Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, Орос цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай ойрын болон дунд тусгалын пуужингийн үйлдвэрлэлээ сэргээнэ гэж мэдэгдлээ. Мөн үйлдвэрлэж дууссан үедээ хаашаа илгээх талаар бодож байна гэв. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт болсон Аюулгүйн зөвлөлийн цахим хурал дээр энэ талаар мэдэглэл хийсэн байна.
Пуужин үйлдвэрлэх нь Дани зэрэг орнуудад цэргийн сургуулилалт хийхээр яг ижил пуужингуудыг авчирсан АНУ-ын эсрэг авч буй арга хэмжээ гэж Путин тайлбарлав.
Дайны судалгааны хүрээлэнгээс "Барууны орнууд Украинд үзүүлэх цэргийн тусламжийг зогсоох зорилготойгоор Путин илүү өргөн хүрээтэй тусгал хянах кампанит ажил явуулах магадлалтай" гэж мэдэгджээ. АНУ-ын судалгааны төв мөн "Кремль, барууны хооронд цөмийн сөргөлдөөн үүсгэхийг өдөөн хатгаж байна. Мөн барууны орнуудыг Украинд Оросын эсрэг хамгаалалтыг хангахад шаардлагатай зэвсгээр хангахаас зайлсхийхэд хүргэх гэж хичээж байна" гэв.
Дундын тусгалтай цөмийн зэвсгийн гэрээний дагуу АНУ, Орос нь 500-5500 километрийн тусгалтай газар дээр суурилсан баллистик пуужин болон далавчит пуужинг эзэмших, үйлдвэрлэх, туршихгүй байхаар тохиролцсон. Гэвч гэрээний хугацаа 2019 онд дууссан. Тиймээс Вашингтон пуужинг байрлуулахгүй бол Москва пуужинг үйлдвэрлэхгүй, байрлуулахгүй гэж Путин хэлжээ.
Эх сурвалж: NHK