Хар тэнгисийн дээгүүр нисгэсэн дроны хариуд арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2024.06.29-нд нийтлэгдсэн

Хар тэнгисийн дээгүүр нисгэсэн дроны хариуд арга хэмжээ авна

Хар тэнгисийн дээгүүр нисгэсэн дроны хариуд арга хэмжээ авна

АНУ-ын нисгэгчгүй онгоц Хар тэнгис дээгүүр ниссэн тул хариу арга хэмжээнд бэлтгэхийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд албаныханд даалгажээ.

Яамны мэдэгдэлд дурдсанаар “Хар тэнгисийн дээгүүр АНУ-ын нисгэгчгүй онгоцууд нисэх нь олширч байна. Тэд барууны орнуудаас Украинд нийлүүлсэн зэвсгийг онилж, тагнуулын ажиллагаа явуулдаг. Энэ нь АНУ болон НАТО-гийн бусад орон Украины талд оролцож байгааг харуулж байна. НАТО-гийн гишүүд үүний хариуцлагыг хүлээх болно” гэжээ.

Мөн Батлан ​​хамгаалахын сайд Андрей Белоусов өдөөн хатгалгад шуурхай хариу арга хэмжээ авах талаар санал оруулах чиглэл өгсөн гэв.

Оросын Су-27 сөнөөгч онгоц АНУ-ын “MQ-9 Reaper” нисгэгчгүй онгоцыг гэмтээж, Хар тэнгист осолдсон хэрэг 2023 оны гуравдугаар сард гарч байсан. Энэ нь Хүйтэн дайнаас хойш ОХУ, АНУ-ын хүчний хооронд болсон анхны шууд мөргөлдөөн байв. Ийм явдал дахин давтагдвал Украины дайнаас үүдэлтэй хурцадмал байдал улам даамжирч магадгүй юм.

Үүний дараа Оросын хоёр Су-27 онгоц зайд Хар тэнгисийн дээгүүр ердийн ажиглалтын ажиллагаа явуулж байсан “MQ-9” онгоц руу шатахуун асгасан гэж Пентагон мэдэгдсэн. Улмаар АНУ-ын нисгэгчгүй онгоц Оросын хилийн ойролцоо нисч, Оросын эрх баригчдын хориглосон бүс нутаг руу нэвтэрсэн ажээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
14
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж