Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өгөхөөр ирлээ

Хуучирсан мэдээ: 2024.06.28-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өгөхөөр ирлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өгөхөөр ирлээ

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.06.28/ 07:00 цагаас эхэлж, амжилттай үргэлжилж байна. News.mn сайт төрийн гурван өндөрлөгийн санал өгөх явцыг шууд дамжуулж байгаа юм.

Одоо 11:45 цаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 8-1-36-4 дүгээр хэсгийн санал өгөх байранд саналаа өгөхөөр дугаарлаж байна.

Улсын хэмжээнд нийт 2198 санал авах байр ажиллаж байгаа бөгөөд нийт 2.224.233 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн 11:00 цагийн мэдээлээр улсын хэмжээнд ирц 20 гаруй хувьтай байгаа юм.

Одоогоор сонгуулийн санал хураахтай холбоотой сервер гацсан, сүлжээ унасан зэрэг гомдол мэдээлэл ирээгүй гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.

Энэ жилийн УИХ-ын сонгууль сонгогчид 126 гишүүнийг сонгоно. Ингэхдээ хоёр саналын хуудас бөглөнө. Эхний саналын хуудаст нэр дэвшигчийг, хоёр дахь саналын хуудаст нам, эвслээс нэгийг сонгох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж