Хятад: Санамсаргүй хөөргөсөн пуужин дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2024.07.01-нд нийтлэгдсэн

Хятад: Санамсаргүй хөөргөсөн пуужин дэлбэрчээ

Хятад: Санамсаргүй хөөргөсөн пуужин дэлбэрчээ

Өнгөрсөн долоо хоногийн Ням гаригт Хятадын “Space Pioneer” компанийн туршилтын үеэр санамсаргүй хөөрсөн пуужин дэлбэрсэн байна. Уг пуужинг Тяньлун-3 гэгдэх ба туршилтын журмаар хөөргөж байсан. Гэвч пуужинд бүтцийн эвдрэл байсан учир хөөргөх үед дэлбэрч, төв хэсэгт орших Гонги хотын уулархаг бүсэд үлдэгдлүүд нь гал оволзуулсаар унажээ.

"Пуужингийн их бие болон туршилтын тавцангийн холболтын бүтэц эвдрэлтэй байсны улмаас пуужин гэнэт хөөрсөн" гэж Бээжингийн Тяньбин Технологи гэгддэг "Space Pioneer" мэдэгдэв. Мөн  “Хөөрсний дараа самбар дээрх компьютер автоматаар унтарсан бөгөөд пуужин туршилтын платформоос баруун өмнө зүгт 1.5 километрийн гүн ууланд унасан. Пуужингийн их бие ууланд унаж, задарсан” гэв.

Пуужингийн туршилт хийхээс өмнө талбайг чөлөөлсөн байсан тул ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй.  Арилжааны пуужингийн салбарт тэргүүлэгч компани болох "Space Pioneer" -ийн хувьд шингэн түлшээр ажилладаг пуужин бүтээдэг аж.  Мөн 2023 оны дөрөвдүгээр сард "Тяньлун-2" пуужинг амжилттай хөөргөж, сансарт шингэн зөөгч пуужин илгээж, тойрог замд амжилттай нэвтэрсэн Хятадын анхны арилжааны пуужингийн компани юм байна. Тяньлун-3 пуужин нь шингэн зөөгч том пуужин юм. Энэ нь Хятадын хиймэл дагуулын интернэт сүлжээг бий болгоход туслах зорилгоор хийгдсэн.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж