Япон 3D мөнгөн дэвсгэрт ашиглаж эхлэнэ

Хуучирсан мэдээ: 2024.07.01-нд нийтлэгдсэн

Япон 3D мөнгөн дэвсгэрт ашиглаж эхлэнэ

Япон 3D мөнгөн дэвсгэрт ашиглаж эхлэнэ

Япон улс Лхагва гаригаас эхлэн шинэ мөнгөн дэвсгэртийг хэрэглээнд нэвтрүүлж байна. 20 жилийн дараах өөрчлөлтөөр мөнгөн дэвсгэрт дээрх түүхэн хүмүүсийн хөрөг 3D хэлбэртэй харагддаг болсноороо онцлог. Энэ нь дэлхийд анх удаа ашиглаж буй арга бөгөөд хуурамч мөнгөн дэвсгэрттэй тэмцэх хүчин чармайлтын нэг хэсэг юм.

Шинэ өөрчлөлт нь 1000, 5000, 10000 иенийн дэвсгэртүүдэд хамаарна. Мөнгөн дэвсгэрт дээрх тоо нь илүү том бөгөөд 3D болсноор харааны бэрхшээлтэй хүмүүст илүү амар хялбар болжээ.

500 орчим компанийн үүсгэн байгуулалцсан "Японы капитализмын эцэг" буюу Эйичи Шибусава (1840-1931) – ийн хөрөг 10000 иенийн дэвсгэрт дээр байна. Харин ар талд Токиогийн вокзалын улаан тоосгон байшинг дүрсэлсэн байна. 5000 иенийн мөнгөн дэвсгэрт дээр эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурийг дээшлүүлэхэд бүх амьдралаа зориулсан сурган хүмүүжүүлэгч Үмэко Цүда (1864-1929) дүрслэгдсэн байна. Харин ар талд нь япончуудын эрт дээр цагаас нааш нандигнаж ирсэн ороонго зол нэртэй цэцэг байх аж. 1000 иенийн дэвсгэрт дээр "Японы орчин үеийн анагаах ухааны эцэг" гэгддэг микробиологич Шибасабүро Китасато (1853-1931) – ийн хөрөг байна. Ар талд нь зурааач Кацүшика Хокүсайгийн "Канагавагийн их давалгаа" бүтээл байна.

Японы засгийн газраас мэдээлснээр ирэх оны гуравдугаар сарын эцэс гэхэд 7.5 тэрбум орчим шинэ мөнгөн дэвсгэрт хэвлэх аж. Шинэ мөнгөн дэвсгэрт гарсан ч гэлээ одоогийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд ашиглах боломжтой. Одоогийн мөнгөн дэвсгэртүүд хүчингүй болно гэх хуурамч мэдээлэлд итгэж, залиланд өртөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.

Сонирхуулахад, Японд 2023 оны эцсээр 18.54 тэрбум мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарсан байна. Тэдгээрийг хэвтээ байрлалаар байрлуулбал дэлхий ба сарны хоорондын зайг найм дахин үржүүлсэнтэй тэнцэх юм.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж