Сураг ажиг: Л.Гантөмөр, Т.Доржханд нар Шадар сайд "болно"

Хуучирсан мэдээ: 2024.07.01-нд нийтлэгдсэн

Сураг ажиг: Л.Гантөмөр, Т.Доржханд нар Шадар сайд "болно"

Сураг ажиг: Л.Гантөмөр, Т.Доржханд нар Шадар сайд "болно"

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтцээ зурна. Албан бус мэдээллээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намд зургаа, ХҮН намд нэг сайдын суудал өгнө гэсэн тохиролцоо хийсэн гэсэн мэдээлэл бий. Засгийн газар үндсэн чиг үүргийн дөрвөн, чиглэлийн 12, хоёр Шадар сайд, Түгжрэл, спорт хариуцсан хоёр сайдтай байсан. Тиймээс ч ямар нэг сайдын суудал нэмэхгүйгээр хувиарлалт хийхээр тохирчээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын одоогийн бүтцэд өөрчлөлт оруулахгүйгээр бүх яамдыг МАН, АН, ХҮН-д хувиарлах юм.

Х.БАТТУЛГА, Н.АЛТАНХУЯГ НАРЫГ САЙД “БОЛГОХГҮЙ”

Нэгэнт МАН Ардчилсан намтай хамтрах тохироо хийгдсэн учраас Шадар сайдаар Л.Гантөмөрийг томилно гэх мэдээлэл байна. Мөн Ардчилсан намд 6 сайдын суудал өгөх бөгөөд Барилга хот, байгуулалтын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Спорт болон түгжрэлийн яамдыг өгч магадгүй гэсэн мэдээллүүд байна.

Бас нэг хувилбар нь Гадаад харилцааны яамыг АН-д өгнө гэх мэдээлэл байгаа ч Ерөнхийлөгчийн зүгээс гадаад бодлогын асуудалд онцгой анхаардаг учраас АН-д өгөхгүй гэх мэдээлэл ч байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД БУЮУ ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД

ХҮН нам энэ удаагийн сонгуульд найман суудал авсан учраас Засгийн газрын нэг сайдын суудал өгнө гэх тохироо хийгдсэн гэх. Ингэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайд буюу Шадар сайдаар Т.Дорхандыг томилохоор яригдаж байна. Т.Доржхандын хувьд ч Эдийн засгийн хөгжлийн сайдын суудлаас татгалзаагүй сурагтай.

НИЙСЛЭЛИЙН МАН ЗГХЭГ, УИХ ДАХЬ БҮЛГЭЭ АВНА

2024 оны УИХ-ын сонгуульд Х.Нямбаатар даргатай Нийслэлийн  МАН олон суудал авч, ялалт байгуулсан учраас энэ удаагийн Засгийн газрын томилгоонд давуу эрхтэй оролцохоо илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар УИХ дахь бүлгээ ахлах, Засгийн газрын хэд хэдэн сайдын суудлыг “захиалаад” байгаа сурагтай. Албан бус мэдээллээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал, МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг томилох санаачлагыг Х.Нямбаатар гаргасан гэнэ. Н.Учралын хувьд ЗГХЭГ-ын даргад Ерөнхийлөгч, нийслэлийн МАН-ын аль алиных нь дэмжлэгтэй байгаа учраас боломжит хувилбар гэж үзэж буй ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үүнийг зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй байгаа.

УИХ-ЫН ДАРГААР ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ЭНХБАЯРЫГ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ Д.АМАРБАЯСГАЛАНГ ЗҮТГҮҮЛНЭ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, УИХ-д нэр дэвшихээр болсон. Энэ том албан тушаалаасаа чөлөөлөгдөж, УИХ-д нэр дэвшиж буйг нь гайхах хүн олон байсан ч хөшигний ард түүнийг 126 гишүүнтэй парламентыг даргалах, УИХ-ын дарга болгох тохироотой ийнхүү сонгуульд өрсөлдсөн гэдэг. Өөрөөр хэлбэл, Ж.Энхбаяр УИХ-д орж ирж, парламентыг даргалах нь Ерөнхийлөгчийн хувьд чухал нөлөөлөлтэй гэж үзэхээс гадна аль хэдийнэ тохиролцсон зүйл байв. Гэвч УИХ-ын сонгууль дуусч, Ж.Энхбаяр ч ялалт байгуулж, МАН ч олонх болсон учраас дараагийн УИХ-ын дарга хэн болох вэ  гэдэг зодоон МАН дотор өрнөж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг УИХ-ын даргад дэвшүүлнэ гэдгээ шуудхан зарлачихав. Өөрөөр хэлбэл, Б.Амарбаясгаланг УИХ-ын даргад зүтгүүлж байгаагаа ч ил, далд илэрхийлсээр, Удирдах зөвлөлдөө танилцуулж, баталгаажуулахаар зүтгүүлж буй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хүссэн Ж.Энхбаяр сул гишүүн байх уу эсвэл спикерын албаа сайдаар тохиролцох уу гэдэг асуудал үүсч буй.

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ бүхнийг эцэслэж, АН, ХҮН-д ямар яамдыг хувиарлахаас МАН доторх “зодоон” хэрхэн үргэлжлэх нь тодорхой болох биз ээ. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ бүхнийг эцэслэх юм.

Энэ долоо хоногт шинэ парламентын гишүүд тангарагаа өргөж, наадмаас өмнө Засгийн газраа байгуулахаар МАН-ын дарга яарч буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж