Цагаан ордны төлөөх мэтгэлцээнээс онцлох нь

Хуучирсан мэдээ: 2024.06.28-нд нийтлэгдсэн

Цагаан ордны төлөөх мэтгэлцээнээс онцлох нь

Цагаан ордны төлөөх мэтгэлцээнээс онцлох нь

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно. Энэхүү сонгуулийн угтал болгож, "CNN" агентлаг Трамп болон Байден нарын эхний мэтгэлцээнийг зохион байгууллаа. Улс даяар мэтгэлцээнийг шууд дамжуулж буй. Цагаан ордны төлөөх мэтгэлцээн 90 минут үргэлжилсэн ба дотоод, гадаадын асуудлаар өөрсдийн бодлогоо танилцуулжээ. Мэтгэлцээний турш Трамп, Байден нар нэгнээ үгүйсгэсэн байр суурийг илэрхийлжээ. Тэгвэл тус мэтгэлцээний онцлох сэдвүүдийг товчлон хүргэе.

  • Эдийн засаг

Модераторууд  салбар тус бүрийн онцлох сэдвүүдээр асуулт асуусан. Мэтгэлцээний хамгийн онцлох сэдэв нь АНУ-ын эдийн засаг байлаа. Трамп өөрийн үг хэлэх хугацаандаа Байдены эдийн засгийн бодлогыг шууд буруутгаж эхэлсэн. Тэрбээр "Би Байденд ямар ч асуудалгүй төгс эдийн засгийг үлдээсэн. Харин тэр засгийн эрхэнд гарсан цагаас эхлэн манай агуу улсын эдийн засаг доройтож, хүмүүс ядууралд нэрвэгдсэн. Би хэрэв дахин ерөнхийлөгчөөр сонгогдох бол улсынхаа экспортыг нэмэгдүүлж, урьд нь байсан шиг агуу хүчтэй улс болгох болно" гэжээ.

Трампийн мэдэгдлийг Байден няцааж, түүний үлдээсэн "хог"-ийг цэвэрлэж байна гэжээ. Мөн Трамп ерөнхийлөгч байх хугацаандаа АНУ-ын өрийг 8.4 их наяд ам.доллараар нэмэгдүүлсэн гэдгийг онцлов. Байден "Асуудалгүй эдийн засаг гээд байгаа зүйл нь үнэн хэрэгтээ газартай тэгшлэгдсэн байсан. АНУ-ын түүхэнд байгаагүй их хэмжээний өр тавьсан Трампийн бодлогын буруугаас болж инфляци өсч, татвар нэмэгдүүлсэн"  гэв.

Модераторуудын мэдээлснээр, Трамп ерөнхийлөгч байх хугацаандаа 8.4 их наяд ам.долларын зээл тавьсан бол Байден 4.3 их наяд ам.долларын өр тавьсан байна.

  • Цагаачлал

Дональд Трамп цагаачдын асуудлаар хүнд сэдвүүдийг жишээ татан ярьсан. Жишээ нь хилээр хууль бусаар орж ирж буй цагаачдаас болж,, АНУ-д хүн амины хэрэг ихэссэн гэв. Үүний гол буруутан нь Байдены цагаачлалын алба гэжээ. Мөн өнгөт арьст хүмүүсийн бизнесийг хууль бус цагаачид эзлэн авч байна гэв.

Байдены хувьд Трамп бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гэв. Байдены засаг захиргаа хууль бус цагаачид бус албан ёсны эрхээ эдэлж буй визтэй цагаачдын тоог нэмснээрээ бахархдаг гэжээ.  Мэтгэлцээний турш Трамп, Байден нар нэгнийхээ хувийн амьдралын талаар ярьж, маргалдсан.

Тодруулбал, цагаачлалын тухай ярьж байхдаа Трамп ахмад дайчдыг "арчаагүй, мулгуй" зэрэг үгсээр тодорхойлж байв. Трампийн доромжилсон үг хэллэг нь тархины хорт хавдраар нас барсан хүүг нь хэлж байна гэж Байден үзэн "Миний хүү улс эх орныхоо төлөө энхийг сахиулдаг байсан. Тэр бол арчаагүй биш бас мулгуй ч биш" гэжээ. Дараа нь Трампд хандан " Насанд хүрэгчдийн кино жүжигчинтэй явалдсан хүн бодлого ярина гэж байхгүй" гэжээ.  Трампийн хувьд насанд хүрэгчдийн кино жүжигчинтэй унтаагүй гэдгээ илэрхийлж, Демократ намынхны явуулга байсан гэв.

  • Гадаад харилцаа

Трамп, Байдены нарын онцлох мэтгэлцээний сэдэв нь гадаад харилцаа байлаа. Тэр дундаа Ойрхи Дорнодод болж буй мөргөлдөөн байв. Трамп 2021 онд АНУ-ын цэргүүдийг Афганистанаас татсаныг иш татан "АНУ-ын түүхэн дэх хамгийн ичгэвтэр явдал" гэжээ. Түүний хэлснээр, АНУ-ын цэргүүд Афганистанаас гарсны дараа Талибан тэр даруй тус улсын засгийг эзлэн авч олон сая хүн хохирсон. Мөн Орос Украины дайныг ашиг болгон ашиглаж байна гэж Байденг буруутгав. Хэрэв Трамп ерөнхийлөгч болвол ямар ч дайныг санхүүжүүлэхгүй гэдгээ илэрхийлжээ.

Байдены хувьд Трампийн хэлж буй бүхэн ор үндэслэлгүй, худал гүтгэлэг гэж тодорхойлжээ. Тэрбээр дэлхийн болон улсынхаа аюулгүй байдлыг үргэлж хамгаалахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийнэ гэдгээ амлажээ.

Эх сурвалж: Sky News

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж