Хойд Солонгос зүүн хойд зүгт пуужин харвав

Хуучирсан мэдээ: 2024.07.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос зүүн хойд зүгт пуужин харвав

Хойд Солонгос зүүн хойд зүгт пуужин харвав

Хойд Солонгосын Даваа гаригт хөөргөсөн хоёр пуужин тус улсын  нутаг дэвсгэрт унасан байх магадлалтай гэж албаны хүн мэдэгдэв. Сөүлийн штабын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдсэнээр, нэг пуужин нь Өмнөд Хванхэ мужаас 10 минутын зайтай газар унасан бол нөгөөх нь Японы тэнгист унасан байх магадлалтай. Пеньяны батлан хамгаалах алба зүүн хойд зүг рүү харвасан гэж албаны хүмүүс мэдээлэв.

Эхний пуужин нь ойрын тусгалтай баллистик пуужин байсан бөгөөд 600 орчим километр замыг туулсан. Харин хоёр дахь нь 120 орчим километр явсан ч ямар төрлийн пуужин болохыг хараахан тогтоогоогүй байна. Гэхдээ хоёр пуужин тус тус хөөрсний дараа агаар дээр эмх замбараагүй замаар ниссэн. Хойд Солонгос өнгөрсөн Лхагва гаригт Япон тэнгис рүү баллистик пуужин харваж, олон тооны цэнэгт хошууг салгаж, чиглүүлэх туршилтыг амжилттай хийсэн гэж мэдэгдсэн юм. Гэвч Өмнөд Солонгос тус мэдэгдлийг үгүйсгэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Япон, АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтыг Пхеньян Ням гаригт буруутгасан. Хамтарсан  "Эрх чөлөөний ирмэг" гэж нэрлэгддэг сургуулилтыг өдөөн хатгасан зүйл явдал гэж тодорхойлсон бөгөөд ийм үйлдэл нь үхлийн үр дагаварт хүргэж болзошгүй гэж Хойд Солонгос мэдэгдсэн юм. Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хаяши Ёшимаса хэлэхдээ, Японы эдийн засгийн онцгой бүсэд пуужин буусан тухай мэдээлэл байхгүй байна.

эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж