Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдож буй юм. Сонгуулийн дүнгээр МАН 68 суудал аваад байгаа бол Ардчилсан нам 42 суудал, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг нам 4 суудал авсан. Тиймээс энэ удаа улс төрийн намын жагсаалтаар анх удаа УИХ-ын гишүүн болж буй шинэхэн улстөрчдийг танилцуулъя.
МАН-ын жагсаалтын шинэ 17 гишүүн
- Г.Лувсанжамц-МАН-ын жагсаалтыг тэргүүлж буй тэрбээр Токиогийн их сургуулийг төгссөн. Японы хамгийн том инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Nippon Koei” компанид туслах менежерээр ажилладаг. Олон улсын зөвлөх, докторын зэрэгтэй. Ахлах ангидаа Японд очиж суралцаж, архитектурын чиглэлээр Токиогийн Политехникийн их сургуульд 2011 онд бакалаврын зэргээ хамгаалсан. Мөн 2016 он хүртэл Монгол Улсад мэргэжлээрээ ажилласан туршлагатай. Японд суралцах хугацаандаа Монгол Улсын гол тулгамдаж буй асуудлын нэг хот төлөвлөлт тэр дундаа гэр хороолол, түгжрэлийн асуудлаар судалгаа хийсэн байна.
- М.Энхцэцэг-Австралийн RMIT их сургуульд эрчим хүчний системээр доктор хамгаалсан тэрбээр эрчим хүчний салбарт 15 жил ажилласан, барууны магистр, докторт таван жил суралцсан байна.
- Ч.Анар-"Анд глобал, “ОНДО”-гийн үүсгэн байгуулагч, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын салбарт түүчээлэгч тэрбээр МАН-ын жагсаалтын 3-т бичигджээ.
- О.Саранчулуун-АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд багшилж, “Achilles International Mongolia” ТББ үүсгэн байгуулсан.
- Д.Рэгдэл-Түүнийг 2016 онд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр сонгосон бөгөөд 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
- Д.Ганмаа-Харвардын анагаах ухааны их сургууль, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, дэд профессор юм. Тэрбээр 2004 oноос "Монголын эрүүл мэндийн үүсгэл" (MHI) гэх Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагыг үүсгэн байгуулан ажиллаж байсан бөгөөд монголчуудын зонхилох олон өвчний эсрэг Д аминдэмийн судалгааг хийжээ.
- С.Эрдэнэбат-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат МАН-ын жагсаалтын долдугаарт бичигдсэн юм. Тэрбээр үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна.
- М.Мандхай-Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг тэрбээр УИХ-ын гишүүн болж байна.
- Д.Энхтүвшин-МУИС-ийн ЭЗС-ийг санхүү, менежмент гэсэн хос мэргэжлээр төгсч, 1997 онд "MCS"-д санхүүгийн шинжээчээр анх ажилд орсон. Тус компанид Дэд ерөнхийлөгч болтлоо өсөн дэвжиж 24 жил тасралтгүй ажиллаж, 2022 онд ажлаа хүлээлгэн өгч, 2023 оноос МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
- Б.Уянга-2023 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад 2024 онд дэд сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тэрбээр 2016 онд Харвардын их сургуульд суралцаж, докторын зэрэг хамгаалжээ.
- Ж.Галбадрах-"Шинэ Монгол" ахлах сургуулийг анх 2000 онд байгуулж байсан бол улмаар өргөжин тэлсээр 2014 онд "Шинэ Монгол" эрдмийн хүрээлэн болсон.
- А.Ариунзаяа-Ерөнхий сайд асан П.Жасрайн зээ охин гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Тэрбээр 2020-2022 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан юм.
- Б.Баярбаатар-МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга тэрбээр 1998 онд нийслэлийн ерөнхий боловсролын 48-р дунд сургуулийг дүүргэж, 2003 онд "Шихихутаг" их сургуульд эрхзүйч мэргэжил эзэмшиж, 2013 онд “Шихихутаг” их сургуулийн Хууль зүйн ухааны магистр болсон. Мөн 2008 оноос эхлэн МАН-ын арын албанд 16 жил ажиллаж байна.
- Б.Хэрлэн-Герман улсын Потсдамын их сургуульд Төрийн удирдлагын магистр болон улс төрийн шинжлэх ухааны докторын зэргээ хамгаалжээ. Тэрбээр Удирдлагын академийн удирдлагын Социологи сэтгэл зүйн тэнхмийн багш, дэд профессороор ажиллаж байна.
- Д.Бум-Очир-Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх тэрбээр МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байна. Түүний аав Монгол Улсын Ардын багш С.Дулам 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
- О.Номинчимэг-Хуульч мэргэжилтэй тэрбээр АНУ, Японд мэргэжил эзэмшжээ. Хотын даргын орлогчоор томилогдон ажиллахаасаа өмнө 2021-2022 онуудад УИХ-ын Тамгын газар, Тэргүүн дэд дарга, 2022 оноос УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан.
- С.Зулпхар-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд тэрбээр 1993-1998 онд Турк улсын Мимар Синаны их сургуулийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг социологч мэргэжлээр төгссөн. Үргэлжлүүлэн 1999 онд Монгол Улсын их сургуулийг социологийн магистраар төгссөн. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын салбар байгууллагууд, Азийн сан, Фридрих Эбертийн сангийн Монголд хэрэгжүүлсэн 10 гаруй төсөлд үндэсний зөвлөхийн ажлыг давхар гүйцэтгэсэн.
- Х.Баасанжаргал-Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, хуульч тэрбээр 2018 онд өвөл, хаврын цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулах тухай Засгийн газрын шийдвэрийн эсрэг олон улсын болон дотоодын хүүхдийн эрхийн төрийн бус байгууллагуудад хууль зүйн туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж, Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгож чадсанаараа шилдэг хуульчийн шагналын эзэн болж байжээ.
АН-ын жагсаалтын шинэ 12 гишүүн
- С.Цэнгүүн-Ардчилсан намын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга тэрбээр хамгийн залуу УИХ-ын гишүүн болж байна. Тэрбээр ШУТИС-КТМС- ийн Бизнесийн удирдлага, Маркетинг менежментийн ангийг төгссөн. Маркетингийн менежерээр төгссөнөөсөө хойш дэд бүтцийн салбарт ажиллаж байсан туршлагатай.
- Ө.Шижир-Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар сүүлийн нэг жил гаруй хугацаанд ажиллаж байсан, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг нэгэн.
- Ж.Баярмаа-Түүний хувьд МУИС-ийг орчуулагч, эрхзүйч, эдийн засагч мэргэжлээр төгсөөд Японы Осакагийн их сургуульд магистр хамгаалсан, докторант бүсгүй. Тэрбээр БСШУЯ-нд гадаад харилцааны хэлтсийг хариуцан ажиллаж байсан бөгөөд Гадаад харилцааны яаманд газрын орлогч захирал, УИХ-ын Тамгын газарт гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ.
- Ж.Баясгалан-Жүжигчин, продюсер мэргэжилтэй түүнийг хүмүүс дэлгэцийн уран бүтээлд тоглосон дүрээр нь сайн танина. Соёл урлагийн их сургуулийг төгссөн тэрбээр геологич мэргэжилтэй аавыгаа даган уул уурхайн салбарт хөл тавьж, бизнесийн салбарт олон жил ажиллаж байгаа юм.
- Д.Энхтуяа-Тэрбээр сэтгүүлч, олон улсын харилцаа судлаач мэргэжилтэй. Түүний хувьд 1997 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орос, англи хэлний орчуулагч, багш мэргэжлээр төгссөн байна.
- Б.Пунсалмаа-"Пунсалмаа" санг үүсгэн байгуулагч, нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, "М-Ойл" группийн гүйцэтгэх захирал. Мөн 2002 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгсч, 2006 оноос "М-Ойл" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
- Э.Одбаяр-АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан тэрбээр сүүлд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэлцдэг.
- П.Батчимэг-Багш, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Хэл шинжлэлийн магистр, Бизнесийн удирдлагын магистр цолтой тэрбээр 2004 оноос “АПУ Трейдинг” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж буй юм.
- Г.Очирбат-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга тэрбээр нягтлан бодох бүртгэл, хүний нөөцийн мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан байна.
- Б.Жаргалан-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн. Тэрбээр Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. Эдийн засаг хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин юм.
- А.Ганбаатар-Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болон Азийн Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр мөн ажиллаж байсан.
- Ц.Мөнхтуяа–Монгол багш нарын үйлдвэрчний эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн тэрбээр багш нарын цалин хөлс, нийгмийн асуудалд дуу хоолой болж ирсэн.
ХҮН-ын жагсаалтын шинэ 6 гишүүн
- Л.Энхнасан-Нэрт зохиолч Ч.Лодойдамбын зээ охин тэрбээр Австралийн Монашийн сургуулийг олон улсын аялал жуулчлалаар магистр хамгаалжээ. Мөн тэрбээр Ч.Лодойдамба сангийн гүйцэтгэх захирал, бизнес эрхлэгч гэнэ.
- П.Ганзориг-НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг.
- Г.Уянгахишиг-Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн бөгөөд Германы Бонн хотын их сургуулийг хууль зүйн ухааны магистраар 1999-2002 онд суралцжээ. Түүний аав Р.Гончигдорж УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Монгол Улсын дэд ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга зэрэг албан тушаалыг хашиж байв.
- Б.Найдалаа-Тэрбээр 2016-2021 онуудад хуучнаар Хөдөлмөрийн үндэсний намын даргаар ажиллаж байсан. Б.Найдалаа нь нийслэлийн Баянгол дүүргийн 23-р сургууль, Монголын Улаанбаатар хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Японы Кобэ их сургуулийг төгссөн. Санхүүч, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй.
- Б.Мөнхсоёл-Үндэсний стратегийн хүрээлэн төрийн бус, ашгийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын алба хашиж байна. Тэрбээр АНУ-ын Мичиганы их сургуулийг 2010-2011 онд эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн.
- Д.Гантулга-НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн, намынхаа бүлгийн даргаар ажиллаж буй юм.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:
- Б.Пүрэвдаваа-"Монгол Бизнес" дээд сургуулийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн. Тэрбээр 2012-2017 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв.
- М.Сарнай-Үндэсний эвслээс жагсаалтаар нэр дэвшсэн.
ИЗНН:
- М.Нарантуяа-Дуучин Нара Токиогийн Дуу хөгжмийн дээд сургуулийг төгссөн бөгөөд УИХ-ын сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөж, УИХ-ын гишүүн болж байна
- Р.Батболд-ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
- С.Замира-Казах эмэгтэйчүүдийн төлөөлөл
TammyBuckley 2024-07-02 109.248.15.86
Харуулах боломжгүй.
CassieGonzalez 2024-07-02 95.182.127.28
Харуулах боломжгүй.
JenniferReyes 2024-07-02 188.130.137.47
Харуулах боломжгүй.
AnitaGordon 2024-07-02 188.130.128.168
Харуулах боломжгүй.
KimBrown 2024-07-02 45.81.136.186
Харуулах боломжгүй.
KarenWilliams 2024-07-02 45.87.253.100
Харуулах боломжгүй.
EricaHernandez 2024-07-02 194.34.248.254
Харуулах боломжгүй.
JulieJones 2024-07-02 45.11.21.12
Харуулах боломжгүй.
DeniseLoos 2024-07-02 46.8.107.115
Харуулах боломжгүй.
TammySpencer 2024-07-02 194.32.229.26
Харуулах боломжгүй.
NicoleKubitz 2024-07-02 194.32.229.90
Харуулах боломжгүй.
AngieWhittleton 2024-07-02 45.15.72.190
Харуулах боломжгүй.
GingerEpperson 2024-07-02 46.8.110.87
Харуулах боломжгүй.
JulieVoisine 2024-07-02 46.8.11.141
Харуулах боломжгүй.
CarmenMendez 2024-07-02 46.8.107.87
Харуулах боломжгүй.
JenniferHarris 2024-07-02 45.87.253.100
Харуулах боломжгүй.
NancyCersosimo 2024-07-02 31.40.203.75
Харуулах боломжгүй.
JessicaMurphy 2024-07-02 188.130.142.85
Харуулах боломжгүй.
KimBell 2024-07-02 46.8.110.28
Харуулах боломжгүй.
LailaPerkins 2024-07-02 45.15.73.13
Харуулах боломжгүй.
MaryHrabec 2024-07-02 109.248.14.132
Харуулах боломжгүй.
LilianVelez 2024-07-02 109.248.205.78
Харуулах боломжгүй.
JenniferHarley 2024-07-02 185.181.245.233
Харуулах боломжгүй.
MichelleWalker 2024-07-02 45.15.72.158
Харуулах боломжгүй.
TammyFarmer 2024-07-02 109.248.204.53
Харуулах боломжгүй.
SandraCooper 2024-07-02 188.130.186.156
Харуулах боломжгүй.
JulieWilliams 2024-07-02 46.8.23.151
Харуулах боломжгүй.
LauraThompson 2024-07-02 45.86.0.38
Харуулах боломжгүй.
ShelbyHudson 2024-07-02 46.8.157.37
Харуулах боломжгүй.
MeredithCoombs 2024-07-02 45.15.72.90
Харуулах боломжгүй.
PaulaAndrews 2024-07-02 109.248.143.111
Харуулах боломжгүй.
SaraBryant 2024-07-02 45.11.20.97
Харуулах боломжгүй.
MargaritaJackson 2024-07-02 188.130.128.71
Харуулах боломжгүй.
KatrinaGillespie 2024-07-02 188.130.143.123
Харуулах боломжгүй.
KatyBrasley 2024-07-02 46.8.107.131
Харуулах боломжгүй.
CassieRivera 2024-07-02 109.248.49.183
Харуулах боломжгүй.
DianePerry 2024-07-02 188.130.142.43
Харуулах боломжгүй.
AmyJones 2024-07-02 188.130.220.228
Харуулах боломжгүй.
MichelleSilakos 2024-07-02 45.86.0.72
Харуулах боломжгүй.
TammyMiddleton 2024-07-02 46.8.11.11
Харуулах боломжгүй.
MoniqueLehman 2024-07-02 188.130.220.131
Харуулах боломжгүй.
KelliMartinez 2024-07-02 46.8.10.71
Харуулах боломжгүй.
KelliGupta 2024-07-02 188.130.129.77
Харуулах боломжгүй.
RhondaMason 2024-07-02 213.226.101.183
Харуулах боломжгүй.
MistyDiaz 2024-07-02 94.158.190.15
Харуулах боломжгүй.
JessicaWilson 2024-07-02 94.158.190.177
Харуулах боломжгүй.
DanaMiller 2024-07-02 194.32.229.207
Харуулах боломжгүй.
OlgaSullivan 2024-07-02 185.181.245.181
Харуулах боломжгүй.
ChantellPratt 2024-07-02 188.130.129.94
Харуулах боломжгүй.
KellieWaterman 2024-07-02 212.115.49.78
Харуулах боломжгүй.
AshleyReed 2024-07-02 46.8.15.47
Харуулах боломжгүй.
KristiGregor 2024-07-02 46.8.222.85
Харуулах боломжгүй.
LoriOrtiz 2024-07-02 46.8.56.188
Харуулах боломжгүй.
AnneSpoonemore 2024-07-02 188.130.221.245
Харуулах боломжгүй.
Зочин 2024-07-02 103.71.100.44
40 хүрээгүй хүнээр төр бүү бариул, данс мэдэхгүй хүнээр тооцоо бүү бариул гэсэн мэргэн ардын сургааль байдаг. энэ сонгуулиар энэ сургааль үгийг уландаа гишгэсэн. нэг их олигтой юм болохгүй дээ.