Байденыг сонгуульд өрсөлдөхөөс татгалзахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2024.06.30-нд нийтлэгдсэн

Байденыг сонгуульд өрсөлдөхөөс татгалзахыг уриалав

Байденыг сонгуульд өрсөлдөхөөс татгалзахыг уриалав

"The New York Times" сонин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй байхыг уриалсан нийтлэл гаргажээ. Байден телевизийн мэтгэлцээний үеэр тэгш бус хандлага гаргасныг тус сонин онцолсон байна.

АНУ-ын тэргүүлэгч болох уг сонин Баасан гаригт "Ерөнхийлөгч Байден эх орондоо үйлчлэхийн тулд уралдаанаас гарах ёстой" гэсэн гарчигтай нийтлэл нийтэлжээ.

"The New York Times" сониний нийтлэлд, ерөнхийлөгч асан Дональд Трамптай хийсэн мэтгэлцээний үеэр Байдены хоолой сөөнгө болсон ба  хэдэн секундын турш үгээ алдаж, Трампийн шүүмжлэлийг эсэргүүцэх гэж байнга тэмцэж байсныг дурджээ. Мөн Байдены мэтгэлцээний гүйцэтгэл зарим Ардчилсан намынхан түүнийг нэр дэвшигчээр томилсон явдалдаа эргэлзэхэд хүргэсэн гэв. Трампийн учруулж буй аюул, улс орны эрсдэл, Байдены чадвар тэгш бус байдлыг харгалзан үзвэл АНУ-д Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн хүнд /Дональд Трамп/  илүү хүчтэй өрсөлдөгч хэрэгтэй гэж бичжээ.

Гол агуулга нь Байден хангалттай сайн ажиллахгүй, ирээдүйн улс орны эрх ашгийг харгалзан үзэж чадахгүй гэж шүүмжилсэн байв. Мөн Ардчилсан нам ерөнхийлөгчид өрсөлдөх шинэ нэр дэвшигч тодруулах талаар бодолцож үзэх хэрэгтэй гэв.

 

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж