Ньюс хөтөч: Нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно

Хуучирсан мэдээ: 2024.07.01-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно

Ньюс хөтөч: Нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно

Ньюс агентлаг өнөөдөр /2024.07.01/ даваа гаригт болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.


08:30 цагт:

  • “Монголчуудын бичгийн соёл: Чингисийн чулууны бичиг-800, Цогтын хадны бичиг-400” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” музейд болно.

09:30 цагт:

  • Кино урлагийн зөвлөл "Австрали улсын кино урлагийн салбарын туршлага” сэдвээр оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн сургалт уулзалт ГХЯ-нд зохион байгуулна.

09:00 цагт:

  • “Зариг” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал СБД-ийн шүүхэд болно.

10:00 цагт:

  • БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Бадамжав, Бадамсүрэн нарт холбогдох хэргийн шүүх хурал болно.

11:00 цагт:

  • Франц, Швейцар зэрэг Европын алдарт музейнүүдээс ирсэн үзмэрүүд болох "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" олон улсын үзэсгэлэнгийн талаар “Чингис хаан” музейд мэдээлнэ.

11:30 цагт:

  • УИХ-ын сонгуулиар МАН-аас явуулсан үйл ажиллагааны талаар Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас “Зууны мэдээ” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт:

  • СЕХ-ноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Үүний дараа Төрийн ордонд нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж