Төв Азийн цойлогч улсаар зочилсон тэмдэглэл

Төв Азийн цойлогч улсаар зочилсон тэмдэглэл

Төв Азийн цойлогч улсаар зочилсон тэмдэглэл

Азид үсрэнгүй хөгжлөөрөө тэргүүлэгч Сингапур улсын жишээг олон хүн гайхаж, сайн туршлагаас нь суралцах хүсэлтэй байдаг. Түүнтэй ижил Төв Азид хүч түрэн гарч ирж байгаа нэгэн улс бол Узбекистан. Хатуу дэгтэй, хаалттай, нийгэм, эдийн засгийн амьдрал нь нэг л тогтсон хэмнэлтэй аж төрдөг байсан тус улс сүүлийн тавхан жилийн дотор Ази тивийн төвийн бүсийг хөгжлөөрөө түүчээлэх болсон. Тиймээс хурдацтай бөгөөд сонирхууштай хөгжиж байгаа тус улсаар зочилсон тэмдэглэлээ хүргэж байна.

Монголчууд их уужуу, сониуч ард түмэн. Тиймдээ ч бусад оронд, тэр дундаа анх удаа зочилж байгаа улсдаа очихдоо хамгийн түрүүнд сэтгэлд тод үлддэг хэсэг бол нисэх онгоцны буудалд газардахын өмнөх агшин. Тус хотын хөгжлийг тольдохоос гадна Монголтойгоо харьцуулаад авна.

Ташкент хотын хүн ам Монгол Улсын хүн амтай тэнцүү. Харин улсаар нь авч үзвэл Узбекистан Монголоос 10 дахин их хүн амтай.

ЦӨЛӨРХӨГ НУТГИЙГ МОДОРХОГ БОЛГОСОН ТЭДНИЙ ХАМГИЙН ТОМ БҮТЭЭЛ 

Ташкентын нисэх онгоцны буудалд буухын өмнө цонхоор харахад нүдэнд торж, гайхшируулсан зүйл нь ногоон байгууламж. Дээрээс нь харахад сүрлэг харагдах модлог орчин. Холын хүмүүсээс халуун бүгчим агаартай,  цөлөрхөг нутаг гэж сонсч байснаас битүү ногоон орчин угтана гэж төсөөлөөгүй байв. Хотын хэсэг газар биш айл, хороолол бүр битүү ногоон орчинд хүрээлэгдэх тул агаар нь ч санасныг бодвол тухтай. Хотын төв хэсэг рүү машины цонхоор харж явахад хүн барагтаа харагдахгүйн дээр сүүлийн үеийн өндөр, чамин барилга, орон сууц тун цөөхөн аж. Барилгын тухайд социализмын үеийн, Орос хийцтэй сонгодог загвартай сүлэлдэн холилджээ.

Хамгийн гоё нь замын хоёр хажуугийн хэсэгт завсаргүй ургасан мод. Моддын дундуур хальт харагдах хуучны барилгууд тун ч тансаг.

Үзэмжийн хувьд өөлөх зүйлгүй хот аж. Өндөр хөгжилтэй орны иргэдийн хувьд нэгэн хэвийн уйтгартай мэт боловч хөгжиж байгаа орнууд дунд хол тэргүүлэгч гэдэг нь гарцаагүй байв. Учир нь тус хотод Узбекистаны жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх зорилгоор худалдаа, бизнесийн тусгай дүүрэг байгуулсан ба 2018 оноос гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар "Хилтон Ташкент" гэхчлэн дэлхийн томоохон сүлжээ зочид буудал, орчин үеийн орон сууцны шинэ хороолол, худалдааны томоохон төв, үзвэр үйлчилгээний газар бүхий бизнесийн шинэ дүүргүүдийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн л бүгд ногоон орчны төгс зохицлыг шийдэж өгсөн харагдана.

Хэдийгээр чийглэг биш уур амьсгалтай мөртлөө Ташкентын ногоон байгууламж уулга алдмаар ургажээ. Хаашаа ч харсан байгаль харагдах тус хотыг ийн хөгжүүлсэн нь Узбекчүүдийн хамгийн том бүтээл, улсдаа хийсэн хөрөнгө оруулалт гэхэд хилсдэхгүй бизээ. Тиймдээ ч энэ Узбекээс судлах эхний сайн туршлага.

БҮРЭН БИШ Ч ХАГАС ЦЭРЭГЖИЛТИЙН КОМАНДТТАЙ УЛС 

Цэнхэр тэнгэр, цэлгэр тал, уудам нутаг, ардчилсан нийгэмтэй улсаас очсон хүмүүст цэцэрлэгээр хүрээлэгдсэн Узбекийн орчин эхэндээ тун чиг вакум санагдана. Өөрөөр хэлбэл хүссэнээрээ эрхэлж, ямбалж үл болох хязгаарлалттай дэг тус улсад одоо ч бий. Ерөнхийлөгчийн засаглалтай тус улсын хоёр дахь Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев 2016, 2021, 2023 онд гурван удаа сонгогдсоноор тэрхүү хаалттай байдал, хязгаарлалттай дүрэм, журмууд нээлттэй болж солигдож эхэлж. Гэсэн ч хагас цэрэгжилт тус улсын хаа сайгүй. Цахим орчин хязгаарлагдмалаас гадна хүнс, барааны дэлгүүр ч тун цөөн. Түүгээр ч барахгүй их дэлгүүр, худалдааны төвийг нь тойроод том, том ил харагдах буутай хамгаалагчид зогсоно.

Худалдааны төвийнх нь давхар бүрд олон хамгаалагч байх бөгөөд монгол шиг ардчилсан орны иргэд зорчиход их л хүйтэн санагдах орчин.

Төрийн айлчлал, дээд хэмжээний уулзалт, чухал өдрүүдэд төвөөсөө зах руу гарч, нийслэлээ чөлөөлдөг бичигдээгүй журам тус улсад мөн үйлчилдэг гэв. Монголд бол төрийн айлчлал боллоо гэхэд зам дээрээ хүндэт зочидтойгоо хамт түгжрэх нь холгүй байлаг. Харин айлд бол төрийн дээд хэмжээний үйл ажиллагаа иргэн бүрд хамааралтай ажил болдог байна. Учир нь хөгжиж байгаа оронд улс орнуудтай харилцах харилцаа, геополитик, гадаад харилцаа нэгдүгээрт тавигддаг. Иргэд нь ч маргаангүй хүлээн зөвшөөрдөг байна. Харин Монголд хүндэт зочдыг төвөгшөөх хандлага бишгүй ажиглагддаг. Энэ бол тус улсаас суралцах дараагийн сайн жишээ. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа азтай хүмүүс. Гэвч зарим харилцаанд зохицуулалт зайлшгүй хэрэгтэй санагдлаа.

ЖЕНДЕРИЙН ТЭГШ ЭРХ, ОРОЛЦООНЫ ИЖИЛ ТЭНЦҮҮ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭГЧ БОЛЖ ЭХЭЛЖЭЭ

Дараагийн нэг сонирхолтой зүйл бол үйлчилгээний салбарын ажилчдын дийлэнх нь эрэгтэйчүүд. Зөөгч, тогооч, угтах ажилтан гээд. Эмэгтэй хүн ажил хийж харагдах нь тун цөөн. Гудамжинд худалдаа хийж байгаа хүмүүс нь ч эрэгтэйчүүд. Хоол идэхдээ ч гэр бүлээрээ яваа хүн цөөхөн харагдлаа. Гудамжаар яваа эмэгтэйчүүдийг харахад ч гивлүүргүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй.

Ерөнхийлөгч нь энэ тогтсон үзлийг өөрчилж, аль болох эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлүүлэх, гивлүүргүй явах, зөвхөн хүүхдээ харах биш ажил хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөхийг өөрийн ажлын чухал хэсэг болгож онцолсон байна.

Ингэснээр нэг үеэ бодвол цар тахлаас хойш эмэгтэйчүүд гудамжаар алхахдаа гивлүүрээ авч, зочид буудал, дэлгүүр зэрэг үйлчилгээний байгууллагад ажиллаж эхэлж. Монголд бол эсрэгээрээ. Үйлчилгээний байгууллагад эрэгтэй хүмүүс ажиллаж байвал бараг гайхах нь холгүй харах биз. Харин Узбект эрэгтэйчүүдийн хүйсийн харьцаа олон зүйл дээр илүү харагдана.

Нэг талаар нэгэнт тогтсон уламжлал, зан үйлийг өөрчлөх хэцүү ч Узбекистаны Ерөнхийлөгч айхтар хүн аж. Тогтож, хэвшсэн бурангуй олон соёлыг дэлхий ертөнцийн өнөө цагийн өөрчлөлттэй нийлүүлэхээр зүтгэж явна. Энэ бол мөн сайн жишиг.

ТҮҮХ СУДЛАХ ДУРТАЙ, БИЗНЕС ЭРХЛЭГЧ ХҮН БҮРИЙН ЗААВАЛ ОЧИХ ОРОН

Улсаа, Ерөнхийлөгчөө, хүндэт зочдоо тултал хүндэлж, ёсолж, угтаж, үдэж чаддаг найрсаг Узбекчүүдийн нутагт сонирхох олон зүйл бий. Тухайлбал, түүх сонирхдог жуулчин бүрийн заавал очих газар тус улсад бий. Тэр бол Хива хот. МЭӨ VI зуунд байгуулагдсан Төв Азийн эртний хотуудын нэг бөгөөд Узбекистаны Хорезм мужийн Хива дүүргийн төв. 1997 онд 2500 жилийн ойн баяраа тэмдэглэсэн түүх судлаачдын андахгүй хотод өдрийн аялал хийвэл тун сонирхолтой. Үзэж, харж, гайхаж явсаар адил загвартай сүлжилдсэн эртний хот улсын барилга дунд хөтөчгүй бол төөрөхөөр.

Учир нь Хива ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн олон тооны түүх дурсгалын газруудтай, жилд нэг сая гаруй дотоод, гадаадын жуулчин хүлээж очдог хот аж.

Аялагч бүрийн зайлшгүй очих хот гэж нэрлэсний учир нь утгатай. 1994 онд Узбекистан бие даасан тусгаар улс болоод удаагүй байхад Францын Ерөнхийлөгч Митеран тус улсад албан ёсны айлчлал хийж, Хива хотод зочилж байж. Хиво хотыг үзсэн Францын Ерөнхийлөгч "Хива хотыг үзээгүй франц хүн гэж байх боломжгүй" хэмээн "Парис-Ташкент" хотын хооронд шууд нислэг үйлдэх болсон түүхтэй. Тун удахгүй Улаанбаатар-Ташкент чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ. Тэгэхээр тус улсыг зорих жуулчдын тоо бүр ч өсөх биз.

Узбект заавал очих ёстой дараагийн хүмүүс бол бизнес эрхлэгчид. Монголоос 10 дахин том зах зээл тус улсад эргэлдэж байна. Тиймээс бизнес эрхлэгч, тэр дундаа Монголын бизнесийнхэн Узбект зочлоход таатай. Өөрөөр хэлбэл ашигтай. Үйлчилгээний салбар, бизнесийн соёл, харилцан ашигтай хамтын ажиллагаа гээд нэг дороос бүгдийг бүрдүүлэх боломжтой.

Учир нь Узбек Монголчуудад Төв Ази руу гарах том боломжийг анхлан нээж өгч байгаа билээ.

Энэ гарцыг Монгол-Узбекийн уламжлалт найрсаг харилцааны тусаар нээж буй. Хэдхэн хоногийн өмнө Монголын 49 дэх Элчин сайдын яам Ташкентад албан ёсоор нээсэн. 30 хүрэхгүй монголчууд байнгын оршин суудаг ч тус улс руу тун удахгүй агаарын тээврээс гадна газрын тээврийн боломжийг нээх гэж байгаа. Сонирхуулахад, Узбект алт болгох бизнесийн олон санаа байгаа. Мөн төрийн дарамтгүйгээр бизнесийнхнийг утгаар дэмждэг орон учир хэн бүхэнд үүд хаалга нь үргэлж нээлттэйг улсын Ерөнхийлөгч нь онцолсон. Аялагчдад үнэ цэнтэй дурсамж үлдээх, бизнесийнхэнд өндөр ашиг бий болгох эртний түүхт Узбек хаалттайгаас нээлттэй рүү, хуучнаас шинэ үе рүү цойлж яваа яах аргагүй Төв Азийн зүрхэн нутаг ажээ…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferHarley 2024-07-01 185.181.245.233

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWalker 2024-07-01 45.15.72.158

Харуулах боломжгүй.

Avatar

TammyFarmer 2024-07-01 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

SandraCooper 2024-07-01 188.130.186.156

Харуулах боломжгүй.

Avatar

JulieWilliams 2024-07-01 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LauraThompson 2024-07-01 45.86.0.38

Харуулах боломжгүй.

Avatar

ShelbyHudson 2024-07-01 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MeredithCoombs 2024-07-01 45.15.72.90

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaAndrews 2024-07-01 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

SaraBryant 2024-07-01 45.11.20.97

Харуулах боломжгүй.

Avatar

MargaritaJackson 2024-07-01 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinaGillespie 2024-07-01 188.130.143.123

Харуулах боломжгүй.

Avatar

KatyBrasley 2024-07-01 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

CassieRivera 2024-07-01 109.248.49.183

Харуулах боломжгүй.

Avatar

DianePerry 2024-07-01 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

AmyJones 2024-07-01 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSilakos 2024-07-01 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

TammyMiddleton 2024-07-01 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

MoniqueLehman 2024-07-01 188.130.220.131

Харуулах боломжгүй.

Avatar

KelliMartinez 2024-07-01 46.8.10.71

Харуулах боломжгүй.

Avatar

KelliGupta 2024-07-01 188.130.129.77

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaMason 2024-07-01 213.226.101.183

Харуулах боломжгүй.

Avatar

MistyDiaz 2024-07-01 94.158.190.15

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilson 2024-07-01 94.158.190.177

Харуулах боломжгүй.

Avatar

DanaMiller 2024-07-01 194.32.229.207

Харуулах боломжгүй.

Avatar

OlgaSullivan 2024-07-01 185.181.245.181

Харуулах боломжгүй.

Avatar

ChantellPratt 2024-07-01 188.130.129.94

Харуулах боломжгүй.

Avatar

KellieWaterman 2024-07-01 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyReed 2024-07-01 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

KristiGregor 2024-07-01 46.8.222.85

Харуулах боломжгүй.

Avatar

LoriOrtiz 2024-07-01 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

AnneSpoonemore 2024-07-01 188.130.221.245

Харуулах боломжгүй.

Avatar

KristiSwearingen 2024-07-01 188.130.221.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherinaAlcime 2024-07-01 188.130.184.77

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieGonzales 2024-07-01 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieSimmons 2024-07-01 46.8.213.55

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyHughes 2024-07-01 46.8.154.104

Харуулах боломжгүй.

Avatar

HillaryHunt 2024-07-01 109.248.15.117

Харуулах боломжгүй.

Avatar

ClaudiaLacy 2024-07-01 188.130.129.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherylLucas 2024-07-01 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

AngelChavez 2024-07-01 46.8.223.186

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherClay 2024-07-01 212.115.49.108

Харуулах боломжгүй.

Avatar

Zochin 2024-07-01 66.181.160.2

Юм унш битгий ингэж худлаа бичиж бай дуракаа

Avatar

Ecүсээ Узбekcтан улсад өөрийгөө илчэлж аварч чөлөөлөөч гэж гуйж байна 2024-07-01 202.126.91.198

Эзэн Ecүсийн сайн мэдээ Узбeкстан улсад түгээгдэж жинхэнэ үнэнийг мэдэж эрх чөлөөтэй улс болтугай гэж Ecүс христийн нэрээр залбирч байна. амeн

Avatar

NicoleAbraham 2024-07-01 188.130.129.136

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-07-01 66.181.187.119

Моргол уг нь барууныг сармагчин шиг хэт буруу дуурайЖ, цөөхүүлээ байж олон намд хуваагдан төрийн эрхийн төлөө тэмцэлдэж алалдах гэж байхаар Узбекстан шиг төрөө зөв сонгоод, түүндээ ажиллах боломж олгох, эмх цэгц дэг журамд орж, улс орноо хөгжүүлэхийн төлөө бүгд нэгдэж нягтран ажилламаар юм, Бидэнд ийм боломж бий, Энэ талаар дэлхийн улс орнуудад сайхан сайхан туршлага үр дүн их л байдаг бололтой

Avatar

Нэргүй 2024-07-01 103.212.162.120

uzbekiin 1 hund noogdoh dotoodiin niit buteegdehuun mongoloos 2 dahin baga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж