Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Замын-Үүдэд суугаа Дэд ерөнхий консул Жан-Иши, дэд консул Бао Юйлань нар энэ сарын 14-нд орон нутагт ажиллаж, Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Дундговь аймаг, Хятадын муж, хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр Замын-Үүдийн Ерөнхий консулын газартай хамтран ажиллах санал уламжилсан байна.
Дэд ерөнхий консул Жан-Иши орон нутгаас гаргасан саналыг дэмжин ажиллах боломжтой талаар дурдан тус Ерөнхий консулын газраас хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхээр ажиллаж байгааг онцолжээ.
0 сэтгэгдэл