Тойм: Түүхэн сонгууль, төрийн айлчлал, "The Hu" хамтлагтай 7 хоног

Тойм: Түүхэн сонгууль, төрийн айлчлал, "The Hu" хамтлагтай 7 хоног

Тойм: Түүхэн сонгууль, төрийн айлчлал, "The Hu" хамтлагтай 7 хоног

News.mn сайт өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлож байна.


Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдал бол УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн өдөр байлаа. Монголчууд 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд саналаа өглөө. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог болж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Тэрбээр, Нэгдүгээрт, анх удаа 76 УИХ-ын гишүүнтэй, нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөлөлтэй УИХ-ыг түүх болгон жаазлан үлдээж байна. Салбар, салбарын дуу хоолой бүхий 126 гишүүнтэй Монгол Улсын түүхэн анхны парламентыг энэ удаагийн сонгуулиараа бүрдүүлж байна. Энэ агуулгаараа сонгуулийн ирц урьд урьдынхаасаа өндөр байна гэж ажиглагдаж байгааг хэлсэн үгэндээ онцолсон юм.

Урьдчилсан дүнгээр МАН 68 орчим суудал аваад байгаа бол Ардчилсан нам 42 суудал, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг нам 4 суудал авах боломжтой болсон.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдож буй юм.  УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч нийтдээ 1341 нэр дэвшигч өрсөлдсөн. Энэ удаагийн сонгуульд 2.2 сая орчим сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн байснаас 1.4 сая нь саналаа өгсөн юм.

ГАДААДАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ СОНГОГЧДЫН ИРЦ ӨНДӨР БАЙВ

Сонгуулийн ерөнхий хорооноос гадаадад амьдарч байгаа иргэдийн сонгуулийн ирцийн талаар Даваа гаригт /2024.06.24/ мэдээлэл хийсэн.


Гадаадад байгаа иргэд энэ оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд тухайн улсынхаа цагаар 7-22 цагийн хооронд санал өгсөн. Нийт 33 улсын 47 дипломат төлөөлөгчийн газар саналаа өгсөн бөгөөд, санал өгөхөөр 13095 иргэн бүртгүүлжээ. Тэгвэл тус саналын үр дүнгийн талаар Гадаад улсад байгаа иргэдийн санал өгөх ажлыг зохион байгуулах комиссын дарга н.Амарсайхан мэдээлсэн.

Тэрбээр "Гадаадад байгаа иргэдийн санал өгөх үйл ажиллагаа нэг цагийн өмнө дууссан. Хамгийн сүүлд Улаанбаатар хоттой 15 цагийн зөрүүтэй Америкийн нэгдсэн улсын Сан-Франциско хот дахь ерөнхий консулын газарт тус үйл ажиллагаа өндөрлөсөн. Нийт 13095 хүн санал өгөхөөр бүртгүүлснээс 9579 хүн санал өгсөн буюу гадаадад байгаа иргэдийн саналын үр дүн 73.2 хувьтай байна. Монгол Улсын хэмжээнд хилийн чанад дахь бүх дипломат төлөөлөгчийн газар санал авах үйл ажиллагааг зохион байгуулсан. Нэгдсэн үр дүнг 2024 оны зургадугаар сарын 28-ний өдрийн 22:00 цагт СЕХ-ны байранд гаргана. Саналын хуудсыг тухайн иргэн өөрөө битүүмжлээд сонгуулийн комисст өгсөн. Тухайн хуудсыг дипломат шуудангаар Монгол улс руу авчирч төрийн хамгаалалтад байлгаж байна" гэв.

УЗБЕКИСТАН УЛСАД АНХНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Бүгд найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрч буй долоо хоногт төрийн айлчлал хийсэн. Төрийн айлчлалын хүрээнд Даваа гаригт /2024.06.24/ албан ёсны хэлэлцээ хийсэн. Хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш анхны дээд хэмжээний айлчлал болж байгаагаараа онцлог юм.


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ: 

-Монгол Улс Бүгд найрамдах Узбекистан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш төрийн айлчлал хэрэгжүүлээгүй. Манай хоёр улс өмнө нь адилхан системээр хөгжиж байсан бөгөөд ардчилсан тогтолцоог сонгоод 30 гаруй жил хамтдаа хөгжиж байгаа орнуудын тоонд ороод явж байна.

Узбекистан Улс бол Монголын гадаад бодлогын бас нэг онцлох чиглэл болж байгаа.

Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалыг хоёр талаас хоёр жилийн хугацаанд бэлдэж байгаад амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү айлчлалын өмнө Гадаад харилцааны сайдууд уулзсан. Миний бие өнгөрсөн 2023 онд Узбекистан Улсад айлчлал хийж, харилцааныхаа механизмуудын суурь баримт бичгүүдийг зурах асуудлыг ярьж тохирсон.

Бид Узбекистан Улсад визгүй зорчиж байгаа. Тиймээс зорьсон салбаруудынхаа хамтын ажиллагааг өргөжүүлэх бүх нөхцөл нь бүрдэж байна гэсэн үг.

Хоёр Ерөнхийлөгчийн уулзалт маш сайхан уур амьсгалтай боллоо. Элчин сайдын яам харилцан байгуулах талаар нэг жилийн өмнө ярьж, богино хугацаанд хэрэгжүүлж байгаа нь айлын талд маш чухал мессежийг өгч байна. Айл бол хүссэн бүх хамтын ажиллагаандаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тодорхой хариулт мөн авлаа. Хоёр улсын харилцаа цаашид бизнесийн хүрээнд аж ахуй нэгжүүдийг дэмжвэл  бодитой хамтын ажиллагаа болох юм байна гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн.  Узбекистаны Ерөнхийлөгчийн хэлснээр бид аж ахуй нэгж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ саад тээр болохгүйгээр, хөрөнгө оруулалтын орчин, татварын орчныг бүрдүүлээд өгөх хэрэгтэйг илэрхийлсэн. Ингэснээр хоёр улс хоорондын хүсч байгаа харилцааг аж ахуй нэгжүүд маш богино хугацаанд хөгжүүлэх боломж байна гэж үзэж байгаа. Бид Монголын аж ахуй нэгжүүдэд тусгайлсан нөхцөл, хөнгөлөлтийг үзүүлнэ. Хамгийн түрүүнд хоёр улсад хоёр талдаа газрын асуудлыг шийдвэрлэж, худалдааны төв байгуулъя гэж тохирсон. Монголд байгуулах Узбек худалдааны төвд хүнсний бүх бүтээгдэхүүн, даавуу, бөс бараа, хуванцар эдлэл зэрэг үндэсний үйлдвэрлэлээ худалдан борлуулна гэдгийг илэрхийлсэн. Эргээд бид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болох арьс шир, ноос, ноолуур, мах махан бүтээглэхүүнийг Узбекистанд байнгын худалдаж байдаг худалдааны төвийг байгуулахаар болсон мөн том шийдвэр байлаа.

Мөн хоёр улсад аялал жуулчлал хөгжих өргөн боломж бий. Хиван муж буюу Самарканд, эртний хотуудад Узбекистан Улс жилд 11 сая жуулчин хүлээж авдаг  юм байна. Тэгэхээр Монголын жуулчдыг татах бодлого баримталъя. Мөн Монгол Улс шууд нислэгээ ойрын хугацаанд үйлдэе гэж байгаа. Визгүй шууд нислэгтэй болж байгаа учир харилцан аялал жуулчлалыг дэмжих, хүмүүс хоорондын харилцааг нэмэгдүүлэх асар том боломж гэж үзэж байгаа. Эдгээрээс гадна залуучуудын солилцоо, эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцсан талаар мэдээлсэн юм.

"ХҮ" ХАМТЛАГ ЭХ ОРОНДОО БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТОГЛОЛТ ХИЙНЭ

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвиж, эх орныхоо нэрийг дэлхийд сурталчилж яваа “Хү” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо долдугаар сарын 10-нд  хийхээр болсон. Тус хамтлагийн зүгээс /2024.06.27 /тоглолтын талаарх мэдээллийг өгсөн юм.

“Хү” хамтлагийн ахлагч Ц.Галбадрах:

-Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог хүннү рок хэмээх урсгалыг бий болгож Хү хамтлагийг анх 2016 онд байгуулсан. 2018 онд “Юу вэ юу вэ”, "Чонон сүлд" хэмээх дуунуудаа олон нийтэд цацаж байсан. Тус хоёр бүтээл маань 120 сая хандалтыг авсан. 2019 оны тавдугаар сард анхны “Гэрэг” хэмээх нэртэй тоглолтоо хийж байлаа. 2016 оны зургадугаар сараас дэлхий дахинаа аялан тоглолтуудаа эхэлсэн байдаг. Тухайн үед дэлхийн хамгийн том хөгжмийн наадмуудад тоглоход маш их сандралтай байсан. Биднийг олон жил сонссон юм шиг хүлээж авч байсан. Европ, Америк, Австрали, Өмнөд Америк, Азийн орнуудаар 350 гаруй фестивальд  оролцсон. Эх орондоо задгай талбайд анх удаа тоглох гэж байна. Бүх хит уран бүтээлүүдээ үзэгчдэдээ үзүүлнэ. “Аянгын нүргээн” “Гэрэг” цомгийн бүх шилдэг уран бүтээлээ толилуулна. Дэлхий даяар уран бүтээлээ яаж хүргэж ирсэн тэр жишгээр Монголдоо тоглоно. Тоглолтын тайз үндэсний өв соёл, язгуур урлагийг харуулсан тайзны шийдэлтэй байна. Үзэгчдэд тав тухай байх тал дээр түлхүү анхаарч байна. Долдугаар сарын 10-нд Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиодог. Энэ өдрийг сонгож тоглолтоо төлөвлөсөн. Эх орондоо тоглох энэ мөчийг маш удаан хүлээсэн. Тун удахгүй уулзъя. Дотор сүнсээ сэрээж  нэг өдрийг бидэнтэй хамт өнгөрөөхийг уриалж байна" гэв.

Тоглолт долдугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас Шангри-Ла зочид буудлын баруун талын "Hit" паркт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

PaulaAndrews 2024-06-30 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

SaraBryant 2024-06-30 45.11.20.97

Харуулах боломжгүй.

Avatar

MargaritaJackson 2024-06-30 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinaGillespie 2024-06-30 188.130.143.123

Харуулах боломжгүй.

Avatar

KatyBrasley 2024-06-30 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

CassieRivera 2024-06-30 109.248.49.183

Харуулах боломжгүй.

Avatar

DianePerry 2024-06-30 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

AmyJones 2024-06-30 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSilakos 2024-06-30 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

TammyMiddleton 2024-06-30 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

MoniqueLehman 2024-06-30 188.130.220.131

Харуулах боломжгүй.

Avatar

KelliMartinez 2024-06-30 46.8.10.71

Харуулах боломжгүй.

Avatar

KelliGupta 2024-06-30 188.130.129.77

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaMason 2024-06-30 213.226.101.183

Харуулах боломжгүй.

Avatar

MistyDiaz 2024-06-30 94.158.190.15

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilson 2024-06-30 94.158.190.177

Харуулах боломжгүй.

Avatar

DanaMiller 2024-06-30 194.32.229.207

Харуулах боломжгүй.

Avatar

OlgaSullivan 2024-06-30 185.181.245.181

Харуулах боломжгүй.

Avatar

ChantellPratt 2024-06-30 188.130.129.94

Харуулах боломжгүй.

Avatar

KellieWaterman 2024-06-30 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyReed 2024-06-30 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

KristiGregor 2024-06-30 46.8.222.85

Харуулах боломжгүй.

Avatar

LoriOrtiz 2024-06-30 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

AnneSpoonemore 2024-06-30 188.130.221.245

Харуулах боломжгүй.

Avatar

KristiSwearingen 2024-06-30 188.130.221.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherinaAlcime 2024-06-30 188.130.184.77

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieGonzales 2024-06-30 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieSimmons 2024-06-30 46.8.213.55

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyHughes 2024-06-30 46.8.154.104

Харуулах боломжгүй.

Avatar

HillaryHunt 2024-06-30 109.248.15.117

Харуулах боломжгүй.

Avatar

ClaudiaLacy 2024-06-30 188.130.129.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherylLucas 2024-06-30 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

AngelChavez 2024-06-30 46.8.223.186

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherClay 2024-06-30 212.115.49.108

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAbraham 2024-06-30 188.130.129.136

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalGutierrez 2024-06-30 46.8.57.7

Харуулах боломжгүй.

Avatar

MaggieWallace 2024-06-30 45.90.196.161

Харуулах боломжгүй.

Avatar

DianaHeartlezz 2024-06-30 46.8.106.55

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleRoberts 2024-06-30 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

zochin 2024-06-30 203.91.115.53

Ter bolovsroliin t.n.b darga Handjaviin Batjargaliig yaj hurungujsung shalgaarai. Turd tsunh barigch, b**s doloogchid, avilgachid yaj huuli busaar hurungujsung shalga. H.Batjargal nuurschdiin ochnoon terbumaar Jargalantiin amand ochnoon olon 10 haus barij nuursnii mongiig ugaasan. H.Batjargal yaj River Gardend ochnoon sayiin bairand orj baisang Erunhii saidaa tsagdaa, ATG-aar shalguulch avilgach hulgaichuudaas turuu tseverleerei.

Avatar

StephanieJones 2024-06-30 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

AmberJohnston 2024-06-30 188.130.211.148

Харуулах боломжгүй.

Avatar

LeisaJones 2024-06-30 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaThomas 2024-06-30 188.130.137.237

Харуулах боломжгүй.

Avatar

LatashaWilliams 2024-06-30 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-30 139.5.218.93

ХҮН намыг монголчууд мэдэхгүй байна, ХҮН гадны тавиул нам. Эрдэнэт, Тавантолгойг хувьчилна, парламентийн 50% эмэгтэй байх ёстой гэдэг. Оюутолгойн гэрээтэй зэрэгцэн байгуулагдсан нам.

Avatar

DonnaHalverson 2024-06-30 188.130.188.172

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-30 66.181.184.211

Ерөнхийлөгчийн айлчлал сайхан болж өндөрлөлөө,бас сонгуульд саналаа хэлнээ,,нэр лэвшигчийн суудал аваагүй намыг жагсахлтаар оруулмааргүй юм байна үүнийг дараагийн сонгуульд засмаар юм байна, Номтойбаяр,Батбаатар,Наараа нар УИХд орохоор хэцүү юм байна даа,самарч өгнө даа,Баттулга,Лодой,Батчимэг гэх мэт хэцүү хүмүүс ооон байнааа ,яанаа

Avatar

Зочин 2024-06-30 66.181.184.211

HU хамтлагаа дэмжиж сонсож явдаг,маш гоё,сонгуулийн талаар хэдэн зүйл хэлье,сонгууль сайхан болж өнгөрлаа,СЕХ сайн ажиллалаа, ард түмэн ч сонгуулиа өгөөд сурчээ, ялагдсан гамууд гонгиноод байх нь хэцүү ялагдаж сурмаар байна,АН боохоох МАН хэт олон суудал авахаар хар машиных гэх юм, бага суудал авч өөрсдөөс нь илүүрхээд хар пиар болон мөнгө тараасных гэх юм
ерөөсөө ялагдлаа хүлээхгүй, ХҮН нам болохоох хуулиа баримтлахгүй бүлэг байгуулна гэх юм,Үндэсний эвсэл хүч тэнцвэргүй гээд МАНыг занаж зүхээд

Avatar

Нэргүй 2024-06-30 202.126.91.146

Адгийн шаарууд хууль зөрчиж үглэн дуулдаг юм, н**ш гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж