Ираны ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.28-нд нийтлэгдсэн

Ираны ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байна

Ираны ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байна

Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси өнгөрсөн сарын 19-нд нисдэг тэрэгний ослоор нас барсан. Тус улсын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль өнөөдөр /2024.06.28/ болж байна. Санал хураалт 08:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ 20 нэр дэвшигч ирүүлсэн. Эндээс ердөө зургаан нэр дэвшигч Ираны Хамгаалах зөвлөлийн шийдвэрээр тунаж үлдсэн. Гэвч энэ долоо хоногт санал хураахын өмнөхөн хоёр нэр дэвшигч өрсөлдөхөөс татгалзжээ.

Дөрвөн нэр дэвшигчийг товч танилцуулж байна:

Мохаммад Багер Калибаф: 62 настай Калибаф нь Ираны парламентын дарга бөгөөд Тегеран хотын дарга асан. Тэрбээр цэргийн салбарт харилцаа холбоо сайтан нэгэн.

Саид Жалили: Барууны эсрэг хатуу үзэл бодолтой, хатуу байр суурьтай консерватив, цөмийн хэлэлцээрийн ахлах төлөөлөгч асан 58 настай Жалили бол 1980-аад оны Иран-Иракийн дайнд оролцсон ахмад дайчин. Тэрбээр энэ дайнаар нэг хөлөө алдаж байв.

Масуд Пезешкян: Тэр бол шинэчлэгч үзэлтэй цорын ганц нэр дэвшигч. Мөн хамгийн ахмад буюу 69 настай нэр дэвшигч юм. Тэрбээр гадаад ертөнцөд илүү их хүрч ажиллахыг уриалсан.

Мостафа Поурмохаммади: 64 настай тэрбээр энэ удаагийн сонгуульд оролцож буй цорын ганц Шиа исламын шашны зүтгэлтэн юм. Ираны Дотоод хэргийн яам, Тагнуулын яаманд ажиллаж байсан.

Эх сурвалж: NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж