөнхбат
- Равжихын Эрдэнэбүрэн
- Гомбын Ганбаатар\
Наймдугаар тойрог /Баянзүрх/
- Жигжидсүрэнгийн Чинбүрэн
- Баттөмөрийн Энхбаяр
- Пүрэвсүрэнгийн Наранбаяр
- Энхтайваны Бат-Амгалан
- Хүрэлбаатарын Булгантуяа
Есдүгээр тойрог /Баянгол/
- Жаргалсайханы Золжаргал
- Хассуурийн Ганхуяг
- Жамбалын Ганбаатар
Аравдугаар тойрог /Чингэлтэй, Сүхбаатар/
- Ням-Осорын Учрал
- Отгоншарын Батнайрамдал
- Цэндийн Баатархүү
- Нацагдоржийн Батсүмбэрэл
- Дамдины Цогтбаатар
- Хөххүүгийн Болормаа
Арваннэгдүгээр тойрог /Сонгинохайрхан/
- Энхбаярын Батшугар
- Норовын Алтанхуяг
- Наранцэцэгийн Алтаншагай
- Пүрэвжавын Сайнзориг
- Чинбатын Номин
Арванхоёрдугаар тойрог /Хан-Уул/
- Тогтмолын Мөнхсайхан
- Чулуунбилэгийн Лодойсамбуу
- Жуковын Алдаржавхлан
Арвангуравдугаар тойрог /Налайх, Багануур, Багахангай/
- Сайнбуянгийн Амарсайхан
- Цэндийн Сандаг-Очир
Холбоотой мэдээ