Далайгаас олдсон лонхтой шингэн уусны улмаас нас баржээ

Хуучирсан мэдээ: 2024.06.30-нд нийтлэгдсэн

Далайгаас олдсон лонхтой шингэн уусны улмаас нас баржээ

Далайгаас олдсон лонхтой шингэн уусны улмаас нас баржээ

Шри-Ланкийн дөрвөн загасчин далайгаас олдсон лонхноос үл мэдэгдэх шингэн уужээ. Үүний улмаас хоёр нь нас барж, үлдсэн хоёр хүнийх нь биеийн байдал хүнд байгаа талаар орон нутгийн хэвлэл мэдээлэв.

Далайчид арлын өмнөд эргийн Тангалле хотоос 320 далайн милийн зайд лонхтой шингэн олсон.

Тухайн үед тэд загас агнахаар явж байсан гэж мэдэгджээ. Шри-Ланкийн Тэнгисийн цэргийн хүчнийхэн сэтгүүлчдэд хэлэхдээ, загасчид архи агуулсан байна гэж бодоод лонхноос уусан аж. Шри-Ланкийн Загас агнуур, усны нөөцийн газрын ерөнхий захирал Сусанта Кахаватте хэлэхдээ,  тэнгисийн цэргийнхэн загасчдыг эрэг рүү буцаан авчрахаар оролдож байсан. Гэхдээ дөрвөн загасчныг газар дээр авчирч эмчлүүлэхэд хангалттай хугацаа байхгүй байсан гэжээ.

Мөн загасчид лонхтой шингэнээс тус бүсэд үйл ажиллагаа явуулж буй бусад багийнханд уулгасан байна. Одоогийн байдлаар, албаны хүмүүс тус лонхтой шингэн зүйл юу байсныг олж тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
11
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж