Судалгаа, статистикийн SICA байгууллагаас хийгдсэн судалгаанд “Монгол Улсын иргэд утаат янжуур тамхинаас бага хор хөнөөлтэй хувилбаруудын талаар найдвартай мэдээлэл авахыг хүсч байна” гэсэн үр дүнг танилцуулжээ.
Судалгааны явцад олж авсан мэдээллээр ядуурал, авлигатай тэмцэхийн зэрэгцээ эрүүл мэндийн асуудал нь иргэдийн дунд тэргүүлэх 3 асуудлын нэг гэж үзэж буй юм. Судалгаагаар монголчуудын 46% нь авлигыг, 51% нь ядууралтай тэмцэх шаардлагатай гэсэн бол, 33% нь эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих ёстой гэжээ.
Судалгаанд оролцогчдын 31 хувь нь Монгол улсын хүн амын эрүүл мэнд муудаж байна гэж үзэж байгаа бол эсрэгээрээ 20% нь сайжирч байна гэж үзэж байна гэсэн юм.
Монгол улсын Засгийн газраас санаачилж буй “Алсын хараа 2050” хөтөлбөрийн зорилтуудад “иргэдэд эрүүл дадал зуршил, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийн зэрэгцээ өндөр чанартай, хямд, үр дүнтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна” гэсэн ч судалгаанд оролцогчдын тал орчим хувь нь “Алсын хараа 2050” хөтөлбөр эрүүл мэндийн зорилтод хүрэхэд тийм ч өөдрөг харагдахгүй байна гэжээ. Учир нь одоогийн байгаа эрүүл мэндийн салбарын хүртээмж, ажиллах хүч, ур чадвар дутмаг байна гэдэг саналыг оролцогчид хэлсэн байна.
Судалгаанд оролцогчдын 62 хувь нь эрүүл мэндийн бодлогыг олон улсын байгууллагаас санал болгосныг зүгээр нэг хүлээн авахаас илүүтэй Монгол Улсын Засгийн газар бодлогодоо уялдуулж, шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзжээ.
Монголчуудын дундах тамхидалтын түвшинг багасгах нь эрүүл мэндийн чухал асуудал гэж үздэг. Гэсэн хэдий ч судалгаанд оролцогчдын 49% нь тамхитай тэмцэхэд төрөөс ахиц дэвшил гараагүй гэж үзэж байна. Энэ хүрээнд тамхийг хориглох, хязгаарлах нь өөрөө шийдэл биш гэдгийг олон улсын туршлага чухалчилж байна. Гэхдээ Швед, Их Британи, Япон, Шинэ Зеланд болон бусад улс орнууд тамхины эсрэг тэмцэлд амжилтанд хүрсэн байдаг бөгөөд үүний үр дүнд хор хөнөөлийг бууруулах арга замаар хоригийг нөхсөн байдаг.
Тамхинаас татгазлах, хор хөнөөлийг бууруулах үзэл баримтлалыг судалгаанд оролцогчидас дэмжиж байгаа гэдгийг SICA-ийн судалгаагаар тогтоожээ. Санал асуулгад оролцогчдын 56% нь Монголын Засгийн газар цаг хугацаа, нөөц бололцоогоо зарцуулж эрсдэл багатай бүтээгдэхүүнд шилжиж, тамхинаас татгалзах бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэхийн сацуу 54% нь хор хөнөөл багатай бүтээгдэхүүний тухай албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Холбоотой мэдээ