Ардчилсан намаас өнөөдөр /2024.06.28/-ны 18:00 цагт ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж мэдээлэл хийлээ. МАН-д сануулсаар байхад хууль бус зүйл хийсээр байна. Өнөөдрийн 18:00 цаг хүртэл эрх баригчид хууль бус үйлдэл гаргасаар байна. Иймээс Ардчилсан намаас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шийдэгдсэн болон шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл хүргэе.
Нэгдүгээрт, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, 110 дугаар ангийн удирдлага цэргийн албан хаагч нарыг санал өгүүлэхдээ МАН-аас нэр дэвшигч найман хүнийг дугуйлна шүү гэдэг цаас халаасанд хийж өгөөд, нөгөө цэргийн албан хаагч нар найман хүнийхээ нэрийг харах гэж байхдаа ажиглагч нарт баригдаж, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна. Ингээд цэргийн алба хаагчийн халааснаас гарч ирсэн нэрийг баримтжуулан авсан бичлэгийг хүргэж байна. Тиймээс Зэвсагт хүчний 110 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Амарсайхан, 186 дугаар ангийн захирагч, н.Төрмөнх бол Монгол Улсынхаа нийт иргэдийн өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагч. Гэтэл Монгол төрийн эрхийг хууль бусаар авах санаархал хийж байна гэж Ардчилсан намынхан үзэж байна. Тиймээс холбогдох байгууллагад гомдол гарган шалгуулж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Зэвсэгт хүчний хоёр ангид цэргүүдийг бөөнөөр нь ачиж МАН-д санал өгүүлэхээр очсон байна. Монгол төрийн сонгууль аль нэг эрх баригч намын, хэн нэгэн эрх мэдэлтэй хүний хүслээр явж, дарамт дор, командаар санал өгүүлдэг байж болохгүй. Цэргийн алба хаагчид хэнээс ч хараат бусаар саналаа өгөх эрхтэй. Тиймээс энэ асуудлыг ч мөн шалгуулах болно.
Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн II тойрогт төрийн байгууллагын автомашиныг сонгуульд ашигласан хууль бус үйлдэл гарсан. Тодруулбал, Завхан аймагт хүн эмнэлгийн машинаар сурталчилгаа хийсэн нь баримтжуулагдаж, 20 сая төгрөгөөр торгуулсан баримтыг та бүхэнд хүргэж байна.
Гуравдугаарт, Монгол төрийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хэвлэж иргэдэд тараасан байж болзошгүй байна. Тухайлбал, Ховд аймгийн Жаргалант сумын Цагаан эрэг гэх газар их хэмжээний хуурамч мөнгө хэвлэж, салхинд хийсч байгааг болон хуурамч мөнгөн дэвсгэртүүдийг баримт болгон авсан байна.
Дөрөвдүгээрт, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга н.Билэгсүмбэрэл гэх хүн машиндаа иргэд сонгогчдын санал авах зорилгоор мөнгө тарааж байхдаа үйлдэл дээрээ баригдсан байна. Мөн Баянзүрх дүүргийн наймдугаар байранд иргэдийн санал өгсөн хэсгийн яг дээрээс хяналтын камер байршуулан иргэдийг хянаж байна. Завхан аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн баг мөнгө тарааж байгаад баригдсан байна гэв.
Арпчилсан намын Хуулийн албаны дарга н.Батхуяг "Өнөөдөр гарсан хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрлээ. Төрийн албан хаагчид иргэдийн саналаа хэнээс ч хараат бус байдлаар өгөх эрхэнд удаа дараа ноцтой халдаж байгаад харамсаж байна. Тухайлбал, УИХ-ын 13 дугаар тойрог Налайх дүүргийн Д.Чинбат иргэдийн сонгох эрхэнд халдаж "Мөнгө тараая. Манай намд саналаа өгөөрэй" гэж уриалж байгаа нь баримтаар тогтоогдсон. Энэ мэт үйлдлүүд маш их гарч байна. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт Ч.Ундрам гишүүний ухуулагч мөнгө тарааж, иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж байсан нь баримтаар нотлогдлоо. Мөн Ховд аймагт санал авах байруудад ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн хэт нэг талын нам эвслийн талд ажиллаж байгаа талаар гомдол мэдээлэл ирсэн. Түүнчлэн Хөвсгөл аймгийн санал авах байрны дарга "УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нарын нэрийг дугуйлах зөвлөмж, заавар бэлтгэж санал өгөх байруудад байршуулсан байна. Сонгуулийн ерөнхий хорооноос ямар нэгэн байдлаар ийм төрлийн зөвлөмж бэлтгэж тараагаагүй. Энэ бол төрийн албан хаагчид төрийн сонгуулийг хэрхэн яаж будилаантуулдаг вэ гэдгийн тод жишээ юм.
Төрийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид нөлөөлсөн үйлдлүүд үргэлжилж байна. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэгт МАН -аас нэр дэвшигч Г.Дашням өөрийн эзэмшлийн скүтерийг маш олноор саналын байранд хэрэглээд явах боломжгүйгээр үзүүлж байгаа нь хууль бус үйлдэл юм.
Энэ мэтчилэн нийт 20 гаруй гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гомдол мэдээлэл гарган ажиллаж байна. Эцэст нь мөнгө тараах, иргэдийн санал өгөх эрхэнд халдсан үйлдлүүд удаа дараа гарч байгаад харамсаж байна.
Гэсэн хэдий ч сонгуулийн санал авах хуулийн хугацаа дуусахаас өмнө сонгуульдаа идэвхитэй оролцож, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа иргэд, олон нийт та бүхэнд баярлалаа. Сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна" гэв.
3,576.02






















































Холбоотой мэдээ