Өндөр цалин, тохилог ажлын байртай болох нь залуусын мөрөөдөл. Ингэхдээ мэргэжлээ зөв сонгох учиртай. Хүн өөрийн хүссэн мэргэжлээ сонговол илүү үр дүнтэй. Хэн нэгний шахалтаар эсвэл эрэлттэй болон өндөр цалинтай гээд өөрөө төдийлөн сонирхоогүй салбар мэргэжлийг сонгох нь эргээд сөрөг үр дагавартай буюу мэргэжлээрээ ажиллахгүй байх сэтгэл ханамжгүй зэрэг асуудал гардаг. Нөгөө талаар хөдөлмөрийн зах зээлийг судлах нь зүйтэй. Монгол Улсад жилд их, дээд сургуульд 40 мянга орчим оюутан элсдэг ажээ.
Их, дээд сургууль, коллежид суралцагсдыг суралцаж буй мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл 2021-2022 оны хичээлийн жилд нийт суралцагсдын 28.8 хувь нь бизнес, удирдахуй, хууль, эрх зүй, 17.5 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж, 12.8 хувь нь инженер, үйлдвэрлэл, барилга угсралт, 12.2 хувь нь боловсролын чиглэлээр суралцаж байгаа гэх тоон судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна.
Залуус шинжлэх ухаан, технологийн мэргэжил бус хүмүүнлэгийн, нийгмийн ухааны мэргэжил сонгох нь элбэг байдаг байна. Гэтэл уул уурхай, барилга, боловсруулах салбарын мэргэжил хамгийн эрэлттэй байдаг бөгөөд эрэлт нийлүүлэлт нь хоорондоо зөрдөг байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс гаргасан Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаанд 2022 онд хамгийн их эрэлттэй 100 мэргэжлийн 28 хувьд нь мэргэжил шаардлагагүй хэмээх үр дүн гарсан байна. Харин 37 хувьд нь дээд боловсрол, 35 хувьд нь техникийн болон мэргэжлийн боловсрол шаардлагатай ажээ. Дээд боловсрол шаардлагатай зарим ажил мэргэжил нь эрэлтээс давсан нийлүүлэлттэй байдаг. Үүний тод жишээ нь нягтлан бодогч аж.
Тодруулбал, жилд 2000 гаруй оюутан уг мэргэжлээр төгсдөг бол тус мэргэжлийн ажлын байр 1500 хүрэхгүй байдаг байна. Мөн Монгол улсад 14 мянган хуульч ажилгүй байна гэсэн судалгаа байдаг байна.
тоног төхөөрөмжийн инженер, синхрон, аман орчуулагч, эдийн засагч, англи хэлний багш, цэцэрлэгийн багш, барилгын архитекторч мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний илүүдэлтэй байна.
Харин мэргэжил шаардлагагүй ажилд бөөний болон жижиглэн худалдаа, барилга, боловсруулах үйлдвэрийн салбарууд, тэр дундаа үйлдвэрийн болон барилгын туслах ажилтан зэрэг нарийн мэргэжил шаардахгүй ажлын байрууд хамгийн эрэлттэй байгаа юм. Энэхүү мэргэжил шаардахгүй ажилд нийт 11.079 ажлын байр байгаа ажээ. Мөн эрэлттэй ажил мэргэжлийн жагсаалтад
Цахилгааны инженер, малын эмч, авто машины механик инженер, тоног төхөөрөмжийн инженер, синхрон, аман орчуулагч зэрэг мэргэжлүүд орсон байна. Мөн ХАБ инженер, геологич, найруулагч, эвлүүлэгч, хүний их эмч , графикч, дизайнер, зураглаач, төмөрлөгийн хүдрийн инженер, химийн багш, хоол зүйч гэх мэргэжил хамгийн эрэлттэй байна.
Энэхүү судалгаанд есөн дүүрэг, 21 аймгийн нийт 2923 аж ахуйн нэгжийг хамруулжээ. Мөн Монгол улсад мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүд хамгийн өндөр цалин авдаг байна. Холбоо дохиоллын инженер, зам гүүр барилга байгууламжийн инженер, өрмийн механик, IT инженер, барилгын инженер, ерөнхий тогооч зэрэг ажлын байрууд 3-4 сая төгрөгийг цалинтай байдаг аж. Мөн Уул уурхайн салбарт машин, тоног төхөөрөмж дээр ажиллах операторуудын цалин сүүлийн үед өсөж байгаа аж. Инженер дундаас барилгын талбайн инженер, тооцооны программ дээр ажиллах нягтлан бодогч, дата өгөгдлийн шинжээч, бренд менежер, зах зээлийн судалгаанд дата анализ хийх мэргэжлүүдийн эрэлт ихэссэн байна.
Мөн ажил олгогчид сүүлийн таван жилийн хугацаанд ажил горилогчийн ажил мэргэжлийн ур чадвараас илүүтэй хувь хүний зан чанар, суурь хүмүүжил, ерөнхий хандлага, ёс зүйг хамгийн чухал үзүүлэлт хэмээн үзсээр байгаа ажээ. Тэр дундаа хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй ур чадварууд шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны ур чадвар, сэтгэл зүйн дасан зохицох чадвар, өрсөлдөх чадвар, өөрийгөө удирдах чадвар, дижитал ур чадварыг хамгийн ихээр шаардаж байгаа аж. Мөн хэлний мэдлэг, аналитик дүн шинжилгээ хийх чадвар ч ажил олгогчдын зүгээс тавьж буй хамгийн эрэлттэй ур чадварын тоонд орсон байна.
LilianVelez 2024-07-01 109.248.205.78
Харуулах боломжгүй.
JenniferHarley 2024-07-01 185.181.245.233
Харуулах боломжгүй.
MichelleWalker 2024-07-01 45.15.72.158
Харуулах боломжгүй.
TammyFarmer 2024-07-01 109.248.204.53
Харуулах боломжгүй.
SandraCooper 2024-07-01 188.130.186.156
Харуулах боломжгүй.
JulieWilliams 2024-07-01 46.8.23.151
Харуулах боломжгүй.
LauraThompson 2024-07-01 45.86.0.38
Харуулах боломжгүй.
ShelbyHudson 2024-07-01 46.8.157.37
Харуулах боломжгүй.
MeredithCoombs 2024-07-01 45.15.72.90
Харуулах боломжгүй.
PaulaAndrews 2024-07-01 109.248.143.111
Харуулах боломжгүй.
SaraBryant 2024-07-01 45.11.20.97
Харуулах боломжгүй.
MargaritaJackson 2024-07-01 188.130.128.71
Харуулах боломжгүй.
KatrinaGillespie 2024-07-01 188.130.143.123
Харуулах боломжгүй.
KatyBrasley 2024-07-01 46.8.107.131
Харуулах боломжгүй.
CassieRivera 2024-07-01 109.248.49.183
Харуулах боломжгүй.
DianePerry 2024-07-01 188.130.142.43
Харуулах боломжгүй.
AmyJones 2024-07-01 188.130.220.228
Харуулах боломжгүй.
MichelleSilakos 2024-07-01 45.86.0.72
Харуулах боломжгүй.
TammyMiddleton 2024-07-01 46.8.11.11
Харуулах боломжгүй.
MoniqueLehman 2024-07-01 188.130.220.131
Харуулах боломжгүй.
KelliMartinez 2024-07-01 46.8.10.71
Харуулах боломжгүй.
KelliGupta 2024-07-01 188.130.129.77
Харуулах боломжгүй.
RhondaMason 2024-07-01 213.226.101.183
Харуулах боломжгүй.
MistyDiaz 2024-07-01 94.158.190.15
Харуулах боломжгүй.
JessicaWilson 2024-07-01 94.158.190.177
Харуулах боломжгүй.
DanaMiller 2024-07-01 194.32.229.207
Харуулах боломжгүй.
OlgaSullivan 2024-07-01 185.181.245.181
Харуулах боломжгүй.
ChantellPratt 2024-07-01 188.130.129.94
Харуулах боломжгүй.
KellieWaterman 2024-07-01 212.115.49.78
Харуулах боломжгүй.
AshleyReed 2024-07-01 46.8.15.47
Харуулах боломжгүй.
KristiGregor 2024-07-01 46.8.222.85
Харуулах боломжгүй.
LoriOrtiz 2024-07-01 46.8.56.188
Харуулах боломжгүй.
AnneSpoonemore 2024-07-01 188.130.221.245
Харуулах боломжгүй.
KristiSwearingen 2024-07-01 188.130.221.201
Харуулах боломжгүй.
CherinaAlcime 2024-07-01 188.130.184.77
Харуулах боломжгүй.
MelanieGonzales 2024-07-01 46.8.22.150
Харуулах боломжгүй.
CarrieSimmons 2024-07-01 46.8.213.55
Харуулах боломжгүй.
EbonyHughes 2024-07-01 46.8.154.104
Харуулах боломжгүй.
HillaryHunt 2024-07-01 109.248.15.117
Харуулах боломжгүй.
ClaudiaLacy 2024-07-01 188.130.129.201
Харуулах боломжгүй.
CherylLucas 2024-07-01 188.130.220.169
Харуулах боломжгүй.
AngelChavez 2024-07-01 46.8.223.186
Харуулах боломжгүй.
HeatherClay 2024-07-01 212.115.49.108
Харуулах боломжгүй.