"Олимпийн гараа" бяцхан боксчдын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2024.06.30-нд нийтлэгдсэн

"Олимпийн гараа" бяцхан боксчдын тэмцээн болно

"Олимпийн гараа" бяцхан боксчдын тэмцээн болно
Бага насны хүүхдийн "Олимпийн гараа" тэмцээн 2024 оны зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 1-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Тэмцээний үеэр хүүхэд бүрт үнэгүй зайрмаг өгч, хөгжөөнт тоглоом тоглох гэнэ. Боксчин Э.Цэндбаатар "Би энэ тэмцээнд анх 10 настайдаа орж, гурван удаа түрүүлж байсан. Монголын ирээдүйн тамирчид энэ тэмцээнээс төрөн гардаг. Төв талбайд зохион байгуулах тэмцээнд хүүхэд багачууд хүрэлцэн ирж, боксын тэмцээнийг үзэхийг уриалсан юм.
Түүнээс гадна Олимпийн хүрэл медальт, Азийн АШТ, Азийн наадмын аварга Д.Отгондалай “Олимпийн гараа” хүүхдийн боксын тэмцээнээс амжилтын гараагаа эхлүүлсэн түүхтэй.
"Олимпийн гараа” тэмцээн 40 гаруй жилийн өмнөөс Д.Банди агсны санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө бага насны боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болон өргөжсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж