12 настай хүү дараагийн Ньютон гэгдэх болов

Хуучирсан мэдээ: 2024.06.28-нд нийтлэгдсэн

12 настай хүү дараагийн Ньютон гэгдэх болов

12 настай хүү дараагийн Ньютон гэгдэх болов

Суборно Исаак Бари 12 настай бөгөөд өнгөрсөн Лхагва гаригт Нью-Йоркийн Малверн хотын Малверн ахлах сургуулийг төгсчээ. Малверн холбооны чөлөөт сургуулийн мэдээлснээр, Бари хамгийн залуу төгсөгч гэдгээр тус хотын түүхэнд бичигдэж байна. Тэрбээр хамгийн анх нэгүгээр ангид оролгүй дөрөвдүгээр ангид элсэн оржээ. Дараа нь 5-9, 11 ангиа алгасаж шууд төгсөх ангид орсон байна.  Баригийн хувьд анги алгасаж сурсан, ахлах сургуулийн амьдрал их завгүй, удаан өнгөрсөн гэжээ.

Тэрбээр "Би маш олон гайхалтай хүмүүстэй танилцсан. Одоо математик, физикийн чиглэлээр дээд түвшинд суралцахыг хүсч байна" гэв. Малверн сургуулийн сурагчидтай харилцах албаны Ребекка Готтесман сүүлийн 25 жилийн турш бари шиг гоц авьяастай хүүхэдтэй таарч байгаагүй гэв. Гэхдээ анги алгасаж сурсан түүний хувьд хүүхэд насыг нь орхигдуулахгүйн тулд Баригийн гэр бүлтэй хамтран, үе тэнгийнхнийх нь хамрагддаг дугуйлан, секцэд явуулжээ. Баригийн хувьд найз нөхөдтэй болсондоо сэтгэл дүүрэн байгаа аж.

Бари ирэх намар Нью-Йоркийн их сургуульд математик, физикийн чиглэлээр суралцах болжээ. Тус сургууль 12 настай, гоц ухаантай түүнд 100 хувийн тэтгэлэг олгосон. Бари "Хүмүүс намайг эцэг эхийнхээ хүсэлтээр математикч болох гэж байгаа гэж боддог. Гэхдээ ээж, аав маань миний хүслийг дэмждэг хүмүүс. Би өөрөө энэ чиглэлээр суралцахаар шийдсэн. Хийж байгаа зүйлдээ хүн дурлах хэрэгтэй шүү дээ" гэжээ. Нью-Йорк сургуулийн захиргаа Бариг математик, физикийн чиглэлээр суралцах болсонд баяртай байгаа ба дараагийн Ньютон гэж нэрлэж байна.

Эх сурвалж: Good Morning America

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж