Эрх баригч намын УИХ дахь бүлгийг Э.Бат-Амгалан даргалах уу?

Хуучирсан мэдээ: 2024.06.30-нд нийтлэгдсэн

Эрх баригч намын УИХ дахь бүлгийг Э.Бат-Амгалан даргалах уу?

Эрх баригч намын УИХ дахь бүлгийг Э.Бат-Амгалан даргалах уу?

Сонгуулийн дүн гарч, намууд ч хэл амгүйгээр хүлээн зөвшөөрөөд байна. АН өнгөрсөн дөрвөн жилийнхээ үнэмлэхүй ялагдалд цэг тавьсан явдал өөрсдийнх нь гавьяа гэхээсээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан эрх баригчдын үйлдэл гэвэл илүү ононо байх. Ямар ч байсан парламентад дөрвөн нам, эвслийн төлөөлөл суух болно гэдэг нь тодорхой боллоо.

Хэдийгээр АН хүчтэй сөрөг хүчин болж, бусад намын төлөөлөл орсон ч МАН эрх барьсан хэвээр байх нь сонгуулийн дүнгээр 68 суудал авснаас тодорхой. Тэгвэл эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өмнө одоо олон шийдвэр хүлээж байна. Эхнийх нь мэдээж, Засгийн газартаа бусад намын төлөөллийг урих уу гэдэг асуудал. АН, ХҮН-ын төлөөллийг Засгийн газартаа урьж ажиллуулах болов уу гэсэн таамгийг олон хүн гаргаж байгаа нь оргүй биш ч байж мэдэх юм.

Харин Тусгаар тогтнолын ордонд хүчтэй яригдаад эхэлсэн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилох тал дээр тохиролцсон гэсэн мэдээлэл байна. Өмнөх УИХ-ын дарга Г.Занданшатар тойргоосоо гарч чадаагүй болохоор шинээр хүмүүс өрсөлдөх нь зүйн хэрэг. Харин намын генсекээр найман жил ажилласан, нам нь ялсан энэ жилүүдэд гал тогоогоо сайн атгаж байсан, хэлэлцээрийн мастер зэрэг гуншин нь түүнийг спикер болоход өрсөлдөгчгүй байх боломжтой.

Түүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч өвдөг шороодоод байгаа. Тиймээс хэн түүнийг орлох вэ гэдэг асуудлыг ч нам дээрээ нэлээд нухацтай ярилцсан аж. Улмаар Баянзүрх дүүргээс хоёронтоо сонгогдоод буй Э.Бат-Амгаланг хамгийн тохиромжтой хувилбар гэж үзжээ. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Э.Бат-Амгаланг дэмжихийг уриалаад авсан сурагтай. УИХ-д олон удаа сонгогдсон Бүлгийн дарга хийх сонирхолтой УИХ-ын гишүүд олон байгаа нь мэдээж. Гэхдээ энэ удаад МАН-д дахин дөрвөн жил эрх барих эрхийг нийслэлийнхэн өгсөн гэдэг талаас нь бодвол нийслэлийн төлөөлөл бүлгээ базах нь зөв болж таарах биз. Энэ ч талаас нь МАН-ын удирдлагууд шийдвэрээ гаргаж байгаа гэнэ. Нэгэн цагт Ардын нам хөдөөгийн сонгогчдыг Ардчилсан нам нийслэлийн сонгогчдын олонхийг татдаг байсан бол энэ удаад эсрэгээрээ үр дүн гарч байна. Тиймээс ч Улаанбаатар хотын иргэдийн итгэлийг олж авсан энэ эрчээ алдахыг хүсэхгүй байгаа нь мэдээж билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж