Орос хүүхдүүдийг Хойд Солонгосын хатуу дэглэмтэй зусланд явуулна

Хуучирсан мэдээ: 2024.07.01-нд нийтлэгдсэн

Орос хүүхдүүдийг Хойд Солонгосын хатуу дэглэмтэй зусланд явуулна

Орос хүүхдүүдийг Хойд Солонгосын хатуу дэглэмтэй зусланд явуулна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин орос хүүхдүүдийг Хойд Солонгос дахь зуслан руу явуулахаар төлөвлөж байна. Тус зуслан нь удирдагчдын хөшөөг арчиж зүлгэх зэрэг ажлыг хүүхдүүдээр хийлгэдэг аж. Сэтгэл нь зовсон эцэг эхчүүдийн эсэргүүцлийг үл харгалзан "Путины анхны залуучуудын байгууллагын хөдөлгөөн"-ий тэргүүн Григорий Гуров эл мэдэгдлийг хийв.

"Сонгдовон" зуслан нь 1960 онд Хойд Солонгосын зүүн эрэгт баригдсан.

Энэ удаад зусланд явах хүүхдүүд нь сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа "Сонгдовон"-д очсон оросууд болох юм. Өмнө нь Оросын хэд хэдэн удирдах албан тушаалтан "Сонгдовон"-д очиж байжээ. Тэдний хэлснээр тус зусланд байнгын тог тасардаг, хатуу дэглэмтэй сурагчдын дотуур байртай, өглөө эрт босдог, ирц бүртгэдэг аж. Мөн Диснейн сэдэвт усан парктай.

Коммунист намын албан тушаалтан асан Артём Самсонов 2015 онд "Сонгдовон"-д очиж байжээ. Тэрбээр зуслангийн талаар "Хүүхдүүд өглөө 06:30 цагт босч, Хойд Солонгосын удирдагчдын хөшөөний ойр орчмыг цэвэрлэдэг. Бидэнд харин онцгой анхаарал хандуулж, шүүр биш тусдаа зөөлөвчтэй алчуур өгсөн. Өдрийн турш албадан дасгал хөдөлгөөн, төрөөс хэрэгжүүлж буй хичээл, цэвэрлэгээ, диско гэсэн арга хэмжээнүүдтэй байдаг. Харин хоол хүнсний хувьд шөл, будаа, төмс байнга өгдөг" гэж ярьжээ.

Энэ удаад орос хүүхдүүдийг "Сонгдовон" зуслан явуулах болсон нь хоёр улсын харилцаа ямар түвшинд цэцэглэн хөгжиж байгааг харуулна.

Орос эцэг эхчүүдийн санаа зовсон сэтгэгдлүүд цахим орчинд багагүй харагдах аж. "Тэндээс зугтах цор ганц зам бол ширэнгэн ойг туулж Өмнөд Солонгосыг зорих" гэж хошигносон хүн ч байна. Өөр нэг хүн "‘Сонгдовон'" Крым дахь Оросын хүүхэд залуусын зуслангаас хамаагүй дээр. ‘Артек’-тай харьцуулбал сайн зуслан. Усан сантай, усан парктай, цэнгэлдэх хүрээлэнгүүдтэй. Зүгээр л огт интернетгүй, өөр соёл гэдгээрээ л ялгаатай" гэжээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж