Ардчилсан намаас дөнгөж сая сонгуулийн үйл явц болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж:
-Монгол орон даяар сонгуулийн ирц 60 гаруй хувьтай явж байна. Сонгуулийн ирц сүүлийн цаг гаруйн хугацаанд удааширлаа. Сонгууль дуусахад ердөө 1:40 цаг үлдсэн байна. Залуучуудыг сонгуулиа хариуцлагатайгаар өгөхийг уриалж байна. Яг энэ цаг мөчид энд ардчилсан намын залуучууд цугласан байна. Үзэл санаагаар талцуулахгүй байх уриалгыг Ардчилсан нам гаргасан. Тэр ч утгаараа Ардчилсан нам залуучуудын төлөөллийг дэвшүүлсэн. Ирээдүйнхээ төлөө саналаа өгөхийг уриалж байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Цэнгүүн:
-Энэ цаг мөчид мэдээллийг тэнцвэртэй хүргэх хэрэгтэй. Залуучуудаа сонгуулиа өгөхийг уриалмаар байна. Улаанбаатарт өчнөөн асуудал бий үүнийг залуучууд бид өөрчилнө. Үлдсэн цагтаа залуучууд идэвхтэй сонгуулиа өгөхийг уриалж байна.
Э.Энхпүрэв:
-Залуучуудын оролцоо өмнөх жилүүдээс сайн байгаа нь талархууштай. Залуучуудын орон гэдгээ харуулах хэрэгтэй байна. Үлдсэн цагтаа идэвхтэй саналаа өгөөрэй" гэв.
Холбоотой мэдээ