Эрчим хүчний дайн ирээдүйд усан доор үргэлжилнэ

Эрчим хүчний дайн ирээдүйд усан доор үргэлжилнэ

Эрчим хүчний дайн ирээдүйд усан доор үргэлжилнэ

Нью-Йоркчууд өглөөний кофегоо уух үед хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихэсдэг. Өглөөний цайны үеэс эхэлсэн ачаалал оройн хоолны дараа ч үргэлжилж, улам л нэмэгддэг аж. Иймд цахилгаан станцууд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээс өөр аргагүй болдог. Нью-Йоркийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулахын тулд ногоон эрчим хүчтэй болохыг хичээж буй. Гэвч байгалийн хүчин зүйлээс гадна сэргээгдэх эрчим хүчийг удаан хугацаагаар хадгалах технологийг бүрэн эзэмшээгүй зэрэг саад байна.

Тэгвэл “Etchea Energy” компани Европ болон Хойд Америкийг гурван хос өндөр хүчдэлийн кабелиар холбосон, тив хоорондын хамгийн том далайн доорх эрчим хүчний шугамыг барихаар зорьж байна. Кабель нь Атлантын далайг бүхэлд нь дамнаж, Нью-Йоркийг баруун Францтай холбоно.

Компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Саймон Людлам хэлэхдээ “Өдрийн нарыг бид Европт ашиглахаас илүү өөр газарт ашиглах боломжтой. Энд салхитай, үргэлж нартай байдаг. Үүнийг АНУ-ын зүүн эрэг гэх мэт эрэлт хэрэгцээ ихтэй хэсэг рүү илгээхэд тохиромжтой” гэжээ.

Үндсэндээ ногоон эрчим хүчний кабелийн сүлжээ дэлхий даяар далайн ёроолоор тархаж эхлээд байна. Энэ нь дэлхийн цаг уурын шийдлийн нэгээхэн хэсэг болжээ. Гэвч нөгөөтэйгүүр ийм сүлжээ нь геополитикийн газрын зургийг өөрчилж, дэлхийн эрчим хүчний зарим дайныг далайн гүн рүү шилжүүлж байна.

Нүүрстөрөгчгүйжүүлэх хэрэгцээ урьд өмнө хэзээ ч ийм яаралтай байгаагүй. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх эрх бүхий Засгийн газар хоорондын комиссын мэдээлснээр хүн төрөлхтөн ирэх 10 жилийн хугацаанд экосистемтэй дасан зохицож амьдрахын тулд чулуужсан түлшнээс татгалзаж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бараг хоёр дахин бууруулах ёстой. Гэвч дэлхий дахин цаг уурын зорилтоосоо хоцорч яваа. Өөрөөр хэлбэл, ихэнх улс орон дэлхийн дулаарлыг бууруулах Парисын хэлэлцээрт нэгдээгүй байгааг “Climate Action Tracker”-ын дүн шинжилгээ харуулна.

Европын хэд хэдэн орны хооронд эрчим хүчний кабелиуд аль хэдийн холбогдсон бөгөөд эдгээрийн ихэнх нь холбоотон хөршүүд юм. Тухайлбал, цахилгаан станц барих газар нутгаар хязгаарлагдмал Их Британи л гэхэд далай доогуур Бельги, Норвеги, Нидерланд, Данитай аль хэдийнэ холбогдсон. Мөн нарлаг Австралиас Зүүн Өмнөд Азийн Сингапур улс руу нарны эрчим хүчийг илгээх “Sun Cable” төсөл гэж бий. Энэтхэг, Саудын Араб хоёр тус тусын эрчим хүчний сүлжээгээ Арабын тэнгисээр холбохоор төлөвлөж байна.

ГЕОПОЛИТИКИЙГ ЭЕРҮҮЛЭХ ТӨСӨЛ

Хойд Америкийг Баруун Европтой Зүүн Канад, Их Британи, Ирландаар дамжуулан 6ГВт-ын “HVDC” далай доорхи кабелиар холбох “NATO-L” төсөл дөнгөж эхний шатандаа явж буй. Үүнд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Төслийн ард Хойд Америк, Европ, НАТО гэсэн гурвал бий.

Төслийн геополитикийн үр дагавраас тэд зайлсхийхгүй байна. Харин ч энэхүү төсөл нь дэлхийн аюулгүй байдлыг эерэг тал руу нь чиглүүлнэ гэж найдаж буй. Геополитикийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд улс орнууд энэхүү төслөөр холбогдсоноор эгзэгтэй үе үүсэхэд хэнтэй холбоотон болохоо сайтар тунгаан бодох юм.

ОХУ-аас Герман руу чиглэсэн “Хойд урсгал 2” хийн хоолой өнгөрсөн онд хорлон сүйтгэх ажиллагаанд өртсөн. Ерөнхийдөө дайн эхэлснээс хойш Европын улс орнууд өөр хоорондоо эрчим хүчээ бие биетэйгээ илүү идэвхтэй хуваалцаж эхэлжээ. Энэ нь мэдээж Оросын байгалийн хийгээс хамааралтай байдлаа багасгах зорилготой.

Европ мөн Оросын эрчим хүчийг орлуулахын тулд АНУ-ын шингэрүүлсэн хийг сонгосон. Энэ нь урт хугацааны холбоотон хоёрын харилцааг улам ойртуулсан сонголт болжээ.

ОХУ саарал бүсийн довтолгоогоо эрчимжүүлэхийн тулд далай тэнгисийг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, бодит зэвсэгт мөргөлдөөн хийхгүй ч гэлээ шууд бус замаар өдөөн хатгаж, айлган сүрдүүлэхийг саарал бүсийн довтолгоо гэнэ. ОХУ нь Хойд тэнгис, Балтийн тэнгис дэх эрчим хүчний кабель, түүнчлэн далайн салхин цахилгаан станц, хийн хоолойн эргэн тойронд далайн гүнд тагнуулын ажиллагаа явуулж байна гэж өнгөрсөн онд Дани, Финланд, Норвеги, Шведийн хамтарсан баримтат кинонд дурдсан. Тус кинонд дурдсанаар ОХУ далайн гүн дэх чухал дэд бүтцийн зураглалыг гаргахыг оролдож байгаа аж.

Тухайн үед Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мэдээллийг үгүйсгэж, “Европын орнууд бүх зүйлд Оросыг үндэслэлгүйгээр буруутгахыг илүүд үзэж байна" гэжээ.

Ийм төрлийн халдлага Хойд тэнгист түгээмэл болсныг “Control Risks” компанийн эрсдэлийн ахлах шинжээч Жорж Дайсон хэлсэн байна.

Гэхдээ Атлантын далай маш гүн тул “NATO-L” холбогч кабель маш сайн хамгаалагдсан байх магадлалтай. Гагцхүү хуурай газарт гарч ирэх эрэг орчмын хэсэг нь хамгийн эмзэг байдаг. Энэ хэсэгт холбогч кабель загас агнуурын хөлөг онгоц гэх мэттэй шүргэлцэж, гэмтэх магадлалтай.

Эрчим хүч, дэд бүтцийн геополитикийг судалдаг Европын Гадаад харилцааны зөвлөлийн бодлогын зөвлөх Альберто Риззи хэлэхдээ “ОХУ нүүрс, газрын тос, байгалийн хийн арвин нөөцөөрөө олон 10 жилийн турш дэлхийн тавцанд голлох үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Өдгөө тэдний эдийн засгийн гол өрсөлдөгчид болох Европ, АНУ, Ойрхи Дорнодын орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийснээр нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй болсон. Хэрэв та Персийн булангийн орнуудыг харвал сэргээгдэх эрчим хүчний салбарт асар их хөрөнгө оруулалт хийж байна. Тэд мөн ногоон эрчим хүчний томоохон нийлүүлэгч болохыг хүсдэг. Тэд шилжилтийн үед ч эрчим хүчний хүчирхэг төв байх үүргээ хадгалж үлдэхийг хүсч байна. Гэтэл Орос гэх мэт зарим улс сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байна” гэлээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferHarley 2024-07-01 185.181.245.233

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWalker 2024-07-01 45.15.72.158

Харуулах боломжгүй.

Avatar

TammyFarmer 2024-07-01 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

SandraCooper 2024-07-01 188.130.186.156

Харуулах боломжгүй.

Avatar

JulieWilliams 2024-07-01 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LauraThompson 2024-07-01 45.86.0.38

Харуулах боломжгүй.

Avatar

ShelbyHudson 2024-07-01 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MeredithCoombs 2024-07-01 45.15.72.90

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaAndrews 2024-07-01 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

SaraBryant 2024-07-01 45.11.20.97

Харуулах боломжгүй.

Avatar

MargaritaJackson 2024-07-01 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinaGillespie 2024-07-01 188.130.143.123

Харуулах боломжгүй.

Avatar

KatyBrasley 2024-07-01 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

CassieRivera 2024-07-01 109.248.49.183

Харуулах боломжгүй.

Avatar

DianePerry 2024-07-01 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

AmyJones 2024-07-01 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSilakos 2024-07-01 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

TammyMiddleton 2024-07-01 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

MoniqueLehman 2024-07-01 188.130.220.131

Харуулах боломжгүй.

Avatar

KelliMartinez 2024-07-01 46.8.10.71

Харуулах боломжгүй.

Avatar

KelliGupta 2024-07-01 188.130.129.77

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaMason 2024-07-01 213.226.101.183

Харуулах боломжгүй.

Avatar

MistyDiaz 2024-07-01 94.158.190.15

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilson 2024-07-01 94.158.190.177

Харуулах боломжгүй.

Avatar

DanaMiller 2024-07-01 194.32.229.207

Харуулах боломжгүй.

Avatar

OlgaSullivan 2024-07-01 185.181.245.181

Харуулах боломжгүй.

Avatar

ChantellPratt 2024-07-01 188.130.129.94

Харуулах боломжгүй.

Avatar

KellieWaterman 2024-07-01 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyReed 2024-07-01 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

KristiGregor 2024-07-01 46.8.222.85

Харуулах боломжгүй.

Avatar

LoriOrtiz 2024-07-01 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

AnneSpoonemore 2024-07-01 188.130.221.245

Харуулах боломжгүй.

Avatar

KristiSwearingen 2024-07-01 188.130.221.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherinaAlcime 2024-07-01 188.130.184.77

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieGonzales 2024-07-01 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieSimmons 2024-07-01 46.8.213.55

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyHughes 2024-07-01 46.8.154.104

Харуулах боломжгүй.

Avatar

HillaryHunt 2024-07-01 109.248.15.117

Харуулах боломжгүй.

Avatar

ClaudiaLacy 2024-07-01 188.130.129.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherylLucas 2024-07-01 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

AngelChavez 2024-07-01 46.8.223.186

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-01 107.174.138.172

Уяахуяа тролл шаахайнууд коммент ч бичиж чадахгүй уйтгартай болжээ, бодвол шокноосоо гарч чадахгүй байгаа биз, ккк

Avatar

Нэргүй 2024-07-01 103.168.34.12

SAIN MUNDAG UYMAA

Avatar

HeatherClay 2024-07-01 212.115.49.108

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAbraham 2024-07-01 188.130.129.136

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж