Европын холбоо Урсулаг улираан сонгохоор нэр дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.06.29-нд нийтлэгдсэн

Европын холбоо Урсулаг улираан сонгохоор нэр дэвшүүлэв

Европын холбоо Урсулаг улираан сонгохоор нэр дэвшүүлэв

Европын холбооны удирдагчид Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Европын комиссын одоогийн тэргүүн Урсула фон дер Лейенийг улираан сонгохоор нэр дэвшүүлэв. Урсула фон дер Лейен дахин томилогдвол хоёр дахь таван жилдээ Европын комиссыг тэргүүлнэ.

Мөн Эстонийн ерөнхий сайд Кажа Калласыг Европын холбооны гадаад харилцааны даргаар, Португалийн ерөнхий сайд асан Антонио Костаг Европын холбооны дээд хэмжээний уулзалтын дараагийн даргаар сонгох болов.

Урсула фон дер Лейен, Кажа Каллас нарын томилгооны асуудлаар Европын парламент санал хураах ёстой. Европын парламентаас зөвшөөрөл авах нь илүү төвөгтэй сорилт байж магадгүй юм. Тодруулбал, Урсула фон дер Лейен дахин сонгогдохын тулд 361 санал авах шаардлагатай. Онолын хувьд авч үзвэл баруун төвийн үзэлтэй Европын ардын нам, либералууд болон социал демократуудын дэмжлэг түүнд хангалттай юм.

Эстонийн ерөнхий сайд Кажа Калласын хувьд Украиныг хүчтэй дэмжигч бөгөөд Кремль болон Путиныг хатуу шүүмжлэгч нэгэн. Эстони дахь ЗХУ-ын үеийн дайны дурсгалуудыг устгасны дараа Кремль түүнийг гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад оруулсан билээ. Түүний тууштай байр суурь нь гадаад орчинд болон холбооны блок дотор саад болж магадгүй гэж зарим шүүмжлэгч үзэж байна.

Өнгөрсөн жил ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон Коста Бельгийн ерөнхий сайд асан Шарль Мишельийг орлохоор болжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж