УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт өдоогийн байдлаар /2024.06.28/ 14:10 цагийн байдлаар 35,6 хувийн ирцтэй үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуульд иргэдийн идэвх өндөр байгааг Ерөнхий сайд онцоллоо.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санал өгөх үйл явцыг дотоод, гадаадын 50 орчим хэвлэл сурвалжлав.
Тэрбээр, Бид хамтдаа 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш ес дэх удаагийн УИХ-ын сонгуулиа өгч байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог. Нэгдүгээрт, бид анх удаа 76 УИХ-ын гишүүнтэй, нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөлөлтэй УИХ-ыг түүх болгон жаазлан үлдээж байна. Салбар, салбарын дуу хоолой бүхий 126 гишүүнтэй Монгол Улсын түүхэн анхны парламентыг энэ удаагийн сонгуулиараа бүрдүүлж байна. Энэ агуулгаараа сонгуулийн ирц урьд урьдынхаасаа өндөр байна гэж ажиглагдаж байна гэв.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ.
Холбоотой мэдээ