Хүнсний нэмэлтээс болж нас барагсдын тоо 76 хүрчээ

Хуучирсан мэдээ: 2024.06.29-нд нийтлэгдсэн

Хүнсний нэмэлтээс болж нас барагсдын тоо 76 хүрчээ

Хүнсний нэмэлтээс болж нас барагсдын тоо 76 хүрчээ

Холестерин бууруулах үйлдэлтэй нэмэлт бүтээгдэхүүн ашигласан таван хүн нас барсан гэх мэдээлэл энэ оны гуравдугаар сард анх гарсан. Үүний дараа Японы Эрүүл мэндийн яам тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Осака хотын  “Кобаяаши” эмийн үйлдвэрт нэгжлэг хийж, “Beni Koji” гэх улаан буудайнаас гаргаж авсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг иргэдэд зөвлөсөн. “Beni Koji” хийхэд ашигладаг улаан буудайн цардуулыг мөн хүнсний нэмэлт будгаар ашигладаг аж.

Тэгвэл “Beni Koji” бүтээгдэхүүнтэй холбоотой байж болзошгүй дахин 76 нас баралт бүртгэгдсэнийг шалгаж байна. “Кобаяаши” эмийн үйлдвэрээс мэдэгдэхдээ “Бид эмнэлгийн тусламж хүссэн хүмүүсээс 1656 лавлагаа хүлээн авсан. Эндээс 76 хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа” гэжээ. Мөн нас баралтын шалтгаан, цар хүрээ, тэр дундаа бөөрнөөс бусад эрхтэн гэмтсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Улаан мөөгөнцрийн будаа гэх найрлагыг Зүүн Азийн орнууд олон зууны турш хоол хүнс, согтууруулах ундаа, ардын анагаах ухаанд ашигласаар ирсэн.

Харин “Кобаяаши” эмийн үйлдвэр нь эрүүл мэндийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ Япондоо алдартай. Сүүлийн гурван жилийн хугацаанд нэг сая багц “Beni Koji” борлуулагдсан ба Хятад, Тайвань зэрэг бусад үйлдвэрлэгч орнууд руу экспортлогджээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж