ДҮН: МАН 68, АН 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4

ДҮН: МАН 68, АН 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4

ДҮН: МАН 68, АН 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4

УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж, өнөөдөр /2024.06.29/ хяналтын тооллого үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын өгсөн саналыг гараар тоолж баталгаажуулснаар Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор сонгуулийн дүнг танилцуулах юм.

Урьдчилсан дүнгээр МАН 68 орчим суудал аваад байгаа бол Ардчилсан нам 42 суудал, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг нам 4 суудал авах боломжтой боллоо.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдож буй юм.  УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч нийтдээ 1341 нэр дэвшигч өрсөлдсөн. Энэ удаагийн сонгуульд 2.2 сая орчим сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн байснаас 1.4 сая нь саналаа өгсөн юм.

ЖАГСААЛТ: МАН 18, АН 16, ХҮН 7, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ 4, ИЗНН 4 СУУДАЛ

МАН:

  1. Г.Лувсанжамц
  2. М.Энхцэцэг
  3. Ч.Анар
  4. О.Саранчулуун
  5. Д.Рэгдэл
  6. Д.Ганмаа
  7. С.Эрдэнэбат
  8. М.Мандхай
  9. Д.Энхтүвшин
  10. Б.Уянга
  11. Ж.Галбадрах
  12. А.Ариунзаяа
  13. Б.Баярбаатар
  14. Б.Хэрлэн
  15. Д.Бум-Очир
  16. О.Номинчимэг
  17. С.Зулпхар
  18. Х.Баасанжаргал

АН:

  1. Л.Гантөмөр
  2. С.Одонтуяа
  3. Ж.Батсуурь
  4. С.Цэнгүүн
  5. Ө.Шижир
  6. Ж.Баярмаа
  7. Ж.Баясгалан
  8. Д.Энхтуяа
  9. Х.Тэмүүжин
  10. Б.Пунсалмаа
  11. Э.Одбаярп
  12. П.Батчимэг
  13. Г.Очирбат
  14. Б.Жаргалан
  15. А.Ганбаатар
  16. Ц.Мөнхтуяа

ХҮН:

  1.  Т.Доржханд
  2. Л.Энхнасан
  3. П.Ганзориг
  4. Г.Уянгахишиг
  5. Б.Найдалаа
  6. Б.Мөнхсоёл
  7. Д.Гантулга

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:

  1. Н.Номтойбаяр
  2. А.Ундраа
  3. Д.Пүрэвдаваа
  4. М.Сарнай

ИЗНН:

  1. Б.Батбаатар
  2. М.Нарантуяа
  3. Р.Батболд
  4. С.Замира

ТОЙРОГ: МАН 50, АН 26,  ХҮН 2 СУУДАЛ АВЧЭЭ

УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан нам олонх буюу 7 нэр дэвшигч хамгийн олон санал авсан бол МАН-аас хоёр хүн хамгийн олон санал авав. Тус тойрогт хамгийн өндөр саналыг АН-аас нэр дэвшсэн хуульч О.Алтангэрэл авсан бол түүний араас УИХ-ын гишүүн С.Ганбаатар, МАН-аас нэр дэвшсэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АН-аас нэр дэвшсэн П.Мөнхтулга, МАН-аас нэр дэвсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-аас нэр дэвшсэн Г.Хосбаяр, Б.Жаргалсайхан, Д.Цогтбаатар нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 2-р тойрогт МАН-аас зургаан нэр дэвшигч хамгийн олон санал авсан бол Ардчилсан намаас дөрвөн нэр дэвшигч хамгийн олон санал авав. Тус тойргийн Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хамгийн олон санал авч тэргүүлсэн бол түүний араас АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, МАН-аас нэр дэвшсэн ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, АН-аас нэр дэвшсэн Б.Түвшин, АН-аас нэр дэвшсэн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, МАН-аас нэр дэвшсэн Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал, Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 3-р тойрогт МАН хоёр, АН-аас 1 хүн хамгийн олон санал авав. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Х.Жангыбал хамгийн олон санал авсан бол УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ж.Аубакир, Ардчилсан намаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Бейсэн нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 4-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн 7 хүн, АН-аас нэр дэвшсэн 1 хүн хамгийн олон санал авав. Тус тойрогт АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн олон санал авч тэргүүлсэн бол түүний араас МАН-аас нэр дэвшсэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Батлут, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн захирал Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 5-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн 7 хүн хамгийн өндөр санал авсан бол Ардчилсан намаас гурван нэр дэвшигч хамгийн олон санал авсан. МАН-аас Сангийн сайд Б.Жавхлан хамгийн өндөр санал авсан бол УИХ-ын гишүүн Ц.Туваан удаалав.  Мөн Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Батбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр, Боомтын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ардчилсан намын гишүүн С.Эрдэнэболд, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ж.Батжаргал нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 6-р тойрогт МАН-аас зургаан нэр дэвшигч, АН-аас нэг хүн хамгийн олон санал авсан. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тойргоо тэргүүлж хамгийн олон санал авсан бол түүний араас Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаяр, М банкны захирал Л.Соронзонболд, Ардчилсан намаас нэр дэвшсэн Ш.Бямбасүрэн, МАН-аас нэр дэвшсэн ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 7-р тойрогт АН-аас нэр дэвшсэн таван хүн, МАН-аас нэр дэвшсэн хоёр хүн хамгийн олон санал авсан. АН-аас нэр дэвшсэн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж тус тойрогт хамгийн олон санал авсан бол түүний араас МАН-аас нэр дэвшсэн Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, АН-аас нэр дэвшсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, АН-аас нэр дэвшсэн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, АН-аас нэр дэвшсэн Р.Эрдэнэбүрэн, Г.Ганбаатар нар  хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт МАН-аас дөрөв, ХҮН-аас нэг хүн хамгийн олон санал авсан. МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тус тойрогт хамгийн олон санал авсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр удаалж, ХҮН намаас нэр дэвшсэн НИТХ төлөөлөгч П.Наранбаяр, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, МАН-аас нэр дэвшсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт МАН-аас хоёр, ХҮН намаас 1 нэр дэвшигч хамгийн олон санал авсан. Тус тойрог ХҮН намын нэр дэвшигч Ж.Золжаргал хамгийн олон санал авсан бол МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг удаалж, МАН-аас нэр дэвшсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 10-р тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт МАН-аас дөрвөн хүн, АН-аас хоёр хүн хамгийн олон санал авчээ. МАН-аас нэр дэвшсэн Цахим хөгжлийн сайд Н.Учрал хамгийн олон санал авч тойргоо тэргүүлсэн бол түүний араас МАН-аас нэр дэвшсэн О.Батнайрамдал, АН-аас нэр дэвшсэн Ц.Баатархүү, МАН-аас нэр дэвшсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, АН-аас нэр дэвшсэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас дөрөв, АН-аас нэр дэвшсэн нэг хүн хамгийн олон санал авав. МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Э.Батшугар тус тойрогт хамгийн олон санал авч тэргүүлсэн бол түүний араас АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, МАН-аас нэр дэвшсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, МАН-аас нэр дэвшсэн Хотын даргын орлогч П.Сайнзориг, МАН-аас нэр дэвшсэн Соёлын сайд Ч.Номин нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын гишүүн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн хоёр, АН-аас нэр дэвшсэн нэг хүн хамгийн олон санал авсан. МАН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан хамгийн олон санал авч тэргүүлсэн бол түүний араас АН-аас нэр дэвшсэн сэтгүүлч Ч.Лодойсамбуу  удаалж, МАН-аас нэр дэвшсэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гуравт оржээ.

УИХ-ын 13-р тойрог буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн хоёр хүн хамгийн олон санал авчээ. Тус тойрог нийслэлийн хэмжээнд хамгийн бага сонгогчтой бөгөөд МАН-аас нэр дэвшсэн Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар хамгийн олон санал авчээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

92 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

PaulaAndrews 2024-06-29 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

SaraBryant 2024-06-29 45.11.20.97

Харуулах боломжгүй.

Avatar

MargaritaJackson 2024-06-29 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinaGillespie 2024-06-29 188.130.143.123

Харуулах боломжгүй.

Avatar

KatyBrasley 2024-06-29 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

CassieRivera 2024-06-29 109.248.49.183

Харуулах боломжгүй.

Avatar

DianePerry 2024-06-29 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

AmyJones 2024-06-29 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSilakos 2024-06-29 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

TammyMiddleton 2024-06-29 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

MoniqueLehman 2024-06-29 188.130.220.131

Харуулах боломжгүй.

Avatar

KelliMartinez 2024-06-29 46.8.10.71

Харуулах боломжгүй.

Avatar

KelliGupta 2024-06-29 188.130.129.77

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaMason 2024-06-29 213.226.101.183

Харуулах боломжгүй.

Avatar

MistyDiaz 2024-06-29 94.158.190.15

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilson 2024-06-29 94.158.190.177

Харуулах боломжгүй.

Avatar

DanaMiller 2024-06-29 194.32.229.207

Харуулах боломжгүй.

Avatar

OlgaSullivan 2024-06-29 185.181.245.181

Харуулах боломжгүй.

Avatar

ChantellPratt 2024-06-29 188.130.129.94

Харуулах боломжгүй.

Avatar

KellieWaterman 2024-06-29 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyReed 2024-06-29 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

KristiGregor 2024-06-29 46.8.222.85

Харуулах боломжгүй.

Avatar

LoriOrtiz 2024-06-29 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

AnneSpoonemore 2024-06-29 188.130.221.245

Харуулах боломжгүй.

Avatar

KristiSwearingen 2024-06-29 188.130.221.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherinaAlcime 2024-06-29 188.130.184.77

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieGonzales 2024-06-29 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieSimmons 2024-06-29 46.8.213.55

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyHughes 2024-06-29 46.8.154.104

Харуулах боломжгүй.

Avatar

HillaryHunt 2024-06-29 109.248.15.117

Харуулах боломжгүй.

Avatar

ClaudiaLacy 2024-06-29 188.130.129.201

Харуулах боломжгүй.

Avatar

CherylLucas 2024-06-29 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

AngelChavez 2024-06-29 46.8.223.186

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherClay 2024-06-29 212.115.49.108

Харуулах боломжгүй.

Avatar

ШУДАРГА ЁС 2024-06-29 45.117.35.32

ОЮУК САЙДАД ДАЙХ ҮГ. МАН БУЮУ ОЮУК САЙДЫГ ЧАДАХ ХЭМЖЭЭНДЭЭ ТУЛТАЛ ДЭМЖЛЭЭ. ТА БҮГД ДАХИЖ УЛСЫН ИХ ХУРАЛД ОРСОН УУ ОРСОН. МЯНГА МЯНГАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛӨӨС БИЧИЖ БАЙНА. 34 ЖИЛ УЛС ТӨРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ИДЭЖ УУХ БАЙ БОЛСОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН АЛБЫГ ЦЭВЭР АРИУН БАЙЛГАХАД ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАНА ГЭДЭГ ИТГЭЛ ТЭЭЖ САНАЛ ӨГСӨН ШҮҮ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЭРХЭМ САЙД ТАНД АМЖИЛТ ХҮСЭЕ.

Avatar

NicoleAbraham 2024-06-29 188.130.129.136

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalGutierrez 2024-06-29 46.8.57.7

Харуулах боломжгүй.

Avatar

MaggieWallace 2024-06-29 45.90.196.161

Харуулах боломжгүй.

Avatar

DianaHeartlezz 2024-06-29 46.8.106.55

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleRoberts 2024-06-29 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJones 2024-06-29 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

AmberJohnston 2024-06-29 188.130.211.148

Харуулах боломжгүй.

Avatar

LeisaJones 2024-06-29 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaThomas 2024-06-29 188.130.137.237

Харуулах боломжгүй.

Avatar

LatashaWilliams 2024-06-29 46.8.213.207

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaHalverson 2024-06-29 188.130.188.172

Харуулах боломжгүй.

Avatar

Шшу 2024-06-29 122.201.31.217

Лүндэг гэнэ үү хараваас маанаг өөрөөсөө бусдыг бодох чадваргүй орк царайтай нөхдүүд нэлээд олон харагдаж байх юм даа. Иймэрхүү царайтай нөхдүүд олон нийтийн төлөө юу ч хийж чадахгүй. Та нар өнгөрсөн 30 жилээ бод дуракуудаа.

Avatar

JessicaParker 2024-06-29 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

GinaWalker 2024-06-29 188.130.128.142

Харуулах боломжгүй.

Avatar

Toli 2024-06-29 195.123.31.122

Estoi gishuud geh ulsin höröngö idej, hulgaildag ichihgui humuus nemegdeheer uls, ard irgedin ödör tutmin, ireeduin amdral deeshleh jum uu???

Avatar

NicoleRodriguez 2024-06-29 46.8.14.109

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-06-29 66.181.160.73

МАН , төрийн албаны 240 00 , Түүнийг дагаж амьдардаг 250 000 хүнийхээ л саналыг авсан байна дөө. Жирийн ардын дунд бол ямарч нэр нүүргүй юм байнаа…

Avatar

KristyCarter 2024-06-29 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrown 2024-06-29 109.248.14.5

Харуулах боломжгүй.

Avatar

AnnaBlackwell 2024-06-29 109.248.14.213

Харуулах боломжгүй.

Avatar

KaraCampbell 2024-06-29 188.130.128.199

Харуулах боломжгүй.

Avatar

Цог Мн 2024-06-29 122.201.31.123

гоё шүү. сонгууль бүртээ хуулинд жилийн өмнө өөрсдөө засвар оруулаад л . өөрсдөө юм уу нохойнууд аа сонгоод л . яах гэж анх Чимэд хуульч үндсэн хуулийг ардын их хурлаар батлуулсан бил ээ. тэр үед л энэ хуулинд засвар орохыг 50 жилээр царцаана гэж оруулаагүй юм бол .

Avatar

ShakiaDrakeford 2024-06-29 188.130.129.141

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-29 103.168.34.2

mal pz da nar hulgaichidaa dahial gargaad daraa jon2 geed 4 jil ugleed shaagad mal pz da nar zaya chin

Avatar

АРД 2024-06-29 66.181.185.214

Бэлтэс мөрөнд тархиа угаалгадаг Хөвсгөлчүүд, 1000-ны шилдэг зальтан фэнг шүй Ганбаатарт тархиа мэдүүлдэг Орхончууд, Будилаантай Булганчуудын сонголт ийм байх нь аргагүй. 1000-НЫ ШИЛДЭГ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, ХУДАЛЧ Жанхуугийн яруу алдар бадартугай. Ямар ард түмэн байна яг тийм л төр байна!!!

Avatar

Нэргүй 2024-06-29 47.227.179.89

зөөврийн усны Фонтан баригч Чухал царайлсан хулгайч Амарсайхан нэмэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-06-29 178.174.229.45

TURIIN DALBAA GJ YUM ER N BUDAGTAI DAAVUUU

Avatar

Нэргүй 2024-06-29 47.227.179.89

ЭБИ гийн устгасан АН буцаж ирэв.Энэ бол АХ ны ялалт мөн.Жийнко гийн РЕКЕТЧИН гарсан нь тоогүй

Avatar

LorenaCorbett 2024-06-29 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-29 59.153.114.191

Монголын зарим ноён Хөндлөн гэдэг нэртэй байсан.

Avatar

CatherineGonzales 2024-06-29 46.8.16.129

Харуулах боломжгүй.

Avatar

Түүх ч 2024-06-29 202.21.120.62

Д.Рэгдэл шинэ их хурлын анхны дарга нь болж удирдаад жинхэнэ их хурлын дарга нь Цогтбаатар, Энхбаяр хоёрын нэг болохоор харагдаж байна.

Avatar

Chbchj 2024-06-29 202.126.91.210

Чимэд хүрэлбаатар ерөнхий сайд болох нь тодорхой
Оюунэрдэнэ шадар сайд болохийн бн
(Одоо ч улс орон хөгжлийн замдаа гарлаадаа) 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳👋👋👋👋👋👋

Avatar

Түүх ч 2024-06-29 202.21.120.62

Ерөнхий сайд парламентаас гарна шүү, уучлаарай

Avatar

Нэргүй 2024-06-29 139.5.216.161

Эрүүгийн элментүүд , биеэ үнлэгчид ч бна

Avatar

Нэргүй 2024-06-29 103.57.92.58

говийнхон хэнийг сонгохоо мэддэггүй юм уу

Avatar

StephanieBrooks 2024-06-29 109.248.142.184

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2024-06-29 192.82.65.32

ШАРК АНАР, МҮХАТ-ЫН ЭНХТҮВШИН 2-Г ОВОО ЮМ УУ ГЭСЭН ХУМСАА НУУСАН ХАР МУУРНУУД БАЙЖЭЭ. АРЧААГҮЙ ГАРУУД

Avatar

ИРГЭН 2024-06-29 66.181.189.147

Лодойсамбуу бол боловсролгүй, ёс жудаггүй залуу УИХ -д орж ирсэн нь тун харамсалтай байнаа??? ТӨРИЙНХЭЭ ТУГИЙГ УРЖ ТАСДАЖ БАЙГАА ХҮН??? ЯАЖ ТӨРИЙНХӨӨ ТУГАНД МӨРГӨЖ, ТАНГАРАГ ӨРГӨХ ЮМ БОЛДОО. ЛОДОЙСАМБУУ ЧИ ТАНГАРАГ ӨРГӨХӨӨС ӨМНӨ АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ ШҮҮ. АН-ын дарга ГАНТӨМӨР та энэ ёс зүйгүй гишүүндээ арга хэмжээ аваач, гудамжны хэрүүлч заргаар АН-ын жирийн гишүүдийг доромжилдог цуглуулагуу.??? Мөн МӨНХ БАЯСГАЛАН гэж хэрүүлээр мэргэшсэн хүүхэн, гудамжны хэрүүл хийлгүй ёс журамтай

Avatar

Ха ма 2024-06-29 139.5.217.127

3-р тойргынхоо зурган солио хаха чочлоошд

Avatar

Зочин 2024-06-29 202.126.89.209

Мөннө хуурамчаар хэвлэсэн тараасан бол Төрийн эрх мэдэл булааж авах ноцтой гэмт хэрэг учир ХОВДЫН МАНы 2 нөхөрт эрүүгийн хууль үйлчлжх ёстоы

Avatar

Нэргүй 2024-06-29 139.5.218.93

АН-ын моячууд гарчээ хурай хурай. Одоо хурлаа хийж Женког сонгох ёстой.

Avatar

Нэргүй 2024-06-29 202.9.40.75

Лодойсамбуу бол хууль санаачлах хэмжээний боловсролтой хүн биш. Хэрүүл тэмцэлд л сайн байх. Хууль батлалцах гэж УИХ-д сонгогдож байгааг тэр ойлгохгүй харин МАН-тай тэмцэх талбар гэж бодож байгаа. Лодойсамбуу Монгол оронд хайртай ч хүн биш. Ямар сайндаа муу Монголын далбааг түмний нүдэн дээр урж тасдан хаяж байхав дээ. Монголчууд Монгол улсыг үнэхээр үл тоодог нь тэр үед илэрхий болсон. АНУ-д бол хайртай юм шиг санагдсан. ХУД-т олигархиуд их амьдардаг юм байхдаа

Avatar

ЗОЧИН 2024-06-29 203.91.115.38

ЛОДОЙ МУНДАГ ЗАЛУУ. УРСАН ДААВУУ НЬ ЗҮГЭЭР Л ЦЭНХЭР УЛААН ДААВУУ БАЙСАН . 44 ИХ НАЯД БУЮУ НЭГ ХҮНД НООГДОХ 5 ТЭРБУМЫГ ИДЧИХСЭН МАН ХУЛГАЙЧУУДЫГ ЗАЙЛУУЛАХ Л ЧУХАЛ.

Avatar

ЗОЧИН 2024-06-29 203.91.115.38

МАН Ы ТАЛААС ИЛҮҮ НЬ КНОПЧИД. ХАМГИЙН УХААНТАЙ ГЭХ НЭГ Ч АМЬТАН АЛГА. АН ИЙН ОРЖ ИРЭГСЭД ХАМГИЙН МУНДАГ УХААНТАЙНУУД ОРЖ ИРСЭН БАЙНА. ЛОДОЙ ЖЭНКО ТЭМҮҮЖИН МӨНХБАЯСГАЛАН ГЭЭД ЖИНХЭНЭ МАНЫ ГӨЛӨШНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГООЖУУЛНА. ГУРАВДАГЧДААС Ч БАС МУУГҮЙ ГАНУ НЭГҮҮД БАЙНА АА БАЙНА.АМЖИЛТ АМЖИЛТ

Avatar

Зочин 2024-06-29 59.153.112.153

жёнко, босоо, Даваасүрэн, Алтанхуяг мэтээс салж чадаагүй нь харамсалтай, өөр бас өөрийн мэдэлгүй утсан хүүхэлдэйнүүд, бууны ноход мэр сэр байна аа байна, ерөнхийдөө тааруухан сонгууль болчих шиг

Avatar

За одоо болноо . 2024-06-29 103.212.119.17

Энэ сонгууль яах вээ . Дайнд яваад дайсан аа дарсан баатрууд биш шүү дээ . 4 жилд нэг удаа л гишүүн бол оо л биз . Яасан их тэмүүлэнэ бээ . Их санасан газар 9 биш 900 шөнө хоосоон гэж үг бий шүү .

Avatar

зочин 2024-06-29 66.181.187.119

Чам мэт хувиа хичээгч хувалзуудад сонгууль ач холбогдол бага байж мэднэ, Харин монголчуудын хувьд ирэх 4 жилийн үйл ажиллагаа иргэдийн амьдралыг илтгэх,магадгүй цаашдын хувь заяаг ч тодорхойлж болох чухал зүйл, Украиныг хар, Баруунд итгээд тэднийг дагавал сайн сайхан болно,европоор чөлөөтэй тэнэх сайхан боломж гарна гэж хууртаад,төрийн эрхэнд нацистүүдийг гаргаад одоо эх орноо бараг бүрэн сүйрүүлж байна, Бид ч барууны хөрөнгөтнүүдийн тавиулууд хөлсний этгээдүүдийг төрд гаргах тун ойртсон байна

Avatar

Нэргүй 2024-06-29 202.126.89.237

Одоо тэгэхгүй. Ухаарсан. Улсын төлөө Боол мэт зүтгэнэ гэсэн нь

Avatar

зочин 2024-06-29 66.181.187.119

Ардчилагч гэх хулгайчууд иргэдийг хуурч, хоосон амлаж луйврын аргаар төрд нэг биш удаа гарч улс орны эдийн засгийг цөөнгүй удаа сүйрүүлсэн,Нийгмийн өмчийг байнга цусалж идэж,иргэдийн хөдөлмөрийг мөлжиж гүзээлсээр байна, Манай баялагийн ихэнх нь тэдний мэдэлд орлрр,Тэдний гол зорилго бол аажмаар төрд гарч монгол орныг барууны хамааралд оруулах ,хоёр хөрштэй харилцаах харилцааг хүйтрүүлэх явдал,Үүнийг мэдсээр байж бид яагаад энэ бүлэг луйварчдыг төрд гарах хүртэл нь дэмжинэ вэ

Avatar

Erbiidee bayrlalaa!!!!!!!!####!!! 2024-06-29 66.181.161.153

AN dahi Jenkogiin taliin humuus garchee diilenh ni.Jenkogoor udirduulsan bol MAN evgui bdald oroh ersdeltei blaa .Eebiigiin. huchind MAN, d ashigtaigaar errgelee.eebiigiin shurguulsan humuus nurlaa.Eebiidee Bayrlalaa.

Avatar

Нэргүй 2024-06-29 66.181.182.201

ерөнхий сайд Б.Жавхлан болно

Avatar

ЗОЧИН 2024-06-29 203.91.115.38

ХОГИЙН ХУТГУУР, БАС НЭГ ХУДЛАА ГАР ДАА.

Avatar

сдомпш 2024-06-29 103.10.22.135

Монгол төрийн далбааг урсан хүнээ сонгож байдаг Үхэр монгол бишээ Илжиг монголдой нар хэзээ ч нар үзэхгүй ээ!!!!

Avatar

Даваа 2024-06-29 103.57.93.11

Нийслэлд Нямбаатарыг Засаг даргаар тавьсан нь маш зөв шийдэл болсон байна. Нөгөө Сумьяабазартай байсан байна. Нямбаатар энэ хугацаанд маш сайн ажилласан.байна паа. Үр дүнг нь хардаа. Бараг 80 хувь

Avatar

Нэргүй 2024-06-29 202.9.46.241

Монгол төрийн бэлгэдэл, үнэт зүйл болсон төрийн далбааг шүд зуун урж тасдаж хаядаг Ч.Лодойсамбуу гэдэг хүн төрийн далбаагаа үнсэж, УИХ- н гишүүн болох ёс суртахууны эрхтэй юу ??? Ер нь ийм үйлдэл гаргасан хүнд үзүүлэх шийтгэл гэж байна уу? Эсвэл хэн дуртай нь ураад, дэвсээд байж болдог юмуу ??? Хариулт өгөх байгууллага байна уу?

Avatar

Нэргүй 2024-06-29 139.5.216.229

монголчуждаас уучлал гуйх ёстой! төрийн минь далбааг урж тасдсан өөдгүй толгой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж