Германы хуулийг үл харгалзан Ламин Ямаль тоглох болно

Хуучирсан мэдээ: 2024.07.01-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Германы хуулийг үл харгалзан Ламин Ямаль тоглох болно

Германы хуулийг үл харгалзан Ламин Ямаль тоглох болно

Испанийн шигшээ баг энэ Еврогоор үнэхээр гайхалтай байгаа. Өчигдөр/2024.06.30/ л гэхэд Гүржийг хожиж, шөвгийн наймд Германтай учраа таарав. Тэдний энэ амжилтын гол хүчин зүйлүүдийн нэг бол 16 настай Ламин Ямаль. Барселонагийн залуу авьяастан тоглолт бүрт гангарч, насандаа баймгүй тоглож буй. Тэгвэл нэг асуудал гарчээ.

Тэмцээн болж буй Герман улсын хөдөлмөрийн хуулиар 18 нас хүрээгүй хүүхэд 20.00 цаг хүртэл ажиллах эрхтэй бөгөөд тамирчин бол 23.00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй аж. Тиймээс энэ хуулийн дагуу 16 настай Ламин Ямаль 23.00 цаг хүртэл талбайд тоглох, тоглолтын дараах ярилцлага өгөх, хэвлэлийн хуралд оролцох боломжтой аж.

Харин энэ талаар Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуенте "Бид түүнтэй өдөр бүр ярьдаг. Тэр насандаа баймгүй төлөвшлийг харуулж байгаа. Тэр тамирчны хувиар, хувь хүнийхээ хувиар сайжирч байна. Бид бүхэн түүний хөгжилд үүрэгтэй. Бид ажлаа хийж, түүнийг тоглуулна. Өөр яриад байх зүйлгүй. 23.00 цагаас өмнө Ламиныг сэлгээнд суулгах эсэх Германы хуулийн талаар би мэдэхгүй байна. Бид тэгэх ёстой гэж бодохгүй байна" гэв.

Хуулиараа Ламин Ямаль 23.00 цагаас хойш талбайд тоглох, ярилцлага өгөх, хэвлэлийн хуралд оролцвол Испанийн хөлбөмбөгийн холбоо 30 мянган еврогоор торгуулах заалттай гэнэ. Өчигдөр Испани, Гүржийн тоглолт 21.00 цагт эхэлжээ.

Ямартай ч Луис де ла Фуенте юу ч болсон Ламин Ямалийг талбайд байлгана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж